Цусны нөөц багасах эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

Цусны нөөц багасах эрсдэлтэй байна

Цусны нөөц багасах эрсдэлтэй байна

БНХАУ-д дэгдсэн коронавирусийн халдвараас сэргийлж, Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Үүссэн нөхцөл байдал нь цусны нөөц багасах эрсдэлд хүргээд байгаа аж. Энэ талаар Цус сэлбэг, судлалын үндэсний төвийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаагаас лавлалаа. Тэрбээр "Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлж, бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг зогсоогоод байна. Их, дээд сургуулийн оюутнууд бол цусны нөөцийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа цусны нөөцийг хэвийн байлгах шаардлага үүссэн. Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд ачаалалтай ажиллаж байгаа энэ үед цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ их байгаа. Ийм онцгой нөхцөл байдалд төрийн болон төрийн бус байгууллагууд Цусны албаны үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах шаардлагатай байна. Гамшигийн тухай болон Донорын тухай хуульд заасны дагуу онцгой нөхцөл байдал үүссэн үед төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цусаа бэлэглэх аянд хамрагдах хэрэгтэй. Нөгөө талаас бүх хүн өвчлөөгүй. Энэ утгаараа Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэлтэй 120 мянга орчим цусны донор идэвхжих шаардлагатай" гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж