Тайланд Улсад дахин зургаан хүн коронавирусийн халдвартай нь илэрч, нийт 14 тохиолдол бүртгэгдээд байна. Шинээр халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн тав нь БНХАУ-ын Хубэй мужаас ирсэн бөгөөд бүгд нэг өрхийнх аж. Нөгөө нэг нь Хятадын Чунцин хотоос ирсэн байна. Хятадаас ирж буй бүх зорчигчдыг үзлэгт хамруулах болно гэж Тайландын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна.
Иймд иргэдийг хувийн ариун цэврийг сахиж, онцын шаардлагагүй бол халдвар бүртгэгдсэн улс, хотуудад аялахгүй байхыг Монгол Улсаас Тайландад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна.
А.АНИР
Холбоотой мэдээ