Парис Хилтон жирийн найз залуутай болохыг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Парис Хилтон жирийн найз залуутай болохыг хүсдэг

"The Hills" –ийн од Doug Reinhardt –аас энэ оны эхээр салснаас хойш ганцаар яваа Парис өөрийнх нь хувьд олны нүдэнд өртөлгүйгээр хүнтэй болзох амаргүй гэж ярьжээ.  Тэрээр одоо жирийн залуу хайж байгаа гэнэ.  Хилтон зочид буудлын баян өв залгамжлагч, байнгын party маягын амьдралтай Парисын хувийн амьдрал нь нэг л өөдөлдөггүй юм. Шар хэвлэлүүд түүнтэй нэр холбогдсон эрчүүдийн нууцыг түүний өмнөөс илрүүлж өгдөг болохоор Парис тэдэнд итгэхэд хэцүү байдаг бололтой.  Танхилхан бүсгүй маань олны хараа халамжинд байхаас үхтэлээ залхаж, маш энгийн, бүр энэ дэлхийн бус эртэй болзохыг битүүхэндээ хүсч явдаг гэнэ лээ.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж