Эзэн хичээвэл заяа хичээдэгт дэлхий итгэхээ больж байна | News.MN

Эзэн хичээвэл заяа хичээдэгт дэлхий итгэхээ больж байна

Эзэн хичээвэл заяа хичээдэгт дэлхий итгэхээ больж байна

Эзэн хичээвэл заяа хичээдэгт дэлхий итгэхээ больж байна

Удаан үргэлжилсэн судалгаа тэгш бус байдал ба түүний мэдрэмж хүмүүсийн нийгмийн тогтолцоо, капитализм аль алинд нь итгэх итгэлийг хөсөрдүүлсээр байгааг үр дүнгээрээ харуулж байна.

20 жилийн түүхтэй "Edelman trust barometer": бид байгуулагдаад хорин жил өнгөрч байна. Хүмүүс шаргуу ажиллах нь сайхан амьдралд хүргэдэг гэдэгт итгэхээ больж байна.

Эдийн засгийн өсөлт хичнээн хүчирхэг байхаас үл харгалзан хөгжингүй зах зээлд оролцогчдын ихэнх нь таван жилийн дараах ирээдүйгээ гэгээлгээр төсөөлөхөө больсон гэнэ. Эдийн засгийн өсөлт, хөгжингүй зах зээл хүмүүсийн итгэл үнэмшилд төдийлөн сайн нөлөөлдөггүй гэдгийг үүнээс харж болохоор байна.

"Бид итгэлцлийн зөрчилдөөн дунд амьдарч байна. Бид хорин жилийн өмнөөс итгэлцлийн талаар судалж эхэлснээс хойш Ази болон Ойрхи Дорнодын хэдэн оронд эдийн засгийн өсөлт итгэл найдвар өсөхөд ихээр нөлөөлж байгаа нь ажиглагдсан. Гэхдээ тэгш бус байдал ноёлосон хөгжингүй зах зээлд энэ бүхэн эсрэгээрээ байна" хэмээн Edelman компанийн гүйцэтгэх захирал Ричард Эдэльман ярьжээ.

ЭЛИТҮҮД БОЛОН ЭГЭЛ БОРЧУУДЫН ХООРОНД ИТГЭЛЦЛИЙН ӨРГӨС УРГАЖ БАЙНА

Дэлхийн өнцөг булан бүрээс судалгаанд оролцогсдын 56 хувь нь одоогийн капитализм хорвоод сайнаасаа илүү саараар нөлөөлж байгаа гэх байр суурьтай байна. Ихэнх ажилчид буюу нийт ажилчдын 83 хувь нь автоматчилал, удаашрал, сургалтын хангалтгүй байдал, хямд гадаад өрсөлдөөн, цагаачлал зэргээс шалтгаалан ажлын байраа алдах тал дээр ихээр санаа зовдог гэжээ. Мөн судалгаанд оролцогчдын 57 хувь нь эх орондоо олсон нэр хүнд, хүндэтгэлээ алдахаас эмээдэг байна. Мөн гуравны хоёр хувь нь технологийн шинэчлэл дэндүү хурдан байгаа хэмээн үздэг. Ялангуяа Австрали технологид итгэх итгэл хамгийн багатай гэгдэж байна.

"Судалгааны үр дүнд тэгш бус орлогоос болж элитүүд болон эгэл борчуудын дунд итгэлцлийн асуудал хурцдах болсныг тогтоосон. Бид өдгөө яг л "Алиса гайхамшигийн оронд" киноных шиг баян ядуугийн ялгаатай нийгэмд амьдарч байна. Нийт хүн амын тэн хагас нь ажилдаа итгэлгүй байна" хэмээн Эделман хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ABC.NET.AU

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2020-01-28 202.55.188.81

Капитализмын жинхэнэ мөн чанар.Арга зальтай авхаалж самбаатай нь хожно.Шударгаар хөдөлмөрлөөд мал зүтгээд юу ч олж долоохгүй.Манайд бол амбасын үеийн зэрлэг капитализм

Avatar

mgl 2020-01-28 202.9.40.109

kapitalizm muhuh ni dee. bid yamar yum ruu yavaad baina?

Avatar

чулуун хутаг хийгчийн хойд дүр.ккк 2020-01-28 192.82.68.142

хүн хүнээ мөлжиж амьдрах урлаг чинь чулуун з****г хийдэг болсон үеээс ш дээ.чулуу хаглаж ир оруулаад идэх юмаар солино хэн сайн чулуун хутаг хийдэг нь илүү гэдэс цатгалан байсан байж таараа.ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж