“Дотуур байр, эрүүл орчин” форум боллоо

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

“Дотуур байр, эрүүл орчин” форум боллоо

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд  хөдөөгийн сумдын дотуур байран дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл болон хүүхдийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлаар “Дотуур байр-хүчирхийлэлгүй, эрүүл орчин” сэдэвт форум зохион байгуулжээ.

Тус Форумд БСШУЯ, ХТҮГ, Ховд, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, эмч, дотуур байрны багш, ажилчдын төлөөлөл, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл болох нийт 110 оролцогч оролцож, хавсралт илтгэл сонсон, салбар хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Илтгэл, хэлэлцүүлэгт ЕБС-ийн дотуур байран дахь хүүхдийн эрх, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын асуудлаар хэлэлцэн дүгнэж, тулгамдаж буй асуудлыг хэрхэн дүгнэх талаар дэвшүүлж буй саналыг дэмжин зөвлөмж гаргах нь зүйтэй гэж үзжээ.

Дотуур байрын хүүхдийн асуудлыг чухлаар авч үзэн дотуур байранд хүүхдүүд хүчирхийлэлгүй, эрүүл, амар тайван амьдрах боломжийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын асуудлыг шат шатанд чанартай хэрэгжүүлэх үүднээс дараах арга хэмжээг авч ажиллахыг Форумаас зөвлөмж болгосон байна. Үүнийг танилцуулъя.

Сургууль, дотуур байрны түвшинд

  • Хүүхдийн санал бодлоо илэрхийлэх орчин нөхцлийг бүрдүүлэхэд орон нутаг, сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлэх, хүүхдийн санал гомдлыг авдаг, барагдуулдаг журам, тогтолцоотой байх,
  • Хүүхдийг хүчирхийлэл, аливаа гадны муу нөлөөнөөс өөрийгөө хамгаалах чадвар, эрүүл ахуй, зан үйлийн зөв дадал хэвшилд сургахад багш, ажилчдын зүгээс анхаарч ажиллах,
  • Хүүхдийн нууцлалыг хад­­галах, нууц алдагдахтай холбогдсон хариуцлагыг холбогдох дүрэм журамд тодорхой оруулах,
  • Сурагчдын дотуур байранд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх,
  • Сургууль дотуур байрны орчинд хүчирхийллийн эсрэг сургалт сурталчилгааны ажлыг тогтмолжуулах,
  • Эцэг эхийн болон байрны сурагчдын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах,
  • Дотуур байранд ажилладаг ажиллагсдын сэтгэлгээ болон хандлагыг өөрчилж сайжруулах,
  • Хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөгөөтэй зохион байгуулах,
  • Хүүхэд нэг бүрт хүрч ажиллах нөхцөл боломжийг бий болгох,
  • Дотуур байрын ажилтнууд сум орон нутгийн удирдлагууд болон Хүүхэд хамгааллын хамтарсан багтай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажлуудыг зохион байгуулах,
  • Сургууль-эцэг эх хамтран ажиллах боломжийг дээшлүүлж эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, шаард­­лагатай тохиолдолд эцэг эхийн дэмжлэг туслалцааг авдаг байх,
  • Дотуур байрны ажилчдын үүрэг хариуцлагыг оновчтой тодорхойлсон ажлын байрны тодорхойлолтыг батлан мөр­­дүүлж дотуур байрны багш, ажилчдын тайлан тавьдаг, үнэлдэг тогтолцоог бий болгох, мөрдүүлэх,
  • Дотуур байрны ажилт­нуудын бүтээлч санаачлагатай байдлыг хөхиүлэн дэмжих,
  • Эцэг эхчүүдийн хүүхэд хамгаалал, хүүхдийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлж сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах,
  • Хүүхдүүдтэй ганцаарчлан уулзах, зөвлөгөө өгөх, сургалт явуулах, бүлгийн уулзалт ярилцлага явуулдаг дотуур байрны өдөр тутмын цагийн хуваарийг батлан мөрдүүлэх,
  • Хүүхэд нэг бүрт хувийн хэрэг нээн хөтөлж байх,
  • Дотуур байрны багш ажилчид, хүүхдийн ёс зүйн ойлгомжтой, товч тодорхой дүрэмтэй байж мөрддөг байх,
  • Дотуур байранд олон нийтийг татан оролцуулж тэдний дэмжлэгийг авах

Орон нутгийн түвшинд

  • Хүүхэд хамгааллын хам­­­­тарсан багтай хамтран дотуур байрны хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээрх ажлуудыг дэмжин хамтран ажиллах
  • Сумдын хүүхэд хамгаал­­лын хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах, сурагчдын дотуур байрт хүрч ажиллахад анхаарах
  • Дотуур байрны багш нь нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш (бага ангийн багш) мэргэжлийн байх, жижүүр нь хүүхэдтэй ажиллахад бэлтгэгдсэн мэргэжилтэй байх талаар ажлын байрны тодорхойлолтод тусгах
  • Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн 5-оос доошгүй хувийг сурагчдын дотуур байранд амьдарч буй хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалагдах, оролцох эрхийг хангагдах орчин нөхцлийг бүрдүүлэхэд зарцуулдаг болох

Бодлого тодорхойлох түвшинд

  • Үндэсний хэмжээнд Хүүх­­дэд ээлтэй дотуур байр хөтөл­­бөр боловсруулан хэрэгжүүлэх
  • Дотуур байрны дулаан хангамж, дулаан алдагдлыг бууруулах засвар үйлчилгээний төсвийг нэмэгдүүлж шаард­­лагатай түвшинд байлгах тал дээр хяналт тавих
  • Дотуур байртай холбог­дсон зардлын төсвийг сургуулиас тусад нь төсөвлөн зарцуулдаг байх тогтолцоог бий болгож мөрдүүлэх.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж