RadarOnline.com-ын бичиж авсан дээрх хуурцганд “ Чамайг хүүхэдтэй болгосонд намайг уучлаарай. Би чамайг үзэн ядаж байна. Би чамайг дахин хүсэхгүй байна. Чиний хэн гэдгийг би мэдсэн. Чи миний хайрлах хүн биш” гэсэн тэдний хооронд өрнөсөн хэрүүлийг есөн сартай охин нь тэр үед сонссон ч байж мэдэх юм. Түүнээс гадна Мел Гибсон Оксанаг өөрөөс нь өмнө учирч байсан эрчүүдтэй нь холбож хэл амаар дайрсан бөгөөд галзууртлаа уурласан байжээ.
Одоогоор түүнийг Лос Анжелесын хүүхэд гэр бүлийг хамгаалах төвөөс хуучин найз бүсгүйгээ хүчиндэхийг завдаж, охин Лусиаг гэмтээсэн эсэхийг мөрдөн шалгаж байгаа аж. Энэ хугацаанд тэрээр анх удаа Малибу дахь гэрээсээ сүм рүү алхаж явахыг нь хүмүүс харжээ.
Бэлтгэсэн: Н.Энх