Ноён уулыг хамгаалалтад авах ажлыг эрчимжүүлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ноён уулыг хамгаалалтад авах ажлыг эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Ноён уулыг хамгаалалтад авах ажлыг эрчимжүүлнэ

-Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлыг эрчимжүүлэхийг “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо-

Ерөнхий сайдын өрөөнд болдог “Шийдлийн цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Буянбат нар оролцлоо.

Гацууртын ордод хууль бусаар нэвтэрч байна. Тэнд гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс нэмэгдлээ. Эмх замбараагүй байдал бий болж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарч байна. Нутгийн иргэд ч хэлж байна, Засгийн газрын “11 11” төвд мөн мэдээллүүд ирж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэлээд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас энэ талаар тодрууллаа.

Өнгөрсөн есдүгээр сарын 3-наас хойш цагдаагийн байгууллага иргэдийн болон тухайн аж ахуйн нэгжийн хамгаалалтын албадын дуудлагаар Гацууртын аманд 24 удаа үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргасан 3 мянган хүнийг хуулийн хүрээнд тараасан.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад, Мандал суманд гэмт хэргийн тоо 20 орчим хувиар нэмэгдсэн нь эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэж байна. Архидан согтуурах, танхайрах зэрэг зөрчил илүүтэй нэмэгдсэн. Шөнийн цагаар бөөнөөрөө, техник хэрэгсэл ашиглаж тус бүсэд нэвтрэх явдал нэлээд гарч байна. Хөвсгөл, Архангай, Дархан, Төв, Сэлэнгээс 1800 орчим иргэн очиж хууль бусаар ашигт малтмал ухах ажиллагаа явуулсан. Энэ байдал нь нутгийн иргэдийн тав тухыг ч алдагдуулж байна.

Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, удаа дараа ял шийтгэгдсэн нэр бүхий хэд хэдэн хүн тэнд очиж нүх амуудыг хуваарилах нэрийдлээр бусдыг айлган сүрдүүлж дарамталсан хэрэг гарч байна.

Нүх ухаж байгаад шороонд дарагдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан ч амь насыг нь аварч чадсан. Нүх, шороо булаалдсанаас нэгнээ хутгалж гэмтээсэн тохиолдлууд гарч байна. Тухайн бүсэд хамгаалалтын алба ажиллаж буй ч иргэд тэдний шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, мод чулуугаар нүүлгэж, шөнийн цагт хүч түрэн дайрч байна. Цагаагийн байгууллага хуульд заасан арга хэмжээгээ авч ажиллаж байгаа ч ийм үйлдлүүд удаа дараа гарч цагдаагийн байгууллагын ачаалал нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байна.

Өчигдөр буюу энэ сарын 20-ны шөнө л гэхэд 150 гаруй иргэн 60 тээврийн хэрэгсэлтэй нэвтэрч орсон. Цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагааг эсэргүүцсэн зарим хүнийг саатуулаад байна гэж Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга хэллээ.

УИХ-ын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны хуралдаанаар Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамруулах шийдвэр гарсан. Үүний дараагаар тус ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох шаардлагатай болсон юм.

Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, хөрөнгө оруулагч талтай өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний үр дүн ямар байгаа талаар Уул уурхайн сайд Р.Жигжид дараах мэдээллийг өглөө.

Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 хувь байхаар, мөн тус хуульд заасны дагуу дээрх хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр 3 хувиар орлуулахаар тохирчээ. Алтны үнээс хамаарч энэ 3 хувь өөрчлөгдөж байхыг, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэнэ. Мөн анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая болгосон. Өөрөөр хэлбэл, 120 сая ам.доллараар бууруулсан байна. Ажлын хэсэг тавьсан зорилтоо биелүүлж, “Сенттерра гоулд Монголиа” ХХК-тай санал нэгдсэн байр суурьт хүрчээ.

Ноён уул орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын  тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байгаа гэж БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлээд Төв аймгийн Борнуур, Сэлэнгийн Мандал сумыг дамнан хамарсан 33 мянган га газрыг улсын хамгаалалтад авахаар ажиллаж байна. Энэ 33 мянган га газар олборлолт явуулж байгаа бүсэд хамаарахгүй болохыг мэргэжлийн хүмүүс нарийвчлан тогтоосон гэлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Цагдаагийн ерөнхий газар хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Мөн Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт үүрэг болголоо. Энэ хоёр асуудлыг УИХ-д нэгэн зэрэг өргөн барьж, хэлэлцүүлэх учиртай  гэж Ерөнхий сайд хэлсэн юм.

Гацууртын ордын баталгаат нөөц 50 тн. Энэ нөөцийн борлуулалтын орлого 1,7 тэрбум доллар байх урьдчилсан тооцоог салбарын яам хийжээ. Ийм хөрөнгө, ашиг орлогоо төр, ард иргэд хүртэх учиртай. Иймд өгсөн үүрэг даалгаврыг яаралтай гүйцэтгэхийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст анхаарууллаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

bodit baid***** 2015-10-21 112.72.13.98

yag gazar deern ochood dorwitoi sudalgaa ajil xiisen gazar alga tend baigal orchin suitgeed bga yum barag bxgui tertee tergui shoroon ord ashiglax suwagiin xaiguul xiij bgan gej ulaan tam bolgoson gazar bnlee ter olborloltn exelxees umnu tend bga xeden ninja jooxon jooxon yum awagldee. zuunxaraagiin irgediin amgalan taiwan baidal aldagdaad yu shalixiin xarin ch xeden buudal delguur tsainii gazarn orlogo ixteil bga zailuul xeden tsagdaa ochno tsagdaad taniltai chadaltainuudn l oriishde tegeedch ter gazarn noen uulaas neleen xol gazar sujigt gedeg uul

мак д 2015-10-21 1.251.132.190

чиний толгой ч бүр хөлдөөсөн мак юмда.Аливаа юманд зохион байгуулалт хэрэгтэй малаа.Байгаль орчноо хамгийн түрүүнд бодож ярь малын макаа.

Зочин 2015-10-21 103.229.121.177

Ерөнхий сайд ганц зөв шийдвэр гаргалаа. Монголын төр хувь эзэмшихээсээ илүү татвар роялтигаас илүү ашиг олно. Энийгээ харин яаралтай авч эхлэх хэрэгтэй. Сентеррагоулдын ажлыг яаралтай эхлүүл. Одоо Ганбаатар Даваасүрэн Уянга Болорчулуун нар зүгээр л чимээгүй болсон нь дээр. Худлаа үймүүлэхээс өөр юу хийсэн бэ энэ хүмүүс. Арай л дэндүү тоглолоо. Одоо хүмүүсийн ажлыг хийлгэ. Ард түмэн одоо өөрөөр харж байна, та нарыг. Ганбаатар харин үйлдвэрчний эвлэл гэж байгаад шинэ ажлын байр бий болгоё гэсэн улс төр явуулсан бол харин ч илүү нэр хүндтэй байх байсан. Уянга хэвлэлийн эрх чөлөөгөөр улс төр хийж Болорчулуун үндэсний үйлдвэрлэл нтр гэсэн бол хамаагүй алсын хараатай улс төр хийх байлаа. Даан ч одоо хүмүүс энэ шоучидийг хүлээж авах уу

АРДЧИЛАЛ ГЭДГЭЭР БАЯЖИГСАД 2015-10-21 27.123.214.116

АЛБААР НИНЖАНУУД ОРУУЛЖ БОСОО ХӨХ МОНГОЛЫНХОНТОЙ АЛАЛЦУУЛАХ ГЭСЭН МОНГОЛЫГ МОНГОЛООР НЬ НАМНУУЛАХ ГЭСЭН ЦИХУА АРГА ЭЛЭГДОРЖ БОЛОЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ. ЭНЭ ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙ ШИГ ХУЖАА ЭРЛИЙЗҮҮД МОНГОЛЫГ МИНЬ ТАСЧИЖ БАЙНАА. Х.ЧОЙБАЛСАН , Ю.ЦЭДЭНБАЛ НАР МААНЬ АСАР ХҮНД ДАРАМТАН ДОР ЭХ ОРОН ГАЗАР НУТГАА ХАМГААЛЖ СӨРСӨӨР ХҮНИЙ НУТАГТ ХОРЛОГДСОН ДОО. ЭНЭ ЛУЙВАРЧДЫГ АРД ТҮМЭН ТАСЧИЖ АЛАХ ӨДӨР ИРНЭ ДЭЭ ХАРЖ Л БАЙГААРАЙ ТУН УДАХГҮЙ.

Зочин 2015-10-21 150.129.140.73

Ноён ууланд хайр зарлаж хашгирч орилж байж Гачууртын ордын ашиглалтын үйл ажиллагааг зогсоосон УИХ-ын гишүүн Болорчулуун тэр нинжаа нарыыгаа хариуцах ёстой шүү!!! Хэрэв "Сентерра гоулд"-д эзэмшүүлээд ажлыг нь эхлүүлсэн бол юу гэж ийм балай булай юм болохов дээ!!! С.Ганбаатар, Болорчулуун нар л бусдаас чанга орилж хашиграад байсан, тэд одоо Ноён уулаа хамгаалах хэрэгтэй шдээ!! Хаа байна тэр лут ЭХ ОРОНЧИД?????????

зочин 2015-10-21 122.201.21.83

40-н тонн алт аваад гарахад юу ч хэлээгүй байж ард олны хэл амнаас болж нэг ширхэг төрөх эмнэлэг барьсан биз дээ төр гэж байгаа бол компани ч оруулахгүй нинжа ч оруулахгүй хамгаалалтанд аваад онгон байгалийн төрхөөр нь байлгаж чадахгүй нь уу үүнд ганцхан сэтгэл дутаж байгаа юмдаа залуучууд аа.лус ..... юм шүү дээр дооргүй анхааралдаа аваарай өнөөдрийн өнгө мөнгө яахав араа бодоорой та нар... хүний улс ухаад яваад өгнө эхнээсээ говьд тэмээ үхээд эхэллээ бодох л асуудал...

Зочин 2015-10-21 112.72.13.104

Бороо гоулд Гацуурт.г олон жил хамгааллаа, Хавар хамгаалалтаа буулга гэсэн бичиг өгөөд нинжа орсон до. Бороо гоулд хууль зөрчихгүй, шаардлага биелүүлдэг болхоор яахав дээ Засаг.с буулга гэсэн шийдвэрийг биелүүлсэн. Харин тэр шийдвэрийг гаргасан Засаг ямар үр дагавар гарахыг мэдээгүй гэж л бодъё доо.

mak 2015-10-21 203.91.117.4

хүний нохой идхээр өөрийн нохой идэх гэж үг байдаг. Тэртээ тэргүй харийн ГӨЛӨГНҮҮД ухаад авахаас өмнө амжих хэрэгтэй .......... ухсны хөлс гээд Монгол минь өрөнд орж мэднэ.ЕС тэнэгтээч ...........

Зочин 2015-10-21 112.72.13.12

Bitgii tenegt erguu mini. Ene novshiin nija nar chin baigaliig yuchgui suitgene. Chi esvel ene haltaruudiin neg biz

Зочин 2015-10-21 202.21.106.161

ali deer l centerra gould ninja nariig orullaa shu geed tv-iin nevtruuleg yavaad bsan. odoo l dunguj hamgaalahaa medej l de. ed nar hudlaa shu. centerra gouldaar ""hamgaaluulah"" ni zuv yum baina gej shaaah vii.

ard 2015-10-21 202.179.20.107

uyanga,bolorchuluun,ouyngerel nar injagiin gar khul bolotoi. zasgiin ajiliig saatuulj inja nart bolomj olgosniikhoo tuluu yu avsan bol

Зочин 2015-10-21 27.123.214.2

Гол ялгаа нь нинжа нар улсын төсөвт ямар ч татвар төлөхгүй, харин Сентерра гоулд бол татвар болон рояалти төлнө. Бас нөхөн сэргээлт хийнэ.

Босоо 2015-10-21 112.72.13.43

Босоо бор Монгол бүлгэмийнхэн өөрсдөө алт ухаж байна лээ. Тодорхой хувийг УИХ-ын гишүүн дэвхрэг Уянгад өгдөг сүлжээтэй

иргэн 2015-10-21 202.21.113.106

Хууль зөрчсөн хүмүүсийг зүгээр л тараачихдаг юм уу, Цагдаагийн даргаа. Байгаль орчинд хохирол учруулсан, хууль журам зөрчсөн бол баривчлах хүртэл арга хэмжээ авах ёстой биз дээ. Ийм үлбэгэр байхаар гэмт этгээдүүд, зэрлэгүүд давраад байгаа юм. Төр хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хууль зөрчсөн л бол нялцганах хэрэг юун. Эсвэл хэдэн нинжа нарын нэрээр том хамгаалалттай луйвар байдаг гэсэн нь үнэн юм уу. Бүгдийг нь баривчилж шүүх хэрэгтэй

БОСОО МОНГОЛ 2015-10-21 112.64.155.86

Zochin(203.194.116.*) РИО, ОТ ОТ ГЭЭД ХУЦААД БАЙНА --- ЦААНА ЧИНЬ ОТ-ООС ЧИНЬ ИЛҮҮ ХОРТОЙ ЮМ ЯВААД БАЙНА. БАЛАЙ НИНЖАА НАРЫН УЧРЫГ ОЛОХГҮЙ МОНГОЛЫН ЧИНЬ ЖИНХЭН БАЙГАЛЬ УУЛ МОД УС ЧИНЬ БУЗАРТААД ДУУСЛАА. ТА НАР НИНЖАА НАРЫН БАЙДЛЫГ ОЧИОД НЭГ ХАРДАА БҮХЭЛ БҮТЭН УУЛЫН МОД ТАСДААД ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА. ГОЛ УС ДҮҮРЭН БОДИС, ГАЗАР НЬ АВАХ ЮМ АЛГА ХОГ НОВШ, ЯГ АДГУУС НАР ШИГ ТЭНД ЯМАРЧ ХУУЛЬ МУУЛЬ АЛГА ХҮМҮҮСИЙН БАЙЖ БАЙГАА ХАГАС ЗЭРЛЭГ ТӨРХ "ХЭН НЬ АРААС ИРЭЭД ХУТГА ША.А ЧИХ ВИЙ ГЭЭД". ҮХСЭН БА.АС ЮУНЫ ЧИНЬ ОТ. ОТ Д ЧИНЬ ХҮМҮҮС АЖЛААД ТАТВАР АВААД УЛСАД ХЭРЭГТЭЙ ЮМ ХИЙЖ БОЛЖ БАЙНА. ТЭГЭЛ ЦААНА ЧИНЬ ТЭР НИНЖАА НАР ЧИНЬ ЖИНЭХЭН ДУУСГАЖ БАЙНА.

БОСОО МОНГОЛ 2015-10-21 112.64.155.86

Zochin(203.194.116.*) РИО, ОТ ОТ ГЭЭД ХУЦААД БАЙНА --- ЦААНА ЧИНЬ ОТ-ООС ЧИНЬ ИЛҮҮ ХОРТОЙ ЮМ ЯВААД БАЙНА. БАЛАЙ НИНЖАА НАРЫН УЧРЫГ ОЛОХГҮЙ МОНГОЛЫН ЧИНЬ ЖИНХЭН БАЙГАЛЬ УУЛ МОД УС ЧИНЬ БУЗАРТААД ДУУСЛАА. ТА НАР НИНЖАА НАРЫН БАЙДЛЫГ ОЧИОД НЭГ ХАРДАА БҮХЭЛ БҮТЭН УУЛЫН МОД ТАСДААД ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА. ГОЛ УС ДҮҮРЭН БОДИС, ГАЗАР НЬ АВАХ ЮМ АЛГА ХОГ НОВШ, ЯГ АДГУУС НАР ШИГ ТЭНД ЯМАРЧ ХУУЛЬ МУУЛЬ АЛГА ХҮМҮҮСИЙН БАЙЖ БАЙГАА ХАГАС ЗЭРЛЭГ ТӨРХ "ХЭН НЬ АРААС ИРЭЭД ХУТГА ША.А ЧИХ ВИЙ ГЭЭД". ҮХСЭН БА.АС ЮУНЫ ЧИНЬ ОТ. ОТ Д ЧИНЬ ХҮМҮҮС АЖЛААД ТАТВАР АВААД УЛСАД ХЭРЭГТЭЙ ЮМ ХИЙЖ БОЛЖ БАЙНА. ТЭГЭЛ ЦААНА ЧИНЬ ТЭР НИНЖАА НАР ЧИНЬ ЖИНЭХЭН ДУУСГАЖ БАЙНА.

БОСОО МОНГОЛ 2015-10-21 112.64.155.86

МОНГОЛЫН МЭДЭЛД НОГООН БҮС ГЭЭД ПОПУЛИЗМ ХИЙГЭЭД БАЙДАГ ХҮМҮҮСИЙГ ДАЙЧЛАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ. ТЭР ФЭНГШҮҮ ГАНБААТАР, УЯНГА ХОЁРЫГ ТИЙШ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ. ОЛОН ЮМ ХУЦААД БАЙДАГ. ОДОО ӨРСДӨӨ ОЧИЖ ТЭР ҮНДЭСНИЙ ХУВЬ ЭЗЭМШЛЭЭ ЦЭВЭРЛЭГ.

Zochin 2015-10-21 203.194.116.7

Rio-iin toloonii humuus boloh Bayartsogt, Saihanbileg nar OT-g Rio-d beleglej iheehen hemjee hahuuli avsan. OT-iin hunsnii hergeleeg Bayartsogt Nomads kompaniaraa damjuulan hangaj odor bur hahuuli avsaar baina. Saihanbileg yamar helbereer hahuulia avahiig sain hartsgaagaarai. Bid OT-d neg ch huvi ezemshdeggui bolohiig daraahi hayagaar orj unshaarai: http://ner.mn/?p=3687

Зочин 2015-10-21 112.64.155.86

ЗА ТЭРЭЭД АВСАН БОЛ ЮУ ГЭЖ АВААГҮЙ БОЛ ЮУ ГЭЖ??? ЧИ ТЭГЭЭД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ЮМ??? ОТ ОТ ГЭЭД ХУЦААД БАЙНА --- ЦААНА ЧИНЬ ОТ ООС ХОРТОЙ ЮМ ЯВААД БАЙНА. ӨӨРСДИЙН НИНЖАА НАРЫН УЧРЫГ ОЛОХГҮЙ БОЛ УУЛ МОД УС БУЗАРЛААД ДУУСЛАА

erh chuluu. 2015-10-21 202.179.11.134

eh oronch loozon barhirch eh ornoo horoldogoo odoo bolih tsag bolison baih aa.Uyanga Ganbaatar geltgui jinhene ediin zasgiin aluurchid chini Zi Genko Miyee tednii heden daldaga garuu bolchood bna sh dee.

Болд 2015-10-21 202.21.111.10

Олон юм яриад байсан Болорчулуун, Уянга, Даваасүрэн нар одоо яагаад чимээгүй байгаад байна. Одоо эд нар нинжаагаа хөөж зайлуулаачээ.

Зочин 2015-10-21 202.179.20.86

харуул хамгаалалтанд аваад бороогоорор нь ухуул даа, өөр яахав дээ

bearish bear 2015-10-21 112.72.11.67

hun shig heden humuus comment bichsen baih chin. bravo.

se 2015-10-21 103.14.36.18

зөв шүү, гэхдээ төрийн 34%-ийг 00 хэрэгтэй шүү, онцгой татвараа аваад явахгүй бол төрийн хэдэн хаматнууд дотор нь орж ажлыг нь хийлгэхгүй сул орон тоо их болно доо.

Зочин 2015-10-21 202.179.29.89

Ter Uyanga gishuun bas bie daagch 3 maliig yvuulj NINJAAGAA huulguj uz taminee.

AMGAA 2015-10-21 103.229.121.136

Gar argaar alt olborlodog irgediig taraaj tsegtslex olon arga bdg yom bilee shvv gantsxan manaid toxioldson asuudal bish

Зочин 2015-10-21 213.229.101.114

Шийдлийн цаг шийдвэртэй чухал ажил хэлэлцжээ. Одоо үр дүн гүйцэтгэл л чухал байна даа

Нэргүй 2015-10-21 170.75.162.230

Ерөнхий сайд зөв шийдвэр гаргажээ. Ноён уул бол төрийн хамгаалалд байх учиртайг дахин давтан сануулж буй боловч харамсалтай нь өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдал үүний эсрэг байна. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд, Монгол улсын нутаг дахь соёлын өв дурсгал асар ихээр сүйдэн устах буюу сэвтэн гэмтэж байгаа нь хэний ч нүдний өмнөх илхэн зүйл болоод байна.

Нэргүй 2015-10-21 170.75.162.230

Ерөнхий сайд зөв шийдвэр гаргажээ. Ноён уул бол төрийн хамгаалалд байх учиртайг дахин давтан сануулж буй боловч харамсалтай нь өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдал үүний эсрэг байна. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд, Монгол улсын нутаг дахь соёлын өв дурсгал асар ихээр сүйдэн устах буюу сэвтэн гэмтэж байгаа нь хэний ч нүдний өмнөх илхэн зүйл болоод байна.

Зочин 2015-10-21 122.201.22.8

жилд 7 орчим тонн алт олборлоно олборлосноо 100% Монгол Банкинд тушана гэж тооцход л улсад ямар их дэм болх нь тодорхой байган бишvv.

Зочин 2015-10-21 159.203.15.8

Гацууртын ордын баталгаат нөөц 50 тн. Энэ нөөцийн борлуулалтын орлого 1,7 тэрбум доллар байх урьдчилсан тооцоог салбарын яам хийжээ. Ийм тооцоог байнга хийж байх нь маш зүйтэй шүү

Зочин 2015-10-21 184.164.146.27

Saikhanbileg ajlaa yg ene ercheerei hiivel alzahguiee

Зочин 2015-10-21 170.75.162.215

Шийдлийн цаг их зөв санагдаад бдаг юм Тухайн үед шийдэх ёстой хамгийн чжхал асуудлуудын шийдлийг гарган хэлэлцдэг зөв ажил

зочин 2015-10-21 202.131.231.2

-Бидэнд учраад байгаа зовлон цэвэр манай өөрийн “бүтээл”. Хатуугаар хэлэх юм бол бидний дээр байгаа төр, улс төрчдийн арчаагүй байдлын үйл лай гэж хэлж болно. Дэлхийн уул уурхайн салбар хүнд байгаа нь үнэн. Гэхдээ дэлхийн улс орнууд уул уурхайн салбар уналаа гээд манайхан шиг наанаа баахан зовлон тоочоод цаанаа байлдаад байгаа юм хаана байна. Хямралаас хохирол багатай гарахын тулд дэд бүтцээ барьж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхээр зүтгэж байна. Гэтэл манайхан шиг найман жил ярьсан 280 километрхэн төмөр замаа тавьчихаж чадахгүй “зодоон” хийгээд сууж байгаа улс байна уу? Хятадыг хар л даа, экспортод чиглэсэн хөгжлийн бодлогоо яаж зохицуулж байгааг. Тиймээс бидний хувьд эхний ээлжинд Оюутолгой үйлдвэрийг дотоодын хямд цахилгаанаар хангах, нүүрсний экспортын төмөр замыг бушуухан барьж дуусгах ёстой. Өөрөөр хэлбэл, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх ажлуудыг хийвэл манай уул уурхай, түүнтэй холбоотой гадаадын хөрөнгө оруулалт ч сэргэх бүрэн боломж байна.

Зочин 2015-10-21 27.123.213.113

Одоо энэ тэдэн хувийг нь төрийн мэдэлд авна гэдэг утгагүй зүйл ярих аа болимоор юм. Татвар, рояалти энэ тэрээ аваад л явж байвал болох юм биш үү. Төрийн мэдэлд тэдэн хувь авна гэхээр өөрсдөө мөнгөгүй тул гаднаас зээлэх хэрэгтэй болно. Нэгэнт зээлсэн бол дараа нь уурхайн татварын орлого энэ тэрээсээ зээлээ төлж л таарна. Энэ нь буцаад нөгөө популистууд гишүүдийн ОТ дээр ярьдаг "манайд ерөөсөө ашиггүй төсөл болсон" гэдэг улигт үгний өгөөш болно шүү дээ!

Зочин 2015-10-21 122.201.21.150

Хайран ч уул минь

Зочин 2015-10-21 122.201.21.150

Босоо хөх монгол оо та нарыг дэмждэг шүү