Тавь гаруй орон сууцны лифтийг шинэчилнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тавь гаруй орон сууцны лифтийг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Тавь гаруй орон сууцны лифтийг шинэчилнэ

Нийслэлийн хэмжээнд шаардлага хангахгүй 500 орчим лифт бий гэх тооцоо байдаг. Тухайн барилга ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэл лифтийг шинэчлээгүй олон орон сууц бий гэдгийг Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ жилээс ашиглалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон лифтнүүдийг шинэчлэх ажлыг эхлүүлжээ.

Энэ жилийн хувьд нийслэлийн төсөвт лифт шинэчлэхэд 3.1 тэрбум төгрөгийг тусгасан байна. энэ хүрээнд лифт шинэчлэлийн ажил Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллоос эхэлжээ.

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Т.Болдбаатарын мэдээлж буйгаар эхний ээлжинд 50 гаруй орон сууцны лифтийг шинэчлэхээр болжээ. Хүн тээвэрлэхэд аюулгүй, стандартын шаардлага хангасан 50 гаруй лифтийг БНХАУ-аас оруулж байгаа аж. Нэг лифтийг 26 орчим сая төгрөгөөр оруулж байгаа юм.

Өнөр хорооллын орон сууцнуудын хувьд л гэхэд 1987, 1990 онд ашиглалтад орсон цагаас лифтийг нь шинэчлээгүй. Энэ ч үүднээс лифт гацах, унах зэрэг эрсдэл гарахад ойрхон болсон гэдгийг оршин суугчид нь ч учирлаж байсан юм.

Ер нь Сонгинохайрхан дүүргийн хувьд ашиглалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй учраас Мэргэжлийн хяналтын газраас актлагдсан багагүй лифт бий гэв. Ямартай ч лифт шинэчлэлийг шат дараатай, дүүрэг бүрт хийхээр болжээ.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 


 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2015-10-21 103.229.120.138

13-r horoollin 21-r bair, ,22a,22b bairuudad hezee shine lift tavigdah yum be, bas muu chargui lift bol hereggui shuu, chanartai olon jil edelgee daaj ajillahaar daats saitai, lift-iin tonog teheeremjee togtvortoi niiluuleh company shongoj shalgaruulbal sain baina. Hyatadiin bol ulsiin uildveriin baival sain baina. Ergeed buuh ezentei baikh ny chuhal baina

Зочин 2015-10-21 150.129.142.31

хятад лифт юм бол болж байна сайхан юм байна лээ яй орос бол хэцүү шүү яг үхэр тэрэг л гэсэн үг хаалга нь ч онгойж хаагдах нь бүдүүлэг дуу чимээ ихтэй аймаараа

Зочин 2015-10-21 150.129.141.233

3-khan khun orood daats n diilekhgui lift baidag yum bilee. Tiim l yum tavij khereggui shuu. 3,4-r khoroolliin bairand

Zochin 2015-10-21 31.33.41.104

Za tegeed hujaagiin lift naidvartai yu ug ni solongos lift arai deer baimaar ym

Зочин 2015-10-21 202.70.36.182

10 horoolold 1987 ond orso bairuudiin tsahilgaan shatiig hezee solih uym bol

Сараа 2015-10-21 103.10.21.65

Төр нэг удаа үнэ төлбөргүй солих үүрэгтэй. Тэр байтугай үргүй зардал гаргаж байхад хэдэн иргэний бууж суух асуудлыг хийнэ гэдэг чухал шүү. Болдбааатар гэж энэ хүн юм хийгээд бгаа харагддаг.

ddd 2015-10-21 122.201.21.111

Лифтийн компаниуд даварч бгаа шvv. Оршин суугчид лифтийн vнийг мэдэхгvй насан туршдаа толж бгаа. Vнэндээ худалдан авсан байрны vнэнд орчихсон бдаг юм

Зочин 2015-10-21 122.201.22.243

Lift ontsgoi ayultai , baingin zasvar uilchilgee, tordolgoo heregtei baidag. Ternii mongo gej tsoohon heden togrog sard avdag. soh-uuj ogohoosoo ogohgui ni ih. Zugeer yavaad baidag yumand mongo told yah yum be gej bod dog hun ih bi I shuu.

Зочин 2015-10-21 202.179.20.86

Тэр лифтүүд чинь оршин суугчдын дундын өмч юм байгаа биз дээ, яахаараа хувийн өмчид татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж байгаа юм бэ? Оршин суугчдаас нь мөнгийг нь гаргуулах хэрэгтэй