Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн төгс хувилбар | News.MN

Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн төгс хувилбар

Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн төгс хувилбар

Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг дахин улсын аварга болжээ.

Тэрбээр нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулсан Монголын бодибилдинг фитнессийн холбооны 30 жилийн ойн нэрэмжит "Монголын мистер-2020” Улсын аварга шалгаруулах тэмцээнд дахин улсын аваргаар тодорч, амжилтаа бататгажээ.

Ази төдийгүй дэлхийн бодибилдингийн спортод эх орныхоо нэрийг дуурсгаж яваа тамирчин бүсгүйн амжилтын буухиаг түүний охин М.Мойлоо үргэлжлүүлж буй. Гавьяат тамирчны охин энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, бикини модель /-165/ ангилалд мөнгөн медаль хүртэхээс гадна энэ жил шинээр орж ирж буй ангилал болох эмэгтэй спорт модель ангиллын дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Охин М.Мойлоо нь АШУҮИС-ийг 2018 онд төгссөн бөгөөд тэрбээр бодибилдингийн спортоор дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа ажээ. Тэрбээр өнгөрөгч 2019 онд 28 дахь удаагийн Бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн эзнээр тодорч байсан билээ.

Сонирхуулахад, энэ жилийн "Монголын мистер-2020” Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 62 байгууллагын 300 гаруй тамирчид бэлтгэл, ур чадвараа сорин өрсөлджээ.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-28 122.201.17.100

Нүүрээ биш, биеэ хөгжүүлдэг спорт шүү дээ, сайхан л харагдаж байна, мундаг байна.

Avatar

Зочин 2020-01-28 103.212.119.56

Ямар муухай хуухэн бэ лав л онцгуй харагдаж бн

Avatar

Зочин 2020-01-28 203.91.115.43

амжилт хүсье мундаг байна

Avatar

Зочин 2020-01-28 202.9.40.83

Үнэхээр гайхалтай хөдөлмөрч тамирчин хүн байна. Дахин олон жил Монгол улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулаарай.. Охинд нь бас амжилт хүсье. ээжийнхээ буухиаг сайн үргэжлүүлээрэй

Avatar

ЗОЧИН 2020-01-28 202.21.126.30

ИЙ ЯАСАН ЭВГҮЙ ЗОЛИГ ВЭ. ГҮЭ ТЭГЭЭД БҮСГҮЙ ХҮН, БАС ОХИН ХҮҮХДЭЭ УРУУ ТАТААД. ТИЙ ТИЙ

Avatar

GOTOV 2020-01-28 66.181.179.211

HUDULMURUUR BII BOLSON AMJILT

Avatar

зочин 2020-01-28 66.181.166.196

Өөрсдөө л болж байна гэж байгаа бол мань юу гэх билээ, манийхаар бол нэг л сонин гаж харагдаад байх юм дөө, бодвол маний соёл боловсрол тааруугийнх биз ээ

Avatar

зочин 2020-01-28 192.82.64.248

ёстой хүн хүнд өөр харагдах байх, аймаар ч юм шиг

Avatar

Зочин 2020-01-28 66.181.184.132

м**м сээм байхгүй аймшгийн порнонууд байнаа

Avatar

Зочин 2020-01-28 192.82.64.168

Хүн хүний сонирхол өөр өөр байх юм. Минийхээр бол үзэшгүй муухайл харагдах юм.

Avatar

Зочин 2020-01-28 192.82.76.167

hodoonoos irsen holduu orkod hamaaguildee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж