Өвөрхангайн зарим сумдын хилийн цэсийг өөрчилнө | News.MN

Өвөрхангайн зарим сумдын хилийн цэсийг өөрчилнө

Өвөрхангайн зарим сумдын хилийн цэсийг өөрчилнө

Өвөрхангайн зарим сумдын хилийн цэсийг өөрчилнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг нь дэмжлээ.

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төв хотуудын /Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий/ хилийн цэсийг баталсан билээ. Улсын Их Хурлын 1994 оны 33-р тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгон өөрчилсөн байна. Төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ өссөнөөс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болж, хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олгон, зөрчил маргаан ихээр үүсэх болсон байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хувьд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олгожээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байдаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал байгааг зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-01-28 202.179.25.246

ИНГЭЭД БУГАТЫН ХЭДЭН МОНГОЛЧУУД ХАСГУУДАД ЗАЛГИУЛАВАА ХӨӨРХИЙ ЭНЭ ХЭДЭН МАНГАРУУД ҮНДЭСТЭН ЯСТНЫХАА БАЙДЛЫГ МЭДЭХГҮЙ ДЭЭГҮҮР НИЙСЭХ ЮМ АА

Avatar

Зочин 2020-01-28 43.228.129.131

Энэ асуудал бүх аймгуудад байгаа шүү, одоо ганц шийдэл нь тухайн 2 сумыг нэгтгэх болж байна, хилийн цэс гэж хоёрын хооронд юм ярих хэрэггүй.

Avatar

Зочин 2020-01-28 203.91.115.45

Гүй наад хэдэн сумдаа нэгэтгэчихээч дээ.

Avatar

ИХ БӨӨ 2020-01-28 103.240.241.110

БҮХ 21Н АЙМГИЙН ТӨВИЙН ТОЙРСОН СУМЫН ТӨВҮҮДИЙГ ТАТАН БУУЛГААД АЙМГИЙН ТӨВДӨӨ ЗАСАГ ЗАХИРГААГ НЬ НЭГТГЭЭЭД ГАЗАР НУТГИЙГ 1БОЛГООД 21СУМЫГ БАХГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ГОВЬ-АЛТАЙН ТАЙШИР, ЗАВХАНЫ АЛДАРХААН БАЯНХОНГОРЫН ӨЛЗИЙТ МЭТ СУМЫН ТӨВҮҮДИЙГ ТАРААГААД НУРААГААД АЙМГИЙН ТӨВ ДЭЭР БУУЛГАНА ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж