Заяаны хань зам дээр | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Та эндээс гармагцаа л хvссэн хvнтэйгээ учирна. Эндээс гараад харсан анхны хvн тань заяаны чинь хань. Ганц л хором хожимдвол та насан туршаа ганцаар явах болно гээд зурхайчийг vгээ дуусгаж амжаагvй байтал бvсгvй гарч гvйв. Зурхайч бvсгvйн араас “Зам” гэж хашгираад цаашаа юу хэлсэн нь Гэнсмаад сонсогдсонгvй. Бvсгvй автобусны буудал дээр зогсоод “Єє, тийм. Зам гэсэн. Энд байгаа юм болов уу?

Жолооч байж ч болох юм. Vгvй, ер нь замын цаана ч байж болох л доо” гэж бодоод, замын нєгєє тал руу хартал… “Бурхан минь. Тэр мєн байна. Ямар сайхан залуу вэ?” гэж уулга алдаад, бодлоо дуусгаж амжаагvй байтал тvvний харцыг булаасан єнєєх залуу автобус руу чиглэлээ. “Ээ, суух нь байна ш дээ. Нэг ч хором хоцорч болохгvй гэсэн шvv дээ” гэж бодоод, бvсгvй урагш ухасхийв…

Гэнсмаа эмнэлгийн цагаан орон дээр хэвтэж байлаа. Тэр юу болсныг санах гээд чадсангvй. Гэтэл хаалга алгуур нээгдэж, сувилагч бvсгvй орж ирлээ.

– Бие чинь яаж байна даа?

– Гайгvй ээ. Би ингэхэд энд яаж ирсэн юм бэ?

– Аан гэж сувилагч том алаг нvдээ эргэлдvvлэн гайхснаа:

– Та машинд шvргvvлснээ мэдсэн биз дээ.

-Тийм vv? – Ер нь ухаан санаа чинь эрvvл явсан юм уу? Давхиж яваа машины урдуур гvйж орчихоод, тэрийгээ ч мэдэхгvй байгаа юм биш биз дээ

-Гvйж орсоон? гээд хэсэг дуугvй болсноо:

-Миний нєхєр яасан?

-Аан, тэр залуу таны нєхєр юм уу? Танд шєл авчирах гээд гарсан гэж хэлэх зуураа сувилагч Гэнсмаад эмийг нь єгєєд, гарч одов. “Надад шєл авчирах гээд явсан гэнэ ээ. Би тvvнтэй уулзсан байх нь ээ” хэмээн бодож хэвттэл ахиад хаалга онгойв. Цэнхэр ноосон цамцтай нэг залуу хоолны халуун сав барьсаар
ороод ирэв.

-Єє, та сэрчихээ юv? Бие тань яаж байна? Би танд шєл авчирлаа.

“Vгvй ээ, энэ биш байна. Тэр чинь харсан хvн бvр дуу алдмаар сайхан залуу байсан шvv дээ. Ээ, тэр гутлыг нь хараач. Ямар ч арчаагvй юм бэ дээ.

Хэд хоног тослоогvй юм болоо?”

-Та зvгээр vv?.

Ц.БАТТУЯА

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-21 202.70.34.244

Зочин(103.229.120.*) хээр цагаан цувтай хүүхэн таарч ширтээд л шөнө өвөрт нь орж ирээд гээд л ямар аймшгийн болсон явдал шиг юм кКК. Гэхдээ сайхан хайрын түүх байнаа

Зочин 2015-10-21 103.229.120.174

Би 1986 онд Баруун аймаг явах гээд 5-р баазын тээврийн машинд дайгдав. Дарханаас гараад Бага Хөшөөтөөр давж явтал пургон машин нь эвдрээд хээр хоносон аяны улстай таарав. Тэр олны дундаас цагаан цувтай нэг бүсгүй намайг сонжих мэт ширтээд л байх юм. Би тоохгүй байсан ч аажмаар жаал барьц алдаж явахын түүс болов. Манай жолооч хамрыг нь сөхөөд нэг юм хийгээд л байна. Явах эд анги нь эвдэрсэн бололтой дог. Цагаан цувт бүсгүй намайг ширтсээр. Би тэр үед 3 жилийн цэргийн албаа Дорноговийн Зүүнбаян гарнизоны 126 Дивизийн нэгтгэлд хаагаад халагдсан жил юм. Бүсгүй шууд хүрээд ирэв. Хаанаас хаа хүрч яваа вэ гэлээ. Хөвсгөлийн Төмөрбулаг орохоор явна гэв. Бүсгүй Мөрөн хот орно гэлээ. Ганц хүн, ганц чемодантай юм чинь дайгаад аваад явчий, хүргээд өгчий л гэж бодлоо. Жолооч маань инээж: Замын хань зам дээр ш дээ, их аятайхан сайхан бүсгүй байна гээд хүргэж өгөхөөр боллоо. Замд жолооч машин эвдэрсэн гээд явж өгдөггүй ихэд зовоолоо. Дараа нь жүжиглэсэн юм гэлээ. Жолооч яахав кабиндаа, бид машины дээр гарч унтав. Бүсгүй шөнөдөө их даарч, шуудхан миний өвөрт орж ирээд тэврээд авав. Сайхан залуу минь Мөрөнд манай гэрт 2-3 хоног саатаач, машин олэ өгий гэлээ. Бүсгүй цэвэр онгон биеэ надад тушааж, удалгүй жилийн дараа хөөрхөн маамуутай болов. Бид одоо Мөрөндөө сайхан амьдарч байна. 2, 3 сүлжээ дэлгүүртэй болов. Одоо цанын баазтай болох гээд л зүтгэж явна. УБ-ын Скайресорт шиг. Хүн архи, тамхинаас хол байж, хүнд л тус болж явбал ногоон гэрлээр бүх зүйл ОК болно.

Зочин 2015-10-21 202.21.106.102

Тэгээд Мөрөнгийн хаана цанын баазтай болох гээд зүтгээд байнаа,хаана вэ

Зочин 2015-10-21 183.81.169.24

Ааая, ямар сайхан түүх вэ

Зочин 2015-10-21 172.101.82.153

hedii zohiol ch gesen aimeeer huuhen yum, erlegt motiloh gej baij er shinjeed hevtej bdg, lol.

Зочин 2015-10-21 172.101.82.153

hedii zohiol ch gesen aimeeer huuhen yum, erlegt motiloh gej baij er shinjeed hevtej bdg, lol.

зочин 2015-10-21 122.201.21.83

Хүмүүс минь гарцаар л гарч байгаарай өнөө өглөө гэхэд л хөгжим бүжгийн урд зам дээр нэг оюутан охин бололтой гарцгүй газраар гүйгээд мөрөөрөө яваа жолоочид гай болоод машинд мөргүүлээд унасан /кинонд гардаг шиг дээшээ шидэгдээд машины урд унасан/ өдөржингөө сэтгэл эвгүйцээд арай л үхээгүй байх машин нь удаан явж байсан тулдаа ...

Зочин 2015-10-21 103.26.194.143

гарцан дээрч дайрч алаад байда малнууддаа хэлээч. хүн явсаар байгааг харсаар байж хар хурдаараа ороод ирдэг тэнэг малнууд хэчнээн хүний амьдрал хувь заяагаар тоглох гэсэн юм бэ????

ene huuhnuud uu 2015-10-21 202.21.116.2

hunii setgeliin saihniig hardaggui ungu mungu huusun huuhnuud saihan amidrahgui ee gej

Зочин 2015-10-21 202.131.225.197

хөөрхөн өгүүллэг байна аа гэж