Хил дээр гацсан 300 иргэнийг нэвтрүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

Хил дээр гацсан 300 иргэнийг нэвтрүүлж эхэллээ

Хил дээр гацсан 300 иргэнийг нэвтрүүлж эхэллээ

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд сар шинийн баяртай холбоотойгоор нэгдүгээр сарын 25, 26, 27-нд амарсан. Өнөөдрөөс /2020.01.28/ хоёр улсын хил нээж байгаа ч коронавирусээс хамгаалж, Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийх шийдвэрийг Улсын онцгой комиссын хуралдаанаар гаргасан байсан юм.

Одоогийн байдлаар хил дээр Монгол Улсын 300 орчим иргэн эх орондоо буцахаар хүлээж байна гэдэг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өглөө. Эдгээр иргэдийн зорчих автобусыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас явуулж, өглөө 06.00 цагт зургаан автобус иргэдийг тээвэрлэхээр очсон гэдгийг тус яамнаас мэдээлэв.

Энэ талаар Гадаад хэргийн яамны олон нийттэй харилцах албаны мэргэжилтнээс тодруулахад “Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудыг өнөөдрөөс нээж байгаатай холбоотойгоор хил дээр эх орондоо ирэх хүсэлтэй 300 орчим иргэн хүлээж байна. Эдгээр иргэнийг тээвэрлэх автобусыг Зам тээврийн яамнаас гаргаж өгсөн. Одоо хил дээр очсон байгаа” гэв.

Харин Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн мэдээлэхдээ “Өглөө хил дээр хүлээж буй иргэдийг тээвэрлэхээр зургаан том автобус очсон. Одоогийн байдлаар зорчигчтой дөрвөн автобус хилээр орж байгаа” гэдгийг хэлж байв.

Авто тээврийн үндэсний төвөөс нэгдүгээр сарын 28-наас эхлэн Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд дараах хязгаарлалтыг хийжээ. Үүнд: Монгол Улсын иргэд

  • Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу албан ажлаар болон тус улсаар дамжин гуравдагч улс руу зорчих иргэдийг албан байгууллагын шийдвэр, томилолт, аяллын тийз, хөтөлбөрийг үндэслэн;
  • Хятадын талд автомашинаа орхисон нүүрс тээврийн жолооч нарыг харъяалах аж ахуйн нэгж, компанийн албан_бичгийг үндэслэн;
  • Эрдэс баялаг (нүүрс, зэсийн баяжмал, газрын тос, төмрийн хүдэр, жонш)-ийн тээврийн авто машинуудын зөвхөн үндсэн жолоочийг тус тус улсын хилээр нэвтрүүлнэ.
  • Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу хувийн хэргээр зорчих монгол иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй байхыг хязгаарлажээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж