Алдарт реппер Трэйвис Скотт охин Стормид нь зориулсан Кайли Женнерийн үдэшлэгт очжээ. Кайли Женнер өөрийн хоёр настай охинтойгоо хамтран ажиллаж, эрвээхий сэдэвтэй нүүр будгийн шинэ цуврал гаргаж байгаа учир өдөрлөг тэр чигтээ эрвээхийгээр дүүрэн байв.
Нэгдүгээр сарын эхээр Кайли охиныхоо төрсөн өдрийг нүүр будгийн шинэ цувралтайгаа хамт тэмдэглэнэ хэмээн мэдэгдсэн. Учир нь эрвээхийтэй цуврал охины төрсөн өдрөөр буюу хоёрдугаар сарын нэгэнд нээлтээ хийх ажээ. Харин тэмдэглэхдээ ийнхүү эрвээхийгээр дүүрэн гайхалтай орчин бүрдүүлнэ гэж хэн ч санасангүй. Бяцхан далавчтай жигнэмэг, өвсөн арк, бүх зочдод зүүлгэх сахиусан тэнгэрийн далавч.
Баяр дээр Клое Кардашиан, Трью Томпсон, Трэйвис Скотт зэрэг олон хүн иржээ. Кайли, Трэйвис хоёр өнгөрсөн аравдугаар сард салсан ч сүүлийн үед хэн нь ч харилцааныхаа тухай шинэ мэдээлэл хийгээгүй байгаа билээ. Тиймдээ ч тэдэнд хайртай шүтэн бишрэгчид хосыг эргэн нийлсэн гэж цуурах нь олон. Үнэн эсэх нь эргэлзээтэй ч хамгийн сүүлд Кайли, Трэйвис хоёр Стормигийн төрсөн өдрийг Динейлэндэд тэмдэглэж явахдаа эргэн нийлсэн бөгөөд хамтдаа их жаргалтай харагдаж байсан гэх сураг дуулдсан билээ.
ЭХ СУРВАЛЖ: COSMOPOLITAN.COM
Холбоотой мэдээ