Монголд 66 мянган мод тарьсан “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-ын гишүүдэд талархал илэрхийллээ
Өнөөдөр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, сайдын зөвлөх А.Цолмон нар “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-ын тэргүүн Д.Наранцогт болон тус ТББ-тай хамтран ажилладаг БНХАУ-ын Шилийн гол аймгийн “Тулга, хайр халамж” холбооны тэргүүн С.Түмэнжаргал, “Сайн хүн” аяныг санаачлагч Д.Сайжраа нарыг хүлээн авч уулзлаа.
“Нэр төр эрхэмсэг амьдрал” нь Монгол орны 8 аймгийн 41 сум, Нийслэлийн 7 дүүрэгт нийтдээ 66 мянган мод тарьж ургуулсан байна.
Цаашид ч мод тарих хөдөлгөөнөө үргэлжлүүлэн ажиллахаа сайд Н.Батцэрэгт дуулгасан юм.
Сайд Н.Батцэрэг: Монгол орны усны төвшин жил ирэх бүр доошилж буй энэ үед ойжуулалтын ажил зохион байгуулахаас өөр аргагүй байгаа ч бидэнд ойжуулах ажлыг хаана зохион байгуулах, хөрөнгө мөнгө, хүн хүч, тарьсан модоо эзэнжүүлэхээс эхлээд шийдвэрлэх олон асуудал байна. БОНХАЖЯ мод тарьж буй та бүхний хөдөлгөөнийг бодлогын хувьд дэмжих болно гэлээ.