Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн төгс хувилбар

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн төгс хувилбар

Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг дахин улсын аварга болжээ.

Тэрбээр нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулсан Монголын бодибилдинг фитнессийн холбооны 30 жилийн ойн нэрэмжит "Монголын мистер-2020” Улсын аварга шалгаруулах тэмцээнд дахин улсын аваргаар тодорч, амжилтаа бататгажээ.

Ази төдийгүй дэлхийн бодибилдингийн спортод эх орныхоо нэрийг дуурсгаж яваа тамирчин бүсгүйн амжилтын буухиаг түүний охин М.Мойлоо үргэлжлүүлж буй. Гавьяат тамирчны охин энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, бикини модель /-165/ ангилалд мөнгөн медаль хүртэхээс гадна энэ жил шинээр орж ирж буй ангилал болох эмэгтэй спорт модель ангиллын дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Охин М.Мойлоо нь АШУҮИС-ийг 2018 онд төгссөн бөгөөд тэрбээр бодибилдингийн спортоор дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа ажээ. Тэрбээр өнгөрөгч 2019 онд 28 дахь удаагийн Бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн эзнээр тодорч байсан билээ.

Сонирхуулахад, энэ жилийн "Монголын мистер-2020” Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 62 байгууллагын 300 гаруй тамирчид бэлтгэл, ур чадвараа сорин өрсөлджээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж