Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдахад илүү хялбар боллоо

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдахад илүү хялбар боллоо

Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдахад илүү хялбар боллоо

Асимон Брокерс ХХК 2004 оноос эхлэн одоог хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа Монголын анхны даатгалын зуучлагч компани юм.

Жолоочийн хариуцлагын даатгалыг Асимон Брокер ХХК нь Монголд анх удаа "Цахим зуучлал" хэлбэрээр нэвтрүүлснээр энэ оны нэгдүгээр сарын 23-нээс эхлэн "ГЭРЭГЭ КИОСК" -оор дамжуулан иргэдэд түргэн шуурхай хамрагдах боломжийг бий болголоо.

Цахим зуучлалын үйлчилгээг Асимон Брокер ХХК нь Гэрэгэ Систем ХХК болон Албан Журмын Даатгагчдын холбоо ТББ-тай хамтран технологийн шийдлийг ашиглан хэрэглэгчдэд түргэн шуурхай, хүнд сурталгүйгээр хүргэх төслийг амжилттай эхлүүллээ.

Даатгуулагч та өөрт ойрхон Авто Тээврийн Үндэсний Төвүүд дээр байрших ГЭРЭГЭ КИОСК-ыг ашиглан түргэн шуурхай үйлчилгээг олон шат дамжлагагүй авах боломжтой ба иргэний үнэмлэх, төлбөрийн карт байхад л хангалттай. Та Гэрэгэ Киоскоор дамжуулан өөрийн дурын даатгалын компаниа сонгон жолоочийн хариуцлагын эрсдэлээ даатгах боломжтой юм.

Төслийг хамтран хэрэгжүүлэгч Гэрэгэ Системс ХХК нь 2018 оноос ГЭРЭГЭ КИОСК ашиглан "УБЕГ-ын тэмдэгтийн хураамжаа төлөх", "Хот хоорондын автобусны тасалбар авах", "Тээврийн хэрэгслийн татвар, торгууль", "Авто тээврийн хэрэгслийн тэмдэгтийн хураамж", "Шинжилгээний хариу", "Шүүхийн шийдвэрийн тэмдэгтийн хураамж", G-Mobile, Mobicom  зэрэг олон төрлийн үйлчилгээг иргэдэд санал болгож эхэлсэн ба дээрх үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна.

Гэрэгэ Системс ХХК нь Улаанбаатар хот болон гурван аймагт нийт 50 байршилд 80 гаруй ГЭРЭГЭ КИОСК-оор дамжуулан үйлчилгээгээ үзүүлж байна.

Төрийн түгжрэлгүй үйлчилгээ

Иргэн бүрт 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж