Бельгийн хаан гэр бүлээс гадуур хүүхэдтэй болсноо хүлээн зөвшөөрчээ | News.MN

Бельгийн хаан гэр бүлээс гадуур хүүхэдтэй болсноо хүлээн зөвшөөрчээ

Бельгийн хаан гэр бүлээс гадуур хүүхэдтэй болсноо хүлээн зөвшөөрчээ

Бельгийн хаан гэр бүлээс гадуур хүүхэдтэй болсноо хүлээн зөвшөөрчээ

Бельгийн хаан ширээнээс 2013 онд сайн дураараа бууж байсан өдгөө 85 настай Альберт II 1960-аад оны үед гэр бүлээс гадуур хүүхэдтэй болж байснаа хүлээн зөвшөөрчээ.

Өдгөө 51 настай Дэлфин Боэл гэх эмэгтэй сүүлийн зургаан жилийн турш өөрийгөө эзэн хааны охин мөн гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд шүүхээр заргалдаж байгаа юм.

Дэлфин Боэлийн ээж 2013 онд анх удаа 1966-1984 оны хооронд эзэн хаантай дотносож, хүүхэдтэй болж байснаа олон нийтэд дэлгэсэн билээ.

Тус улсын шүүх өнгөрсөн жил эзэн хаанаас ДНХ-ийн шинжилгээ авч, Боэлийн эцэг мөн эсэхийг тогтоох шийдвэр гаргасан байна. Гэтэл эзэн хаан уг шийдвэрийг хэрэгжүүлэхээс удаа дараа татгалзаж байсан ба шинжилгээ өгөхөөс татгалзсан хоног тутамд 5,000 еврогийн торгууль төлүүлэх шийдвэрийг мөн гаргаж байв.

Эцэст нь эзэн хаантан шинжилгээг огт өгөхгүйгээр Делфин Боэлийг охиноо гэж хүлээн зөвшөөрөх болсноо мэдэгдсэнийг хэвлэлүүд онцолжээ. Ингэснээр Боэл эзэн хааны үл хөдлөх хөрөнгийн наймны нэгийг эзэмших эрхтэй болж байна.

Эх сурвалж: Guardian

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-28 192.82.68.201

Нэгэнт орондоо орчихсон юм бол үхэх гэж байж юунд нь нуудаг юм болоо. Хүүхдээ хэлээд л байж байхгүй н**ш чинь .

Avatar

хашир 2020-01-28 103.212.119.167

5 минутын тачаал иймл юманд хүргэдэг юмдаа, манайд бол алтан сайхан үрийг нь авчихаад юу хүцаад байгаан гэсэн гээ
биздээ. Мөн 12 төрлийн БЗХӨ авч болно.

Avatar

Зочин 2020-01-28 203.91.115.56

Хөгжилтэй хачин түүх байна.

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-01-28 66.181.188.33

Гэр бүлээсээ гадуур хүүхэдтэйгээ хүлээн зөвшөөрчээ гэж бичвэл зөв болно. Гэр бүлээс гадуур хүүхэдтэй болсон гэхээр эр хүн жирэмсэн болсон гэсэн жигтэй хачин хэрэг. Шал буруу найруулж бичсэн байна шүү.

Avatar

zochin 2020-01-28 150.129.142.168

khuukhedtey baysnaa geech dee , Amgalantuulaa

Avatar

Зочин 2020-01-28 192.82.72.51

За өөрөө зөв бичиж чадахгүй юм байж. Бас хүний алдаа засчихжээ. Эвий хөөрхөн эргүү чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж