Коронавирус хүнсний захаас үүсээгүй | News.MN

Коронавирус хүнсний захаас үүсээгүй

Коронавирус хүнсний захаас үүсээгүй

Коронавирус хүнсний захаас үүсээгүй

Олон хүний амь нас, эрүүл мэндийг үгүй хийж, дэлхийг цочроогоод байгаа Хятадын корона төрлийн вирус анх БНХАУ-ын Үхань дахь Хуанань далайн хүнсний захаас үүссэн хэмээн үзэж байсан ч сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд тийм биш бололтой.

Шинэ вирус амьтнаас гаралтай. Өөрөөр хэлбэл анх амтьтнаас хүнд дамжсан гэсэн үг. Тиймдээ ч мэргэжилтнүүд үханьчууд зах дээрх могой болон сарьсан багваахай зэрэг амьтдаас өвчин туссан хэмээн таамаглаж байсан. Учир нь тус захын лангуун дээр амьтны мах болон амьд амьтан зэрэгцэн байдаг, аль алиныг нь ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалдаг байна.

Гэтэл БНХАУ-ын эрдэмтдийн баг "Лансет" эрүүл мэндийн сэтгүүлд судалгааныхаа үр дүнг нийтэлсэн нь дээрх таамаглалыг үгүйсгэж байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд вирус хаа нэгтээ үүсээд, дараа нь Хуанань захад орсон бололтой.

Тухайлбал өвчний шинж тэмдэг илэрсэн анхны 41 хүний 13 нь захтай ямар ч холбоогүй байсан аж. Тухайн 13 хүний нэг нь арванхоёрдугаар сарын нэгний буюу коронавирусын анхны тохиолдол гэнэ.

Жеоржтаун их сургуулийн халдварт өвчин судлаач мэргэжилтэн Даниел Люсигийн хэлснээр өвчин анх арваннэгдүгээр сард гарсан бөгөөд илрэлгүй халдварласаар захад анх илэрсэн байж болзошгүй гэнэ.

Анх өвчин захад үүссэн хэмээн үзэж, даруй нэгдүгээр сарын нэгнээс захын үйл ажиллагааг зогсоон, бусад захад амьд амьтан зарахыг хориглож захын амьтдаас шинжилгээ авж халдваргүйжүүлсэн ч шинжилгээний хариу сөрөг гарсан гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESSINSIDER.COM

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

So 2020-01-28 153.151.163.246

Ene unen bol Hitadtai ediin zasgiin talaar ursuldugch ulsiin sanaatai nuuts ajillagaagaar delgeruulsen gesen Orosiin neg uls torchiin taamag zuv bolj bna.

Avatar

Зочин 2020-01-28 66.181.179.177

Америк л хятадтай худалдааны дайн хийгээд байсан даа. Америкаас албаар хятадад тараасан байх. Бактерлогийн з****г гэдэг шиг л.

Avatar

гэсгээгч 2020-01-28 103.240.241.110

гэрийн нохойноос үүссэннь тодорхой болсон үхсэн хүмүүс халдвар авсан бүх хүн орон дотроо нохойтой байсан гэж бна лээ

Avatar

Иргэн 2020-01-28 66.181.180.49

ҮҮСЭЭГҮЙ гэж яаж батлах юм бэ??? 13 нь захтай холбоогүй л биз. Дийлэнх нь буюу 28 нь тэгвэл хүнсний захтай холбоотой байхад

Avatar

Зочин 2020-01-28 66.181.161.57

Чи дутаад наад үхэр малаа далдагануулж бай. Хотод байдал намжтал ирээд хэрэггүй. Энд түгжээгүй гоё бн. Вакцин этр гарвал дуудна.

Avatar

Зочин 2020-01-28 182.160.34.237

Лалгануулаад гэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж