Ай их шунал... | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Олон арван жилийн турш шаргуу тэмцэж, үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлаа олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн гол гавьяа тухайн цагийн эрх баригч байсан, одоогийн Монгол Ардын Намд зүй ёсоор оногдоно.

МАН-ын дарга М.Энхболд

Ийм лут үгтэй мэндчилгээг өчигдөр хэвлэлүүдээс хангалттай харсан биз ээ. 1945 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр бол монголчуудын түүхэнд шинэ хуудас нэмсэн, яахын аргагүй чухал өдөр. Эл өдөр болсон санал хураалтад БНМАУ-ын нийт иргэдийн 98.4 хувь нь оролцож, цөм төрийнхөө бүрэн эрхт байдал тусгаар тогтнолыг нэгэн дуугаар батлан гарын үсэг зурцгаажээ.

Сонирхолтой нь, БНМАУ-д анх удаа бүх нийтийн санал асуулга болсон тэр цаг дор Монголын нийт иргэдийн 54 хувь нь бичиг, үсэг мэдэхгүй байсан ч тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулгад оролцож, хурууныхаа хээг дарж санал өгсөн нь улсынхаа дотоод асуудлыг бие даан шийдвэрлэх туйлын сонирхол байсантай холбоотой.

Харин өнөөдөр М.Энхболд мэт нь эл өдрийг өмчлөн, тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулгын үр дүнг өөрсдийн гавъяа мэтээр ичих нүүргүй тайлбарлаж байна.

Тухайн үеийн хийгээд өнөөгийн нам, нэр болоод үйл хэрэг, удирдагчид болоод гишүүд нь, үзэл баримтлалаас гадна үнэт зүйлс нь тэнгэр газар шиг өөрчлөгдсөн. Түүхийн ээдрээтэй, хар бараан бүхнийг бусад руу чихэж, гэрэл гэгээтэй, бахархам явдлыг намдаа өмчилж, өндөрлөгт залрах сонирхол өнөөгийн аль ч улс төрийн хүчний удирдлагаас цухалздаг.

Д.Бодоо, С.Данзан нарын байгуулсан МАН эх орон, тусгаар тогтнолын төлөө зүтгэх туйлын ганцхан сонирхолтой байсан. Тэд цаазын тавцанд очих хүртлээ энэ л үзэл баримтлалдаа тууштай байсаар амь эрсдсэнийг гашуун түүх гэрчилнэ.

Харин тэдний үргэлжлэл хэмээн өөрсдийгөө өргөмжлөөд буй өнөө цагийн улстөрчдөөс тийм зүрх, сэтгэл, үзэл баримтлал өчүүхэн төдий ч үнэртдэггүй. Зөвхөн өөрсдийнх нь хувийн эрх ашиг, сонирхол л тэдэнд чухал болохоос улс орны эрх ашиг үнэндээ сонин биш. Сонгуульд ялалт байгуулахын тулд л ард түмнээ санадаг болохоос иргэдийн амьдрал, ахуй орчныг өөд нь татах шийдвэр парламент гаргах нь ховор.

Ардчилсан нам ч ялгаагүй. 1990 оны хонхны дууны дурсамжаараа 25 жилийг үдлээ. Иргэд итгэл үзүүлж, өөрсдийн сонгосон үнэт зүйлсээ хамгаалуулахын төлөө тэднийг нэгэнтээ сонгоход тэд гэдсэндээ хөлөө жийлцэж, засгаа хэдэнтээ огцруулж итгэлийг нь хөсөрдүүлж байсан. МАН ч ялгаагүй тэднээс дээрдэх зүйлгүй байсан учраас арга барсан ард түмэн дахиад л АН-д итгэл үзүүлж сонгосон. Гэвч өнөөдөр тэдэнд дахиж итгэснийхээ горыг амсаад сууж байна. Тэд дахиад л хөлөө жийлцэж, эрх мэдлийн төлөө улайрахдаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлээд авлаа. Яг үнэндээ МАН, АН биш МАНАН хэмээх шуналын хүүдий эрх мэдэлд цадаж ханахаа мэдэхгүй энэ орныг үгүй хийж дууслаа.

Хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлоох гэж дүн өвлийн хүйтэнд цементэн талбай дээр өлсгөлөн зарлаж, өөр замыг сонгосны гавъяаг өнөөгийн энэ ашиг сонирхол дээр нэгдсэн нам дамнасан бүлэглэл үгүй хийж байгааг бид нүдээрээ харж, гэрч нь болж байна. Ардчиллыг дэмжигч мянга мянган жирийн гишүүдийн итгэл найдварыг өөрсдийн аминчхан үзлийн төлөө нэгдсэн фракциуд нүдэн дээр минь үгүй хийж байна.

Улсын эрх ашиг яриад хувийн амьдралаа өөд нь татагч улстөрчдийн бүхэл бүтэн “арми” Монголын төрд үүрээ нэгэнт засчихжээ. Тэднийг шунал нэгтгэж байна. Тэдний эрх ашигт нийцээгүй төсөл хөтөлбөр, эдийн засагт үр өгөөж өгөх томоохон бүтээн байгуулалт ямар ч үнэ цэнэгүй болж, гацдаг. Тэдний түрийвчийг түнтийлгэх бол монголоо худалдахад ч бэлэн намаар бамбай хийж гэмт үйлдлээ халхавчилсан, “чөтгөрүүд” олширч.

Авлига, албан тушаалынхаа хэргийг хаалттай хуралдаж байгаад хуулиар хүлээн зөвшөөрүүлдэг, өршөөдөг тийм л “чөтгөрүүд” биднийг удирдаж байна.

Тэдэнд өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөөгүй бол бусад бүх зүйл огт хамаагүй. Эрх ашгийнхаа төлөө засгаар тоглож, ах дүү, хамсаатнаа албан тушаалд тавихын тулд төрийн ажлыг дампууруулах энүүхэнд. Өнөөдөр хууль бус томилгоо, албан тушаалын халаа сэлгээ газар авсан. Нэг сайд солигдож, нэг дарга шинээр томилогдоход төрийн албанаас нэг дор 70 хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халах нь байдаг л зүйл болж. Тэдний энэ хууль бус шийдвэр шүүх дээр очоод унадаг. Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хүмүүст ажилгүй байсан хугацааны цалинг нь нөхөн олгож, буцааж ажилд нь томилох шүүхийн шийдвэр гардаг. Яг ийм нөхөн төлбөрөөс үүдээд өнөөдөр төрийн сан дампуурч байна. Хууль бусаар халсан даргын халааснаас бус төрийн сангаас хохирлыг барагдуулах хуультай. Тиймээс ч хэн дуртай дарга нар халаа, сэлгээ хийж, төрийн санг өм цөм хоосолж байна.

Том жижиг гэлтгүй улс төрд шургалсан хүн бүгд л өөр өөрийн хэмжээндээ улсаас идэж, хумсалж, төрийг дампууруулж, төрөөр тоглож байна. Эрх баригч, сөрөг хүчний аль алинд нь улсаа өөд нь татах бодлогоос илүү өнөөдөр оноо авч, эдийн засгийг хүнд байдал рүү түлхээд ч хамаагүй ирэх сонгуульд олонхийн суудалд залрахаар санаархаж сууна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд УИХ дахь намууд сандал, суудлын хэрүүлээр сайд нарын асуудлыг л хэлэлцсэнээс бус Монгол Улсад хэрэгцээтэй хууль баталсан нь ховор. Нүдэнд харагдаж, гарт баригдах ганц хийсэн ажил нь шүүхийн шинэтгэл байлаа.

Харин өнөөдөр түүнээсээ ухрах алхамыг шат дараатай, бүр зохион байгуулалттайгаар хийж эхэллээ. Батлаад хоёр жил ч болоогүй шүүхийн шинэтгэлийн багц хуульд гар хүрэхээр хуйвалдаж байна. Засгийн газар эдийн засгийн хямралаар халхавчлан шүүх засаглалын эдийн засгийн хараат бус байдалд халдахаар хуулийн төсөл өргөн бариад батлуулахаар улайрч эхэллээ. Тэдэнд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хоёр давхар дээл хангалтгүй байгаа бололтой. Шүүх засаглал руу шуналын нүдээр харж эхэллээ. Ай их шунал, арай их шунал.

Л.ТӨГС

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-21 103.23.51.3

yag zuv

Зочин 2015-10-21 103.11.192.34

ANiin hooson tolgoituud

Зочин 2015-10-21 103.11.192.34

neg mendchilgeeg ingej devergeh gej muu sain AN iin setguulchid

Зочин 2015-10-21 81.183.234.144

.

Зочин 2015-10-21 202.55.191.34

ТА АРИУН ЯВДАЛТАЙ ХҮН ҮҮ?

10-р богд 2015-10-21 112.72.13.43

Энхболдоо чи ач хүүгээ 10 дугаар богдоор тодруулж байгаа гэсэн шум яваад байсан үнэн үү. Тийм юм байхгүй шүү хө. Нэг намын богдод ҮГҮЙ л гэнэ шүү

Зочин 2015-10-21 103.11.192.34

BATUULiin baga huug todruulj bgaa gesen shuu

Ai ih munharal Gaihaltai 2015-10-21 112.161.219.191

ene deer ch ter door setegedel ch ter Mongol ulsiin maani oorsdiin maani songuuliar bii bolsn tusgaar togtnoliig huleen zowshoorchih hun gants ch algaa. Ai ih munharal ai ih zawharal aa

Зочин 2015-10-21 203.194.114.58

Новшнууд мен сайн хуцах юм аа. 1945 оны 9 сард 2-р дайн дуусав. Хужааг япончуудаас челееллее. Харин Мао Цэ Дун, Чан кай Ши 2 хужааг хэн нь авах вэ гэдэг асуудал хурцаар тавигдлаа. Алс дорнодоос ЗХУ Мао-д туслав. Мэдээж АНУ Чан Кай Ши-г дэмжиж байсан. Коммунизмын хар тахлыг тараахгуй гэж ... За цааш нь еерсдее сэтгэ.

Зочин 2015-10-21 122.201.22.8

хялар энхболж чинь аль нутаас ирсэн цагаач хvv билээ? Улаанбаатар хотыг минь гишгэх газаргvй болгосон негее урд зvгийн нутгаас ирсэн хунхууз мен vv?

Zochin 2015-10-21 31.33.41.104

Enhbold metiin gazariin naimaaching namiin dargiin ajilaas solih heregtei hogiin chaar

Зочин 2015-10-21 180.149.78.27

ZA NEG IKH BIE BIENEE ZUKHEKH YAKHAV. YAJSHUU ENE MUUKHAI YADUU GUTAMSHIGT AMIDRALAASAA L SALAKH ARGAA BUGD BODOE!!!!!! KHARIN ERKH BARIGCH NEREER 25 JIL TONGOCHIJ BAIGAA NUKHDUUDIIG DAKHIJ SONGOJ OGT BOLOKHGUI!!!!

mgl 2015-10-21 122.201.27.242

M.Enxbold ter yed bsan bol domogt 7 shg ajlaj chadahgui bsan bhoo ,,,, tenegtseer baigaad taarna, udiid bid nar hujaagin ***** boltson bgaa

Зочин 2015-10-21 202.21.106.157

HAHA

зочин 2015-10-21 43.242.242.59

бухимдхаа болъёоо...МАН АН МАХН -г сонгуулийн үеээр санал өгөхгүйгээр шиитгеэ..одоо хугацаа бага үлдлээ ард олоон

Зочин 2015-10-21 202.179.29.226

Төгс гуай , Монголын Ард Түмнийг битгий талцуул. Хэрүүлээ даруй зогсоо.

Зочин 2015-10-21 202.131.235.74

ynen sh dee.... tegeed oor hen ..........

ммм 2015-10-21 202.70.44.186

Монголыг одоо 3 том мафи хуваан эзэмшиж байна,,, 1_р Энхболд,бадамжунай 2_р msc 3_р жэнко

Зочин 2015-10-21 182.160.38.141

Ми. Энхболд УБ -ын бүх газрыг хувь хүмүүст үнэгүй тараасан гавьяатай шүү, хө.

Зочин 2015-10-21 202.21.113.106

Ямар хүмүүст, өөрийн ах дүү танил тал, намынандаа юу, жирийн иргэнд хашаа хатгах, тайван алхах ч газар алга

Zochin 2015-10-21 203.194.116.7

MAN-iin Bayar, Zorig AN-iin Bayartsogt, Saihanbileg nar OT-g Rio-d beleglej iheehen hemjee hahuuli avsan. OT-iin hunsnii hergeleeg Bayartsogt Nomads kompaniaraa damjuulan hangaj odor bur hahuuli avsaar baina. Saihanbileg yamar helbereer hahuulia avahiig sain hartsgaagaarai. Bid OT-d neg ch huvi ezemshdeggui bolohiig daraahi hayagaar orj unshaarai: http://ner.mn/?p=3687

Зочиин 2015-10-21 182.160.37.115

Намуудн тлаар зов бичжээ Санал нэг байна Харин шуухийн шинэчллэл хийсэн гэж худлаа шуу Шуух засаглл бие аасан бус Ард иргэддээ биш эрх мэдэлтнуудэд уйлчилдэг хаамгийнн хоцрогдсон салбар болсон Цалингаа голохгуй шударга есны толоо ажиллх шинэ залуу хуульчид байнаа байна

Тэнгэрийн бөө 2015-10-21 43.242.243.165

Тэр Энхболдод урьдын үйл явдал хамаагүй. Одоо л хийх юмаа шинэ цагийн аясаар хийх ёстой. Энхболд бол жинхэнэ шуналын аалз мөн.

Зочин 2015-10-21 124.158.79.148

1945 Оны явдал өнөөгийн өлөн долинуудад огт падлийгүй

YOYO 2015-10-21 182.160.39.0

Ene M. Enhbold metiin MAN iin nuhduud ichih ni yanaa??? Urdiin mania ahmaduudiin gaviyag uursdudoo naan, MAN neriig ashiglan idej uuhaa boliosoi. Tednii gaviya tedenteigee uldsen Harin odoo uyeiin MAN gedeg bol ICHGUURGUI, URUVDMOOR, ULS ORNII HUGJIIG HOISHLUULAN CHANGAAJ BAIGAA bas deer ni UR HUUHED, ZARIM IH AMBITSTAI, TOLGOI BAIHGUI ZALUUSIIG egneendee negtgen tomroh gej yadaj baiga MANGAS. eDNEES YAJ SALAH VE?????

Зочин 2015-10-21 202.131.7.199

МАН - ын Монголын ард түмэнд үүрүүлсэн ял гавъяа 2- ыг дэнсэлбэл аль нь давах бол. 100 000 хүний амь насыг төлж өг чи.

Ахмад гишүүн асан 2015-10-21 203.169.50.49

Хэрсэн бух шиг Миеэг харахаар дотор муухай болж бөөлжис хутгадаг юм.

Зочин 2015-10-21 202.21.110.186

30 хэдэн онд хамаг сэхээтнээ хэлмэгдүүлэн хороосон гавьяа ч бас тэр үеийн болоод одоогийн МАН-д зүй ёсоор оногдоно.

Зочин 2015-10-21 202.131.231.2

-Бидэнд учраад байгаа зовлон цэвэр манай өөрийн “бүтээл”. Хатуугаар хэлэх юм бол бидний дээр байгаа төр, улс төрчдийн арчаагүй байдлын үйл лай гэж хэлж болно. Дэлхийн уул уурхайн салбар хүнд байгаа нь үнэн. Гэхдээ дэлхийн улс орнууд уул уурхайн салбар уналаа гээд манайхан шиг наанаа баахан зовлон тоочоод цаанаа байлдаад байгаа юм хаана байна. Хямралаас хохирол багатай гарахын тулд дэд бүтцээ барьж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхээр зүтгэж байна. Гэтэл манайхан шиг найман жил ярьсан 280 километрхэн төмөр замаа тавьчихаж чадахгүй “зодоон” хийгээд сууж байгаа улс байна уу? Хятадыг хар л даа, экспортод чиглэсэн хөгжлийн бодлогоо яаж зохицуулж байгааг. Тиймээс бидний хувьд эхний ээлжинд Оюутолгой үйлдвэрийг дотоодын хямд цахилгаанаар хангах, нүүрсний экспортын төмөр замыг бушуухан барьж дуусгах ёстой. Өөрөөр хэлбэл, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх ажлуудыг хийвэл манай уул уурхай, түүнтэй холбоотой гадаадын хөрөнгө оруулалт ч сэргэх бүрэн боломж байна.

Зочин 2015-10-21 202.179.20.93

Зайлаа, чамтай чамгүй энэ түүхээ мэднэ, Бодоо Данзан Чойбалсан нарын үеийнхний гавьяа одоогын та нарын идэж уусан Монголоо балласан нүглийг уучлах шалтгаан болох ёсгүй.

Зочин 2015-10-21 202.21.106.157

HAHA

(150.129.141.*)-т 2015-10-21 112.72.11.134

Монголын тусгаар тогтнолыг Богд ламаар удирдуулсан Алтан ургийн ноёдууд сэргээсэн юм. Тэр алтан ургийнхныг 20-30 онд МАХН хүйс тэмтэрч дууссан. Дараа нь хүрээг гаминг эзэлж Монголыг тусгаар улс биш болгоод байхад нь Барон Унгерн гэж гадаад хүн чөлөөлж өгсөн, түүнийг та нар барьж улаан оросод өгсөн. 1945 оны санал асуулга бол монголыг өөртөө авах гэсэн хятадуудын санаархалд өгсөн няцаалт.

Зочин 2015-10-21 150.129.141.58

Tolgoigoo AH-iin u.m.x.i.i sabangaar ugaalgasan xvn baina. Tuukhee unsh. Tusgaar Togtnoliig sergeekh Tusgaar Togtnoliig baildan olokh gedeg 2 tes uur zuil shuu. Unuudur Mongoliin TT-g Baron Ungern gedeg xun ugsun maygiin ym bichdeg bolson zugeer MAH-iin tuuxen gavyag budegruulekh gesen AH tarxi ugaalt l daa. 1945 onii sanal asuulgiig MAH zoxion baiguulsan boloxoos Bogd Baron 2 zoxion baiguulaagui. Ter dundaa AH bur tsaashaa. Tuukh tuukheeree uldene. Unen uneneeree uldene.

ннн 2015-10-21 122.201.25.46

МАХН Монгол орныг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан шүү. Гэхдээ тэр үеийн МАХН.

Зочин 2015-10-21 150.129.141.58

Tugs gegch doodokh mine ugee olj xeleerei. Mongoliin Tusgaar Togtnoliig tegeed ymar nam abchirsan be. Adgiin xooson dagz mine. Mongoliin Tusgaar Togtnoliig AH lav abchiraagui. Tertee tergui baruunaas irj baisan Uurchlult Shinechleltiig Mixial Gorvachiv exluulsnees xoish 5 jiliin daraa bid bugdeer Ardchilsan Uurchlult xiisen. MAH ter udaa ch akh nam shig xandsan. Erkh Chuluu Tusgaar Togtnoliig xen negen zugeer belegledeggui um Tugs mine. Temtsej Xubisgal xiij baij abdag egxem zuil. Tuukhiig cham met ni uurchilduggui gedgiig medej ab

Зочин 2015-10-21 122.201.22.8

Та нар большевикуудтай нийлж Монголын эх орончдыг бvгдийг нь цаазлаад тэднийхээ бууны нохой болсон бус уу?

Зочин 2015-10-21 103.23.51.3

ёстои ёстои энхболд өөриигөө тэр үеиин улс төрчидтэи өөриигөө эн зэрэгцүүлэх нь. тэр үеиин нам төр өнөө үеиин МАН ХОЁР ЧИНЬ тэмээ ямаа өдөр шөнө шиг ялгаатаи даа ялгаатаи. ичилгүи ингэж ярьж ардын тархи угаах санаатаи ЭНХБОЛД.М их хол мөөрч баина даа.та ядахдаа улаанбаатараа хотын дарга баихдаа жаахан ч болтугаи хямгадсан бол ч бас яая гэхэв. гэтэл эмх замбараагүи барилгажилт ,эмх замбараагүи уулын орои хүртэлхи гэр хороолол ,эмх замбараагүи газрын наимаа,эмх замбараагүи гудамж зам, гээд л бүх муухаи юм чинь таныг хотын дарга баихад бии болсон юм шү . та саин менежер баисан бол араи иим замбараагүи болохгүи баисан гэж улаанбаатарчууд өнөөдөр уилж баигаа шдээ. мөнхөд та хотынхоноо уилуулна. зогсоолгүи баирнуудын оршин суугчид машинаа тавих газаргүи,хүүхдээ оирхон өгөх цэцрлэг сургуульгүи иргэд гээд л уилахгүи хүнгүи шүү дээ. тэгтэл та өөриигөө бодоо данзан гэндэн дэмид цэдэнбал чоибалсантаи өөриигөө энэ зэрэгцүүлж болох уу? өөрөө хариул.

Зочин 2015-10-21 202.21.106.157

MAL DAA MIE,ENHBOLD

Зочин 2015-10-21 103.229.121.217

МАН ААА ГЭЖ ДҮҮРСЭН УЛААН ЛУЙВАРЧИНГУУД ЮМ ДАА

Зочин 2015-10-21 202.21.106.157

ZOV