Мах хямдарчихлаа, одоо... | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мах хямдарчихлаа, одоо…

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Монголын мал 40-50 сая хүрчихлээ, гэтэл бид 10 мянган төгрөгөөр нэг кг мах авч байна гэж нэг хэсэг үглэв дээ, бид. Тэгвэл өнөө жил мал 50 сая хол даваад явчихлаа.

Зах зээлийн хууль гэж сайхан юм, малын тоо огцом нэмэгдсэн, дээрээс нь худалдан авалт муудсантай зэрэгцээд махны үнэ навс хямдрав. Үнэхээр “навс” гэдэг үг ч багадмаар хямдарчихлаа. Ердөө л жилийн өмнө хонины гулууз нэг кг нь 5,000 төгрөг байлаа. Дундаж үнэ шүү дээ. Яах вэ, зарим тохиолдолд үүнээс хямд байсан тохиолдол бий л байх. Гэхдээ л 5,000-аас нэг их буураагүй болов уу.

Гэтэл одоо бол “Хүчит шонхор” дээр өглөө эрт очиход хонины гулууз мах нэг кг нь 2,800 төгрөг байна. Заримдаа үүнээс ч хямдхан олдож байгаа тохиолдол байгаа юм. Үүнийг одоо хямдрал гэхгүй бол, өөр юуг…Махны зах зээл нэг иймэрхүү л байна. Тэгвэл мах хямдарсан юм чинь хоолны үнийг буулгамаар байна.

Хонины кг махыг “Хүчит шонхор”-оос бөөндөө гэхэд л 5,000 авдаг байхад хуушуур, бууз 700-800 төгрөг байсан. Өнөөдөр мах 2,800 руу ороод ирлээ. Хуушуур, бууз 700-800 төгрөг хэвээрээ л байна.

Уг нь санаагаар болдог бол ядаж л 600-700 төгрөг оруулмаар байгаа юм. Гэтэл хоолны үнэ хямдрах нь битгий хэл улам ч нэмэгдэх янзтай. Тэр дундаа жаахан тохилог, цэвэрхэн зоогийн газар бол үнээ 100-200 төгрөгөөр нэмчихсэн байгаа. Манайханд зах зээлийг мэдрэх, нэгийгээ бодох гэсэн асуудал огт алга.

Махны үнэ 1,000 төгрөгөөр нэмэгдсэн бол хуушуур, буузны үнэ дагаад л нэмэгдэнэ. 1,000 төгрөг ч болж магадгүй. Манай зах зээл ийм л байдаг. Тариа жаахан хомсдох сургаар гурилын үнэ нэмэгддэг. Дэлхийн зах зээл нефьтийн үнэ үл ялиг нэмэгдлээ гэхэд Монголд шатахууны ханш суга өсөх жишээтэй.

Тэгсэн мөртлөө үнэ буурахаар дагаад хямдардаг жишиг хаачив аа. Болдог бол ШӨХТГ-аас ресторан, зоогийн газруудад шаардлага тавимаар байна.

Нэгэнт л хэрэглэгчийн төлөө гэсэн тодотголтой ажилладаг байгууллага юм бол энэ мэтэд оролцсон ч яахав дээ. Хийх юмаа олж ядсан гэж харагдахгүй л байх. Харин ч иргэд дэмжинэ, сайшаана. За тэр шатахууны үнэ энэ тэр яахав. Засгийн газар төсвөө бүрдүүлэхийн тулд татвар, татаасаа тултал нь нэмээд, хямдруулах боломжийг импортлогч байгууллагуудад нь өгөхгүй байгаа юм.

Харин хоолны үнэ хямдрахад бол ёстой түй ч саад алга. Хонь, үхрийн мах хямдарчихлаа. Ресторан, зоогийн газруудын гол хэрэглээ болж байгаа малын мах шүү дээ. Төрөөс ямар элдэв татвар татаас авч байгаа биш.

Больё гэхэд хоолноосоо 500 төгрөг хасчихад болоод л явчихна. Тэд ашиг олохгүй баларчихгүй. Иргэдэд 500 төгрөгийн татуу гэдэг бас л хэрэгтэй. Ингээд л нэг нэгнээ дэмнээд, дэмжээд амьдарчихмаар санагдах юм. Гэвч манайхан илүү ашиг олж л байвал зах зээлийн хууль энэ тэр ёстой лөөлөө байна гэдэг зарчмаар ажилласаар л байна. Зах зээлийн нийгэмд шилжээд 25 жил өнгөрч байгаа зах зээлгүй Монголоо гэж.

Н.ПУНЦАГБОЛД

ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-21 202.179.20.109

Хоол хийхэд дан мах ордоггүй юм. Цахилгааны үнэ, тээврийн зардал, ажилчдын цалин, нийгмийн даатгал, түрээсийн төлбөр гэх мэт 20-иод төрлийн зардал нэмэгддэг юм.

Зочин 2015-10-21 112.72.13.235

Хуучин Лениний музейн дэогэдэх паб хямдхан хоолтой юм билээ.

Зочин 2015-10-21 202.179.20.93

Би хоцрохоор чи хоцор, би норохоор чи нор, би үхэхээр чи үх, ийм л зарчмаар яваад байгаа шд.

Болсон явд***** 2015-10-21 202.179.20.119

Коммунист нэг намтай Хятад зах зээлийн эдийн засагт 1980 оны эхнээс шилжиж орсон. 1984 оноос СССР М.С.Горбачев Перестойка буюу өөрчлөн байгуулалт зарласан. Монголоос Оросууд цэргээ гаргаж оронд нь Хятадаас зээл авсан. Тэр СССР-ийн зээлээ ОХУ саяхан бүрэн төлж барагдуулсан. Өөрийгөө яая гэж байж юун Монгол мантай. Харин одооноос ОХУ Монголоо хаяж орхисон нь буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Бид олон ургалч үзэл, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрч, Зах зээлийн эдийн засагт эргэлт буцалтгүй орсон. Харин 1980 -1989 он хүртэл тэмцсэн Польшууд жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлж чадсан шүү.

Минск-ээс 2015-10-21 202.179.20.119

1960 онд 2 дахь Үндсэн хууль баталж 25 жилийн хугацаанд эдийн засгийн бааз сууриа бэхжүүлж авсан. 1990 оноос хойш 25 жилд ардчилал нэрээр нөгөө эдийн засгийн бааз сууриа хувьчлал нэрээр хувааж аваад баяжсан. Белорусьт эдийн засгийн бааз сууриа задлаагүй хувьчлаагүй төрийн өмч хэвээр байна. Белорусь трактор, Белаз, Маз автобус, кран, Минск хөргөгч, телевизийн үйлдвэрүүд одоо хүртэл байна шүү дээ. Баруун Европт хил залгаа Белорус хүний царай харахгүй хөгжөөд л байна. Тэнд улс төр гээд байдаггүй, зах зээл гэж ярьдаг. Ерөнхийлөгч нь 5 дахь удаагаа сонгогдлоо. Лукащенко

Зочин 2015-10-21 150.129.141.45

за даа өөрийгөө л доош нь хийчихвүү бас захиалагаар бичсэн үү тэр хямдарсан мах хэн авчихаад байнаа тэгээд хоол ч идсэний буруу гэж ажиллуулдаг нь загнах байх гэтэл хямд мах идэх гэсэнд нь тэр нь олдохгүй л юм тэгээд ч энэ худалдан авах чадвар доройтсон гэх юм гэтэл манай хажууд 3 дэлгүүр байхад тэр дэлгүүрүүд ёстой авбал ав авахгүй бол болье гэдэг байсан одоо нэмэгдээд 5 дэлгүүр болсон хүн юм авахаа байлаа гээд нөгөө өндөр үнээр зарж байсанаараа л үглээд байж байх юм гэтэл нөгөө дэлгүүрүүд нь зарим бараагаа арай хямд зараад тэрэнд нь хүмүүс бүр сонголт хийдэг энэ үнэтэй тэр муу бараатай гэдэг болсоныг ойлгохгүй тэрийн сэтгүүлч нэртэй холион бантан болгогч янз бүрээр бичиж хүмүүсийг төөрөгдүүлэх юм жоохон судалгаатай бичихгүй захиалагаар таамагаар бичсэн байдаг шүү

Зочин 2015-10-21 38.130.73.207

Зах зээлийн э.з-н мэдлэггүй нөхөр вэ. Хоолны үнэ гэдэг чинь өөрөө эрэлт дээр тогтдог зах зээл шүү дээ. ШӨХТГазар гэдэг ийм юманд оролцоод байхдаа яахав дээ.

Зочин 2015-10-21 38.130.73.207

Зах зээлийн э.з-н мэдлэггүй нөхөр вэ. Хоолны үнэ гэдэг чинь өөрөө эрэлт дээр тогтдог зах зээл шүү дээ. ШӨХТГазар гэдэг ийм юманд оролцоод байхдаа яахав дээ.

tiim 2015-10-21 103.26.193.163

shuu. ug n joohon ert bosood hooloo hiigeed avaad yavdag bol zugeersen. daan ch ehner bosohgui bi serehgui bsaar ajild yavah tsag tulchih yum. honoson hool ideh muu l geh yum.

Зочин 2015-10-21 112.72.13.190

tiim setgehui bhgui setgehuitei ni ert hudluvul ug ni hojih yosytoidoo

ЦК 2015-10-21 203.194.114.29

та нар ШӨХТГ гэдэг газрыг ард тумний телее гэж бодож байна уу, гонжийн жоо. Тэд тереес цалингаа аваад элбэгээ нартайгаа нийлээд биднийг хошгируулж л байгаа. Магнай арай л дээр ржлааж эхлэнгуут зайлуулсан шуу дээ. Тиймээс ШӨХТГ, АТГ энэ мэтийн хогийн сорняк байгуулаагуудыг татан буулгах хэрэгтэй. Тесвийн буюу бидний татварын менге идэж буй хувалзууд. Дээрээ с нь МОНТВ-ийг нэмэх хэрэгтэй. Тереес уйл ажиллагааныхаа зардал гээд хэдэн арван миллиард авчихаад нэмээд цахилгааны менген дээр ерх бурээс 1100 тегрег суулган шулж байна. Энэ байгууллага хэний телее уйлчилдэг билээ, бодоорой. УБ-т 200000 ерх гэж бодоход сард 220 сая, жилд 3 тэрбум. Яалаа гэж тэр вэ!!!