Nike компани Коби Брайантын нэрийн пүүзийн онлайн худалдааг зогсоов | News.MN

Nike компани Коби Брайантын нэрийн пүүзийн онлайн худалдааг зогсоов

Nike компани Коби Брайантын нэрийн пүүзийн онлайн худалдааг зогсоов

Nike компани Коби Брайантын нэрийн пүүзийн онлайн худалдааг зогсоов

Спортын бараа бүтээгдэхүүний дэлхийн томоохон бренд Nike компани Коби Брайантын нэрийн пүүзүүдийг онлайнаар худалдаалахаа зогсоолоо. Учир нь, Коби Брайантын зуурдын үхлээс болж түүний нэрийн пүүзүүдийн эрэлт нэмэгдсэн бөгөөд хуурамч үнийн хөөсрөл үүсэхээс сэргийлсэн хэмээн тус компанийн зүгээс мэдээлж байна. Одоогийн байдлаар хоёрдогч зах зээл дээр Коби Брайантын нэрийн пүүзүүдийн үнэ ханш хөөрөгдөлтэй байна. Ялангуяа ховор цөөн тоон ширхгээр үйлдвэрлэгдсэн The Nike Zoom Kobe 6 “Grinch, Nike Kobe 10 Elite Low HTM “Oreo, Nike Zoom Kobe 1 “Prelude”, The Nike Kobe 8 System+ “All Star Extraterrestrial”, The Nike Zoom Kobe 7 System “Barcelona”, Kobe 9 Elite “Gumbo League”, Zoom Kobe 3 “FTB” зэрэг пүүзийн үнэ нэмэгджээ.

Nike компанийн мэдэгдэлд “Коби бол энэ цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэг байсан. Бид Кобитой ойр байсан, талийгаачийн гэр бүл, найз нөхдөд гүнээ эмгэнэл илэрхийлье. Тэр Nike-ийн хамгийн хайрлагдсан гишүүн байсан. Түүнийг маш их санах болно. Мөнхөд Мамба” хэмээн бичсэн байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж