Хонгконг: Эмч нар хилээ хаахыг шаардан ажил хаялт зарлана

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

Хонгконг: Эмч нар хилээ хаахыг шаардан ажил хаялт зарлана

Хонгконг: Эмч нар хилээ хаахыг шаардан ажил хаялт зарлана

Хонгконгийн эмч нар тус хотын эрх баригчдаас коронавирусийн тархалтаас сэргийлж, хот руу Хятадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх буюу хилээ хаахыг шаардан ажил хаялт зарлана хэмээн мэдэгджээ. Ингээд Хонгконгийн эмч, эмнэлгийн нийт 6,000 орчим ажилтнууд дараах таван шаардлагийг эрх баригчдад тавьж байгаа аж.

  • Иргэдийг амны хаалт зүүхийг шаардах
  • Хилээ хааж, Хонгконг руу Хятадын ганц иргэдийг нэвтрүүлэхгүй байх
  • Өвчтнүүдийг тусгаарлах тасгийг хангалттай гаргаж өгөх, нэн яаралтай бус л бол бусад эмнэлгийн үйлчилгээг зогсоох
  • Өвчтнүүдийг тусгаарлах шийдвэрийг заавал дагаж мөрдөх эрх зүйн орчин бүрдүүлэх
  • Эмнэлгийн нөөцийг тасалдуулахгүй байх

Харин Хонгконгийн захирагч Кэрри Лам хил хаах шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна. Тэрбээр “Бүх хилээ хааж, Хятадаас тусгаарлана гэдэг бол байж боломгүй шаардлага. Шаардлагаа биелүүлэхийн тулд ийм сөргөлдөөнийг өдөөсөн арга хэрэглэхгүй байхыг уриалж байна“ хэмээн хэлжээ.

Бээжингийн эсрэг үзэлтэн, Либерал намын удирдагч асан Жеймс Тиен мөн засгийн газрыг нэг сарын хугацаанд хилээ хаахыг уриалсан байна.

"Энэ бол амьдрал үхлийн тухай асуудал юм. Засгийн газар энэ онцгой цагт онцгой арга хэмжээ авч, Хонконгийн ард иргэдтэй хамт халдварт өвчинтэй тэмцэнэ гэж найдаж байна" гэж Жеймс Тиен хэлжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж