Австрали бүхнээ алдсан иргэдээсээ их хэмжээний мөнгө нэхэж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

Австрали бүхнээ алдсан иргэдээсээ их хэмжээний мөнгө нэхэж байна

Австрали бүхнээ алдсан иргэдээсээ их хэмжээний мөнгө нэхэж байна

Австрали удаан үргэлжилсэн түймрийн дараа дахин бүтээн байгуулалт хийхийн тулд хохирогчдоос өөрсдөөс нь мөнгө нэхэж байна хэмээн ард иргэд гомдоллож байна.

Шинэ Өмнөд Уэльсийн өмнөд өндөрлөг хэсгийн, түймэрт бүхнээ алдсан оршин суугчид орон гэрээ дахин босгохын тулд их хэмжээний мөнгө төлөх шаардлагатай болжээ.

Харин Бега хөндий, Цэнхэр Уулс, Шолхавен хот зэрэг зарим орон нутгийн зөвлөл байгууллагууд гамшигт нэрвэгдсэн иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөх зорилгоор дээрх төлбөрөөс татгалзсан байна.

Зүдэрсэн иргэдийн нэг болох хатагтай Сара Хаслингер нэгдүгээр сард гэр орноо галд алдсан бөгөөд "The Daily telegraph"-т өгсөн ярилцлагадаа зөвлөлийг буруутган "Жил бүр хэдэн зуун мянган австрали долларын цалин авдаг тэдгээр хүмүүст хүн чанар алга" хэмээн халаглажээ.

Тэрбээр гэр орноо дахин босгохыг хүссэн ч барилга барих зөвшөөрөл зэрэг төрийн үйлчилгээний чанартай бичиг баримт цуглуулахад 10 мянга орчим австрали доллар хэрэгцээтэй болсон гэнэ. Тэрбээр "Энд байгаа бүх л хүмүүс яг адилхан байдалтай байна. Бид бүх зүйлээ шатаалгачихсан. Одоо харин амьдралаа шинээр эхлүүлэх гэтэл төр засаг инээдэмтэй шалтгаанаар биднээс мөнгө нэхэж байна" хэмээн ярьжээ.

Түүний амьдардаг хэсэгт нийт 60 байшин шатаж, 250 байшин сүйтгэгджээ. Хотын дарга Данкан Гэйр устгагдсан байшингууд ихэнх нь 50-иас дээш настай учир хуучин шиг нь барих боломжгүйг онцлоод "Бид гамшгийг үлгэр жишээ давлаа. Захиргааны тусламжийн сангаас 24 цагийн дотор 30 мянган австрали доллар тараасан" хэмээн ярьжээ.

Захиргааны тусламжийн санд 45 мянга гаруй австрали доллар, 50 мянган австрали доллар, нэг сая долларын хандив, буцалтгүй тусламж цугларсан бөгөөд тус мөнгийг хэрхэн хуваарилах, зарцуулах талаар удахгүй хуралдан, санал асуулга авах гэнэ.

Эх сурвалж: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж