Бельгийн хаан ширээнээс 2013 онд сайн дураараа бууж байсан өдгөө 85 настай Альберт II 1960-аад оны үед гэр бүлээс гадуур хүүхэдтэй болж байснаа хүлээн зөвшөөрчээ.
Өдгөө 51 настай Дэлфин Боэл гэх эмэгтэй сүүлийн зургаан жилийн турш өөрийгөө эзэн хааны охин мөн гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд шүүхээр заргалдаж байгаа юм.
Дэлфин Боэлийн ээж 2013 онд анх удаа 1966-1984 оны хооронд эзэн хаантай дотносож, хүүхэдтэй болж байснаа олон нийтэд дэлгэсэн билээ.
Тус улсын шүүх өнгөрсөн жил эзэн хаанаас ДНХ-ийн шинжилгээ авч, Боэлийн эцэг мөн эсэхийг тогтоох шийдвэр гаргасан байна. Гэтэл эзэн хаан уг шийдвэрийг хэрэгжүүлэхээс удаа дараа татгалзаж байсан ба шинжилгээ өгөхөөс татгалзсан хоног тутамд 5,000 еврогийн торгууль төлүүлэх шийдвэрийг мөн гаргаж байв.
Эцэст нь эзэн хаантан шинжилгээг огт өгөхгүйгээр Делфин Боэлийг охиноо гэж хүлээн зөвшөөрөх болсноо мэдэгдсэнийг хэвлэлүүд онцолжээ. Ингэснээр Боэл эзэн хааны үл хөдлөх хөрөнгийн наймны нэгийг эзэмших эрхтэй болж байна.
Эх сурвалж: Guardian
Холбоотой мэдээ