Залуус нэгдэж, Засгийн газарт шаардлага хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

Залуус нэгдэж, Засгийн газарт шаардлага хүргүүлжээ

Залуус нэгдэж, Засгийн газарт шаардлага хүргүүлжээ

Шинэ төрлийн коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор иргэний болон төрийн бус байгууллагууд нэгдэж, дуу хоолойгоо илэрхийлсээр байна. Тодруулбал, Ардчилсан Оюутны Холбооны санаачлагаар Дэлхийн  улс оронд суралцагч Монголын Оюутан Залуучуудын Холбоо, Эерэг хандлага Түгээгч Залуус ТББ хамтран хурдацтай тархаж байгаа коронавирустай холбоотойгоор “Монголоо Аварья” аяныг эхлүүлж, үүний хүрээнд Засгийн газар дөрвөн шаардлага, аж ахуй нэгж байгууллагад гурван уриалга хүргүүлж байгаагаа өнөөдөр /2020.01.28/ танилцууллаа. Уг шаардлага нь олон улсад хэрэгжүүлж буй туршлагыг өөрийн орны холбогдох салбарын өндөрлөгүүдэд санал болгож байгаа хэрэг гэдгийг онцлов.

Шаардлагад амны хаалтын үнийн хий хөөрөгдлийг таслан зогсоож, стандартад нийцсэн маскийг үнэ төлбөргүй тараах, халдварын голомт БНХАУ-ын Үхань хотод байгаа 31 оюутанг яаралтай авч ирэх, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагийг багасгах, мөн их дээд сургуулийн оюутан залуус хорио тогтоосон өдрөөс гуравдугаар сарын 02-ны хооронд хөдөө орон нутагт зорчсон зардлыг төрөөс нөхөн олгох /501 км-ээс дээш/ талаар дурьджээ.

Харин аж ахуй нэгж байгууллагад амны маскыг ажилчид, үйлчлүүлэгчиддээ үнэгүй тарааж, өөрсдөө тогтмол амны маскыг хэрэглэхийг уриалсан юм. Аяны хүрээнд залуус томоохон худалдааны төвүүдээр нэгдүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн 10 мянган маск тараахаар болсон гэж АОХ-ны ерөнхийлөгч Н. Лхагвадорж хэллээ.

Энэхүү аян нь ямарваа нэгэн улс төрийн зорилгогүй гэдгийг тэд хэлж, хилийн чанад дахь иргэдийг тухайн аянд нэгдэхийг уриалсан юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж