ТББХ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

ТББХ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

ТББХ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар прокурорын байгууллагаас өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттайгаар хэлэлцэж дууслаа. Тус байнгын хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Хууль зүйн байнгын хороогоор өнөөдөр /2020.01.28/ Улсын Ерөнхий прокуророос УИХ-д өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцээд уг  саналыг хүлээж аваагүй юм.

Харин УИХ-ын гишүүний  Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн Н.Номтойбаяр гишүүний   бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж 100 хувь санал нэгдсэн билээ.

Үүгээр холбогдох хоёр байнгын хороо  прокурорын байгууллагаас өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хүлээж авахгүй гэсэн саналыг томьёоллоор УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулахаар боллоо.

Сануулахад, түүнийг гурван үндэслэлээр эргүүлэн татах бичиг ирүүлээд байгаа юм.  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд  "Хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл гаргаагүй хүн бүрэн эрхээсээ татгалзана гэж байхгүй" гэдэг тайлбарыг хэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж