Коронавирус хүнсний захаас үүсээгүй

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

Коронавирус хүнсний захаас үүсээгүй

Коронавирус хүнсний захаас үүсээгүй

Олон хүний амь нас, эрүүл мэндийг үгүй хийж, дэлхийг цочроогоод байгаа Хятадын корона төрлийн вирус анх БНХАУ-ын Үхань дахь Хуанань далайн хүнсний захаас үүссэн хэмээн үзэж байсан ч сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд тийм биш бололтой.

Шинэ вирус амьтнаас гаралтай. Өөрөөр хэлбэл анх амтьтнаас хүнд дамжсан гэсэн үг. Тиймдээ ч мэргэжилтнүүд үханьчууд зах дээрх могой болон сарьсан багваахай зэрэг амьтдаас өвчин туссан хэмээн таамаглаж байсан. Учир нь тус захын лангуун дээр амьтны мах болон амьд амьтан зэрэгцэн байдаг, аль алиныг нь ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалдаг байна.

Гэтэл БНХАУ-ын эрдэмтдийн баг "Лансет" эрүүл мэндийн сэтгүүлд судалгааныхаа үр дүнг нийтэлсэн нь дээрх таамаглалыг үгүйсгэж байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд вирус хаа нэгтээ үүсээд, дараа нь Хуанань захад орсон бололтой.

Тухайлбал өвчний шинж тэмдэг илэрсэн анхны 41 хүний 13 нь захтай ямар ч холбоогүй байсан аж. Тухайн 13 хүний нэг нь арванхоёрдугаар сарын нэгний буюу коронавирусын анхны тохиолдол гэнэ.

Жеоржтаун их сургуулийн халдварт өвчин судлаач мэргэжилтэн Даниел Люсигийн хэлснээр өвчин анх арваннэгдүгээр сард гарсан бөгөөд илрэлгүй халдварласаар захад анх илэрсэн байж болзошгүй гэнэ.

Анх өвчин захад үүссэн хэмээн үзэж, даруй нэгдүгээр сарын нэгнээс захын үйл ажиллагааг зогсоон, бусад захад амьд амьтан зарахыг хориглож захын амьтдаас шинжилгээ авж халдваргүйжүүлсэн ч шинжилгээний хариу сөрөг гарсан гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESSINSIDER.COM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж