Гамшигаас хамгаалах төлөвлөгөөг олон нийтэд ил болгоно

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Гамшигаас хамгаалах төлөвлөгөөг олон нийтэд ил болгоно

Гамшигаас хамгаалах төлөвлөгөөг шинээр баталсантай холбоотойгоор Монгол улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Мандахгэрэл нар Төрийн ордны “Г” танхимд өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл хийлээ.  

Аравдугаар сарын 19-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Гамшигаас хамгаалах төлөвлөгөө баталжээ. Өмнө нь 2003 оноос хойш хэрэгжүүлсэн Гамшигаас хамгаалах төлөвлөгөө нь нууцын зэрэглэлтэй байсан бол шинэ төлөвлөгөөнд зөвхөн нууцын зэрэглэлтэй хэсгийг нууцалж, бусад зүйлийг олон нийтэд ил байлгах юм.

Гамшигаас хамгаалах төлөвлөгөө нь нийтдээ долоон бүлэг нэг нууц хавсралттай. Шинэ төлөвлөгөөний дагуу сүүлийн үед анхаарал татаж байгаа газар хөдлөлтийн гамшиг, усны аюул, учирч болзошгүй гамшигаас хамгаалах урьчилан сэргийлэх төрийн нэгдсэн бодлого төлөвлөгөө хөтөлбөр гарган ажиллахаар болж байна.

Энэхүү төлөвлөгөөний хамгийн гол зорилт нь олон нийтийн оролцоотойгоор гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа аж. Учир нь Япон улсад гамшиг тохиолдход 100 хүний 80-ийг иргэд өөрсдөө аварсан байдаг. Гэтэл монголд 100 хүний 80-ийг нь аврах албаныхан аварсан байдаг гэсэн судалгаа гарсан байна. Иймээс гамшигаас урьдчилан сэргийлэх, гамшиг тохиолдвол хэрхэн хамгаалах тухай мэдлэг мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгөх, гарын авлага тараах, сургалт явуулж энэ талын боловсролыг шат дараатай зохион байгуулхаар төлөвлөөд байна.

Т.ДАВААНЯМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж