Төрийн байгууллагуудад явагдах сургалт, хүний нөөцийн хяналт шалгалт хойшиллоо | News.MN

Төрийн байгууллагуудад явагдах сургалт, хүний нөөцийн хяналт шалгалт хойшиллоо

Төрийн байгууллагуудад явагдах сургалт, хүний нөөцийн хяналт шалгалт хойшиллоо

Төрийн байгууллагуудад явагдах сургалт, хүний нөөцийн хяналт шалгалт хойшиллоо

Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа.

Төрийн албаны зөвлөлөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Авлигатай тэмцэх газартай хамтран Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтийн талаар нийслэлийн 9 дүүргийн төрийн албан хаагчдад зориулж 2020 оны нэгдүгээр сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөсөн “Шинэ он-Шинэ хандлага” сургалтыг болон боловсон хүчний томилгоо, хүний нөөцтэй холбоотой хяналт шалгалтын ажлыг хорио цээрийн дэглэм цуцлагдах хүртэл хойшлуулав.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Г.Батжаргал 2020-01-28 66.181.161.68

Төрийн албанд ирээдүйд ажиллах хүүхдүүдийг багаас нь сонгож, зардлыг нь даан сургаж урт хугацаанд бэлддэг төрийн бодлого хэрэгтэй байна. Хууль шинэчлэгдэж батлагдсантай холбоотойгоор дагаж гарах дүрэм журам, ажлын байрны тодорхойлолт хэт удсанаас, сонгон шалгаруулалтад оролцсон иргэдийн бэлтгэл хангалтгүй зэргээс шалтгаалж хөдөө орон нутагт төрийн маш олон ажлын байр эзгүйдэж ТӨРИЙН АЛБА доголдож бна. Төрийн албаны зөвлөл Монгол төрийн хүний нөөцийг бэлдэж хариуцдаг болмоор бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж