Коби Брайантын өгүүлэгдээгүй өөр нэгэн замнал

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Коби Брайантын өгүүлэгдээгүй өөр нэгэн замнал

Коби Брайантын өгүүлэгдээгүй өөр нэгэн замнал

Ноён Жеймс Нэйсмитийн анх санаачлан бий болгосон сагсан бөмбөг хэмээх агуу спорт хүн төрөлхтөнд баяр баясал, эрч хүч, урам зориг хайрласан. Үеийн үед сагсан бөмбөгийн спорт өөрийн гэсэн сахиусан тэнгэрүүд гэгдэх гайхамшигт тоглогчдыг төрүүлж байлаа. Уилт Чемберлен, Билл Рассел, Карийм Абдул-Жаббар, Оскар Робертсон, Ларри Бөрд, Мэжик Жонсон, Майкл Жордон, Хаким Олажуван гээд маш урт жагсаалт үргэлжилнэ.

Дээрх бүх тоглогч өөрсдийн цаг үеэ эзэрхийлж, түүхэнд нэр алдраа дуурсгасан энэхүү спортын төлөө төрсөн хүмүүс. Эдгээр агуу хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогдох Коби Брайант гэгдэх эрхэм 41 насандаа охин Жианна Брайантын хамтаар дэндүү эрт, дэндүү харамсалтайгаар хорвоог орхилоо. Бид энэ удаад та бүхэндээ хэрвээ Коби Бийн Брайант Шарлотт Хорнетс багт үлдэн, өөрийн замналаа үргэлжлүүлсэн бол хэрхэх байсан тухай хүргэе. Гэвч та бүхэн аливаа спортод “хэрвээ” гэдэг зүйл байдаггүйг санах хэрэгтэй.

  • 1995-96 оны NBA-ийн аварга багаар Чикаго Бүллс баг тодорсон. Тэд улиралд 72-10 гэсэн түүхэн амжилт гарган, NBA-ийн финалд Сиатл Супер Соникс багийг цуврал зургаан тоглолтод 4-2 харьцаатай ялж, багийнхаа дөрөв дэх аваргын цомоо өргөсөн. Тэрхүү улиралд Аллан Бристов дасгалжуулагчтай Шарлотт Хорнетс баг 41-41 гэсэн амжилттай плэйоффын шатнаас атгаад алдсан. Ингэснээр тэд 1996 оны NBA-ийн драфтаас нэгдүгээр тойргийн 13 дахь сонголтыг хийх эрхтэй болсон билээ. Сэтгэл дундуур улирлын дараа багийн удирдлагууд ахлах дасгалжуулагч Алан Бристовыг Дэв Ковенсоор сольсон. Ингээд тэд драфтын өдөр 13 дахь сонголтоор Лоуэр Мерионы ахлах сургуулиас 18 настай Коби Бийн Брайантыг сонгож, түүнийгээ Лос-Анжелос Лэйкерс багтай солилцож, тухайн цаг үеийнхээ шилдэг төвийн тоглогч Владе Дивацыг авсан. Энэ бол Лэйкерс багийн домог, ерөнхий менежер Жерри Уэстийн хийсэн хамгийн зөв алхам байлаа. Үүнээс цааш бидний мэдэх түүх эхэлсэн. Хэрэв Шарлотт Хорнетс баг драфтын эрхээ солилгүй Коби Брайантыг багтаа үлдээсэн бол юу болох байсан бэ?

  • Анхны улирал: Коби Брайант Шарлотт Хорнетс багтаа үлдсэн бол тэр Ларри Жонсон, Маггси Богус, Делл Көрри, Глен Райс нартай нэг багт тоглох байсан. Энд тэрбээр улирлын эхэнд сэлгээнээс, сүүлдээ гараанд гарч тоглож болох байлаа. Гэхдээ энэ бүрэлдэхүүнээрээ тэд хол явж чадахгүй. Кобигийн хувьд эхний улиралдаа аль ч багт очиход адилхан нөхцөл байдал хүлээж авна. Тэр Хорнетс багт байхдаа ч 1997 оны “Бүх оддын тоглолт”-ын Слэм данкын тэмцээнд түрүүлж болох юм.

  • Хоёр дахь улирал: 1997 оны Шарлотт Хорнетс багт ямар ч драфтын эрх байгаагүй учраас Koбигийн хувьд жинхэнэ өөрийгөө харуулах ёстой үе нь. Магадгүй тэр гарааны тоглогч болох ёстой. Энэ улиралдаа 15-аас дээш оноо дунджлах байсан.

  • 1998 онд Шарлотт Хорнетс баг NBA-ийн драфтын нэгдүгээр тойргийн 21 дэх сонголтыг хийх эрхтэй болж, тэд хамгаалагч Рики Дэвисийг сонгодог. Гэхдээ тэдэнд Koби байгаа юм чинь энэ залуу хэрэггүй. Шууд солилцоонд оруулсан нь дээр шүү дээ. Яг энэ драфтын үеэр NBA-ийг өөрчилсөн бас нэг зүйл болдог нь Дирк Новицкигийн солилцоо. Mилвауки Бакс баг Дирк Новицкиг Роберт Трайлороор сольдог нь одоог хүртэл NBA-ийн түүхэн дэх хамгийн муу солилцоонуудын нэг. Гэвч энэ удаа тэд тэгэхгүй Mилвауки Бакс баг Дирк Новицкиг Рики Дэвисээр солилоо. Коби Брайант, Дирк Новицки гэсэн залуу хослол Шарлотт хотод нэгдлээ. Тэдний нэгдсэн эхний улиралд Koби бүх одод гэдгээ харуулж эхэлж, Дирк NBA-ийн сагсан бөмбөгт бэлэн гэдгээ харуулна.

  • 1999 оны улиралд Шарлотт Хорнетс баг NBA -ийн драфтын нэгдүгээр тойргийн гурав дахь сонголтоор холбон тоглогч Барон Дэвисийг сонголоо. Ийнхүү тэдний амжилт гаргах үүд хаалга бага багаар нээгдэж эхэлж байна.

  • 1999-2000 оны улиралд Шарлотт Хорнетс багийн гарааны бүрэлдэхүүн ингэж харагдана.
    1. Барон Дэвис
    2. Коби Брайант – Энэхүү улиралд 22-24 оноо дунджлана.
    3. Эдди Жонес – Лэйкерс багаас түүнийг авчирч, түүний оронд Глен Райс, Би.Жэй.Армстронг,Жэй.Рэй.Рэйдээр өгнө.
    4. Энтони Мэйсон
    5. Дирк Новицки – Герман хүү өөрийгөө төвийн байрлал дээр тоглох чадамжтай гэдгээ харуулж, 17 оноо дундажлана. Энэ улиралдаа тэд 50-32 гэсэн амжилттай анх удаа плэйоффт шалгараад, эхний шатандаа хасагдах байх. Гэвч энэ бол агуу зүйлийн эхлэл юм шүү. Энэ хойгуур NBA-д Шакил О’нил эзэрхийлж, энэ жилдээ Koбигүй ч аварга авна.

  • 2000-01 оны улиралд Трэйси МакГрэйди, Винс Картер хоёр Торонто Рэпторс багт түнжин хагарч, Трэйси МакГрэйди чөлөөт агентын хувиар Лэйкерс багт ирж, Шактай супер хослол үүсгэх нь дамжиггүй.

Мөн энэхүү улиралд Майкл Жордан бейсболын спортоос сагсан бөмбөгтөө эргэн ирж, Вашингтон Уизардс багтай нэгддэг. Шарлотт Хорнетс багийн удирдлагууд зүгээр суухыг хүсэхгүй, 38 настай Патрик Юингтэй ганц жилийн гэрээ байгуулж, Дирк Новицкид илүү өөрийнхөөрөө тоглох боломжийг олголоо.Үүгээр ч зогсохгүй Mайами Хит багтай солилцоо хийж, Эдди Жонесыг Жамал Машбөрнөөр солилоо.

  • 2000-01 оны Шарлотт Хорнетс багийн гарааны бүрэлдэхүүн                                                          1.Барон Дэвис                                                                                                                                                    2.Коби Брайант                                                                                                                                                3.Жамал Машбөрн                                                                                                                                          4.Дирк Новицки                                                                                                                                            5.Патрик Юинг Мөн тэдэн дээр нэмэгдэн сэлгээнээс Энтони Мэйсон, Отис Торп, Хэршэй Хавкинс зэрэг аваргын төлөө өрсөлдөх хэмжээний баг бүрдлээ. Гэвч энэ бүрэлдэхүүнээрээ NBA-ийн финалд Трэйси МакГрэйди, Шакил О’нил гэсэн хослолыг барна гэдэг бүтэшгүй даваа байж Лос-Анжелос Лэйкерс баг хоёр дараалан аварга авлаа. Финалын дараа Патрик Юинг зодог тайлж, Энтони Мэйсонг Брэндон Хэйвудээр солилоо.

  • 2001-02 оны улиралд тэд 62-20 гэсэн лигийн шилдэг амжилтын эзэд болж Koби Брайант анхны MVP буюу лигийн улирлын “Үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналыг хүртэж NBA-ийн финалд ахин Лос-Анжелос Лэйкерс багтай тааран хүндхэн долоо тоглолтын эцэст Ларри О’Брайны цомыг өргөж, анхны бөгжөө гардан авлаа.
  • 2002-03 оны улиралд Кoби Брайант болон Дирк Новицки гэсэн хослол лигийг эзэгнэж, Коби Брайант хоёр дараалан “Үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналыг хүртэж, мөн дараалсан аваргын цомоо хүртэнэ.

  • 2004 онд Коби Брайант хүчингийн хэрэгт холбогдолгүй АНУ-ын шигшээ багтайгаа Афины олимпийг зорих байлаа. Коби Брайанттай АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ хүрэл медаль бус, алтан медаль хүртэх нь гарцаагүй.

Харин үүнээс цааш 2007 он хүртэл NBA-ийн түүх бодит түүхэн замналаараа явна.

  • 2007 онд Барон Дэвис Голден Стэйт Уорриорс багт элсэж, We believe хэмээх уриатай NBA-ийн нэгэн цагийг чимсэн багийн гишүүн болдог. Харин Брэндон Хэйвуд чөлөөт агент болж, Жамал Машбөрн зодог тайлдаг. Энэ үеэс л Шарлотт Хорнетс баг дахин шинэчлэл хийж, сүүлийн жилүүдийнхээ алдааг засах гэж хичээнэ.                                                                                                    2007 оны гарааны бүрэлдэхүүн:
    1. Рэймонд Фелтон
    2. Коби Брайант
    3. Уилсон Чандлер
    4. Дирк Новицки
    5. Tайсон Чандлер

Энэхүү улиралд Дирк Новицки үнэхээр гайхалтай байж, MVP шагнал хүртэж, тэд дорнод бүсийн финалд NBA-ийн шинэхэн супер од Леброн Жэймсийн Кливленд Кавальер багийн эсрэг учраа таарна. Кобигийн эсрэг Леброн гэсэн сая сая NBA-ийн үзэгч хөгжөөн дэмжигчийг суудлаас нь өндөлзүүлсэн цуврал болох нь дамжиггүй. Гэвч энэ удаад Kоби ялж, цааш шалгаран, NBA-ийн аваргын цомыг гэртээ авч харих болно.


Үүнээс хойш ч гэсэн NBA-ийн үйл явдал бодит түүхтэйгээ адил үргэлжилнэ. Kоби Брайант 2008 онд дахин нэг удаа NBA-ийн улирлын “Үнэ Цэнэтэй Тоглогч” болж гуравдахаа энэхүү шагналын эзэн боллоо.

2009-2012 оны хооронд Дирк, Коби хоёр гурав дараалан аварга авч, Koби Брайант аварга авсан тоогоороо Майкл Жордантай тэнцэж сэтгэл хангалуун зодог тайлах тухай бодож 2012 оны улирлын дараа 34 насандаа тэрээр зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлаж, өөрийн шүтээн Майкл Жордантай хамтран Шарлотт Хорнетс багийн хувьцаа эзэмшигч болсноо олон нийтэд мэдэгдлээ.

Хэрэв Коби Брайант Шарлотт Хорнетс багтаа үлдсэн бол тэрбээр замналынхаа туршид:

-NBA-ийн 6 удаагийн аварга

-3 удаа NBA-ийн улирлын “Үнэ Цэнэтэй Тоглогч”-ийн шагнал

-Афин-2004, Бээжин-2008, Лондон-2012 зэрэг гурван олимпийн алтан медаль

Бид ийм ч зүйлийг харж болох байлаа. Гэвч Коби Брайант хэмээх сагсан бөмбөгийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэх нэгэн хаана ч тоглосон өөрийнхөө дайчин чанараар бусдаасаа онцгойрч, амжилтад хүрч чадах байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Хийсэн бүхэнд чинь баярлалаа Коби Брайант.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж