Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Г.Маралмаа амаржжээ

Дөрвөн настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, шүүхээс 24 жилийн хорих ял сонссон Г.Маралмаа амаржиж, хүүтэй болжээ.

Тэрбээр энэ сарын 16-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт амаржсан байна. Одоогоор түүнийг хүүтэй нь хамт эмчийн хяналтад байлгаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнд 24 жилийн хорих ял оносоон ч Г.Маралмаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас түүний гомдлыг хэлэлцтэл буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид байлгах юм.

Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Г.Маралмааг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хуваарилна. Тус ангид амаржсан эмэгтэйчүүдийг нэг нас хүртэл хүүхэдтэй нь хамт байлгаж, нэг нас хүрэнгүүт нь асран хамгаалагчид хүүхдийг шилжүүлдэг зарчимтай.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж