Коронавирусээр өвдсөн хүмүүсийн ихэнх нь эдгэрнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

Коронавирусээр өвдсөн хүмүүсийн ихэнх нь эдгэрнэ

Коронавирусээр өвдсөн хүмүүсийн ихэнх нь эдгэрнэ

Хятадын Үхань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдвар (2019-nCoV) хүмүүсийн дийлэнх хувь нь эдгэрэх магадлалтай гэж Малайзын их сургуулийн профессор, Халуун оны халдварт өвчин судлалын төвийн захирал, вирус судлаач  Сазали Абу Бакар хэлжээ.

Өмнө нь дэлгэрч байсан SARS, MERS зэрэг ижил төрлийн халдварт өвчнүүдтэй харьцуулахад коронавирусээр нас барагсдын тоо харьцангуй бага байгаа аж.

SARS-ын халдварын хувьд нийт халдвар авсан хүмүүсийн тоог нас барсан хүмүүсийн тоо харьцуулбал, нас барах магадлал 14-15 хувьтай байжээ. Харин MERS-ийн халдвараар нас барах магадлал 35 хувьтай байсан юм. Өнөөдрийг хүртэл статистик мэдээллээс харахад коронавирусээр нас барагчдын ердөө гурван хувь нь нас барсан нь харьцангуй өөдрөг үзүүлэлт гэж хэлж болох аж.

Мөн профессор Сазалигийн хэлснээр өндөр настай болон суурь өвчингүй л бол нас барах магадлал бага юм байна. Өөрөөр хэлбэл ийм хүмүүс өвчинд илүү өртөмтгий, халдвар авсан тохиолдолд өвчин хүндрэх магадлал өндөр гэсэн үг юм. Одоогийн байдлаар 4,500 гаруй хүн коронавирусийн халдвар авснаас 106 нь нас барж, 58 хүн эдгэсэн байгаа билээ.

Эх сурвалж: NST.COM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ЗөвЗөв
15
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
11
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж