Хэнтий аймагт нас барсан хүүхдийн шинжилгээний хариу гарав | News.MN

Хэнтий аймагт нас барсан хүүхдийн шинжилгээний хариу гарав

Хэнтий аймагт нас барсан хүүхдийн шинжилгээний хариу гарав

Хэнтий аймагт нас барсан хүүхдийн шинжилгээний хариу гарав

Нэмэлт:

Хэнтий аймагт уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан 14 настай охиноос авсан шинжилгээний хариу гарсан байна.

Уг шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад "Хэнтий аймаг дахь сэжигтэй тохиолдлын сорьцын шинжилгээний хариу орой гарсан. Шинжилгээгээр томуугийн А хүрээний Н1N1 вирус илэрсэн" гэдгийг хэлсэн юм.

Талийгаачийг коронавирусын халдвараар амиа алдсан байж болзошгүй гэж үзэн, нарийвчилсан шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь уушгины хатгалгаа гэж гарсан байна.

Уушгины хатгалгааны улмаас Монгол Улсад жилд 400 гаруй хүн нас бардаг аж. Тодруулбал, 2019 онд 431 хүн уушгины хатгалгаараар нас барсан байна.

Г.ХОРОЛ


Хонгконгоос Улаанбаатарт ирсэн онгоцыг битүүмжилжээ

Хонконгоос Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр /2020.01.28/ өндөр халуунтай нэг иргэн Улаанбаатарт ирлээ. Онгоц дөнгөж сая Чингис хаан нисэх онгоцны буудалд газардаад байна.  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлж буйгаар тус зорчигчийг эмч нарын баг хүлээж аван, шинжилгээ авах бөгөөд хариу нь 24-48 цагийн дараа гарах юм. Тус өвчтөнийг зорчигчдоос тусгаарласан байдалтай авчирсан гэнэ. Мөн тус өвчтөн нь БНХАУ-д сурдаг 24 настай иргэн ажээ.

Түүнээс гадна зорчигчид дундаас дахин нэг иргэн халуурсан тул тус онгоцыг бүтүүмжлэн, ХӨСҮТ-ийн баг үзлэг хийж байна.

Р.РЕНЧИНДУЛАМ


АВСТРАЛИД ОЧСОН МОНГОЛ ИРГЭНЭЭС КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

НЭМЭЛТ:

Салбар яаманд шинэ коронавирусийн халдварын мэдээлэл цаг, минут тутамд ирж, бидний зүгээс нягталж, тодруулж ажиллаж байна. Австралийн Эрүүл мэндийн газраас “Монгол Улсын иргэн нэгдүгээр сарын 19-ны өдөр БНХАУ-ын Гуанжугаас Мельбурн хотод буухдаа халуурч, лабораторийн шинжилгээгээр вирус илэрсэн” гэх анхдагч мэдээллийг авсан. Бид Австралийн Эрүүл мэндийн газартай биечлэн холбогдлоо. Мөн и-мэйлээр албан ёсны хариуг хүлээн авсан. Үүнд, тухайн коронавирусийн халдвар авсан иргэн нь Монгол Улсын иргэн биш. Монгол Улсын иргэнтэй онгоцонд ойрхон явсан БНХАУ-ын иргэнээс коронавирус илэрсэн болох нь тогтоогджээ. Олон улсын эрүүл мэндийн дүрмээр нэгдүгээр хавьтал болсон бүх улсад мэдээллийн системээрээ мэдээлэл дамжуулдаг.

Коронавирус илэрсэн байж болзошгүй БНХАУ-ын иргэнтэй хамт зорчиж байсан Монгол Улсын иргэн нь нэгдүгээр сарын 25-нд Улаанбаатарт ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдан, шинжилгээ өгч байгаа ажээ.

“Монголд дөрвөн төрлийн коронавирусийн халдварыг лабораториар тогтоож чадна”

Шинэ коронавирусийн халдвар 2019 оны сүүлчээр БНХАУ-ын Үхань хотод гарч, өнөөдрийн байдлаар 4000 хүнд халдварлаад байна. Энэ шинэ халдварыг дэлхий нийтэд хараахан нэрлээгүй байгаа. Тийм учраас шинэ коронавирусийн халдвар гэж байгаа. Өмнө нь долоон төрлийн коронавирус илэрч, тогтоогдсон, оношлогддог. Манай улсын хувьд нутагшмал тархалттай буюу дөрвөн төрлийн коронавирусийн халдварыг лабораториар тогтоож чаддаг байсан. Одоо шинэ халдвар үүссэнтэй холбоотойгоор дэлхий нийтэд эрдэмтэн судлаачид 20-хон хоногийн дотор оношлуурыг гарган авч чадлаа. Бид энэ оношлуурыг 10 гаруй хоногийн дотор эх орондоо авч ирж, баталгаатай онош тавьдаг боломжийг бүрдүүлээд байна.

“Хэнтий аймгийн сэжигтэй тохиолдлын хариу оройдоо гарна”

Өнөөдөр 11.00 цагийн мэдээллээр Хэнтий аймагт нас барсан сэжигтэй тохиолдлоос сорьц авч, ХӨСҮТ-ийн томуугийн лавлагаа лабораторит шинжилж байгаа. Өнөө оройдоо энэ хариу гарчихна. Энэ урьдчилсан хариуг гадаад чанарын хяналт буюу баталгаажуулахын тулд оношлуурыг бидэнд илгээсэн Япон улсын лабораторит илгээх юм. Тэрнээс биш бид урьдчилсан хариугаа аваад та бүхэнд мэдээлэх боломжтой.

“Хилийн боомтод гацсан иргэдээс сэжигтэй тохиолдол илрээгүй байна”

БНХАУ-ын Цагаан сар болсонтой холбоотойгоор нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд хилийн боомтуудыг хаасан. Өнөөдөр өглөө 08.00 цагаас эхлэн хоёр улсын хилийг нээсэн. Ингэхэд БНХАУ-д зорчиж явсан манай улсын иргэд эх орондоо ирсэн. Эдгээр иргэдийн эрүүл мэнд, хилийн хяналтад анхаарал тавьж ажиллахаар өчигдөр /2020.01.27/ орой шөнийн 01.00 цаг хүртэл хуралдсан. Үүний хүрээнд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Ховд аймгийн удирдлагуудтай холбогдож, хилийн боомтод ямар хяналт тавих тал дээр холбогдох мэргэжилтнүүдэд чиглэл өгч ажилласан. Одоогийн байдлаар эдгээр иргэдийн дунд халуурсан, сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдол гараагүй байна.

А.ЦЭЭСҮРЭН


НЭМЭЛТ:

Австрали улсад одоогийн байдлаар таван хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь тогтоогдоод байгаа юм. Үүнээс хоёр нь  тус улсын иргэн байгаа бол нэг нь Австралид сурдаг 21 настай Хятадын оюутан, харин нэг 50 орчим насны хятад иргэн гэж тус улсын хэвлэлүүдэд дурджээ. Өөрөөр хэлбэл, Австралид коронавирусийн халдвараар өвчилсөн анхны хүн нь 50 орчим насны хятад иргэн байсан бол дөрөв дэх нь мөн хятадын иргэн байжээ

Сануулахад, БНХАУ-ын Гуанжу хотоор дамжин Австралид очсон Монгол иргэн коронавирусын халдвар авсан тухай мэдээллийг албан эх сурвалж өгч байсан ч энэ нь дээрх мэдээллээр үгүйсгэгдлээ. Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн яам Австралид очсон Монгол иргэнээс коронавирусын халдвар илрээгүй гэж мэдэгдлээ.

Н.АМГАЛАНТУУЛ

Эх сурвалж: 9news.com.au


Австралид очсон монгол иргэн коронавирусээр халдварлажээ

НЭМЭЛТ:

ЭМЯ өнөөдөр /2020.1.28/ 13.00 цагаас коронавирусийн асуудлаар дахин мэдээлэл хийж, Австралид очсон монгол иргэн шинэ төрлийн коронавирусээр халдварласан болох нь тогтоогдсоныг зарлалаа. Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “2020 оны нэгдүгээр сарын 19-нд Австралийн Мельбурнд очсон монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ. Коронавирусийн халдвар илэрсэн иргэн нь 34 настай, эрэгтэй. Тус хотод очсон шөнөөсөө халуурсан бөгөөд эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаа. Шөнө төрлийн коронавирус гэдэг нь нэгдүгээр сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр баталгаажсан" гэлээ.

ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Олон улсын эрүүл мэндийн дүрмийг 196 орон дагаж мөрддөг. Халдварт өвчин нь тухайн улсдаа бүртгэгдэнэ” гэлээ. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд БНХАУ-ын Гуанжу хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод 2020 оны нэгдүгээр сарын 19-нд очсон байна.

Р.РЕНЧИНДУЛАМ


"ЧОЙРТ ӨНДӨР ХАЛУУРСНЫ УЛМААС ХҮН НАС БАРСАН ТОХИОЛДОЛ ГАРААГҮЙ"

НЭМЭЛТ:

Говьсүмбэр аймгийн Чойр хотод нэг иргэн өндөр халуурсны улмаас нас барсан талаарх мэдээлэл зарим хэвлэлээр гараад байна. Энэ асуудлыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэлээс тодрууллаа. Тэрбээр “Манай аймагт халуурсны улмаас эсвэл хатгалгаа болон ханиад томуугийн шинж тэмдгээр нас барсан тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй. Манайд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүтгэгдээгүй байна. Гэтэл өндөр халуурч хүн нас барлаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагаар гараад байна. Энэ нь худал мэдээлэл тул бид худал мэдээлэл тараасан газруудыг шүүх байгууллагад өгнө” гэлээ.

Р.РЕНЧИНДУЛАМ


ЭМЯ: КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ, СЭЖИГТЭЙ ХҮМҮҮС ХЯНАЛТАД БАЙНА

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас коронавирустэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.01.28/ мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар дэлхий дахинд 4474 хүн шинэ төрлийн коронавирусээр өвчлөөд байна. Үүний 4439 нь БНХАУ-д бүртгэгдэж, 106 хүн нас бараад байна. Энэ нь БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооноос ирүүлсэн мэдээлэл. Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д нийт 13 хүнд шинжилгээ авсан. Эдгээр иргэд нь БНХАУ-аас ирсэн, халуурсан иргэд байсан. Эдгээрийн дөрвөөс нь томуугийн А хүрээний вирус илэрсэн. ЭМЯ, Гадаад харилцааны яам нь коронавирустэй холбоотой мэдээллийн албаны эх сурвалж болж байгаа бол гаднын орнуудын эх сурвалж нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, БНХАУ-ын эрүүл мэндийн хороо, БНХАУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв, Синхуа агентлаг болж байгаа.

Архангай болон Ховд аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч үгүйсгэгдсэн. Халуурсан, уушгины хатгалгаа туссан, хатгалгааны улмаас нас барсан тохиолдлыг шалгаж багаа. Хонконгоос ирсэн хоёр оюутан болон Өмнөговь, Булган, Хэнтий аймагт гарсан сэжигтэй тохиолдлуудаас шинжилгээ авсан, хариу гарахаар дахин мэдээлнэ.

Шинэ коронавирусийн оношлуур Японы Халдварт, өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс ирсэн. Тус хүрээлэн нь ДЭМБ-ын хамтын ажиллагааны төв. Оношлуурыг ХӨСҮТ-д Томуугийн лавлагаа лабораторид ашиглаж байна.

2019 оны сүүлийн мэдээллээр уушгины хатгалгаагаар 78 мянга 141 хүн хэвтэн эмчлүүлсэн. Уушгины хатгалгаа өвчнөөр 431 хүн нас барсан.

Шинэ төрлийн вирусийн халдвартай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүн болон маскны эрэлт өндөр, зохиомол хомсдол, үнийн хөөргөдөл ажиглагдаж байна. эдгээр зүйлсийг иргэд нөөцөлж эхлээд байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргасан шийдвэрээр зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байгаа. Бүтээгдэхүүний үнийн хөөргөдөл үүсгэх шаардлагагүй гэж анхааруулсан.

Гадаад харилцааны яам нь Хятадын Үхань хотод байгаа оюутнуудаа авчрах хүсэлтийг тус улсын Гадаад харилцааны яаманд албан ёсоор хүргүүлсэн. Ийм хүсэлтийг өөр 10 орон тавиад байгаа юм билээ. БНХАУ нь эрүүл мэндийн үзлэг хийж, аюулгүй байдлыг хангаад зөвшөөрөл өгөхөө илэрхийлсэн.

Маскны эрэлтээ хангаж гүйцэхгүй байна. Мөн зохиомол үнийн хөөргөдөл үүсгэх хандлагатай байна. Тиймээс энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 18001284 дугаарын утсанд мэдээлэл, гомдол өгөх боломжтой. Эм ханган нийлүүлэх байгууллагууд нь эхний ээлжид 45-60 хоногийн нөөц бүрдүүлдэг юм байна. “Мөнхийн тун”, “Монхимо” зэрэг газрууд дотооддоо маск үйлдвэрлэдэг. Мөнхийн тун нь хоногт 42 мянган маск үйлдвэрлэх хүчин чадалтай, “Монхимо” нь 30 мянган ширхэг маск үйлдвэрлэх хүчин чадалтай. Улсын хэмжээнд 200 мянган маскны нөөц бий” гэсэн юм.

АСУУМЖ, ТАНДАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Монголд ирж буй иргэдээс асуумж асууж, тандалтыг нэмэгдүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөө бэлдсэн байгаа” гэлээ.

ЭРҮҮЛ АХУЙН 100 ГАРУЙ БАЙЦААГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Хил гаалийн хяналт хэрхэн явагдаж байгаа талаар МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байгаа. Нөхцөл байдалтай холбогдуулан бид өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. Хилийн бүсэд 450 байцаагч ажилладаг. Үүний 100 гаруй нь эрүүл ахайн байцаагчид. Түрүүн 13 сэжигтэй тохиолдол дээр ажилласан гэж дурдлаа. Үүний долоо нь хилийн боомтоор орж ирсэн хүмүүс байсан. Сэжигтэй тохиолдол гарвал тухайн иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж байгаа” гэлээ.

ЭЦСИЙН ОНОШИЙГ ЯПОНЫ ТАЛ ГАРГАНА

Хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-200 оношлуурын нэгийг нь нэг удаа л ашиглах уу, цаашид тоог нь нэмэгдүүлэх үү. Мөн Япон Улс руу хариуг нь илгээж байж, оношоо баталгаажуулах юм уу?

-Нэг оношлуурыг нэг удаа л ашиглана. Тус оношлуурыг зөвхөн ХӨСҮТ-д ашиглана. Ямар ч өвчний үед оношийн баталгаажилтыг эцэслэхэд ганцхан лабораторийн шинжилгээгээр хийдэггүй. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторид өгч байж, эцсийн оношийг баталгаажуулдаг. Тэр дүрмээ дагана. Засгийн газраас авсан тус оношлуурын тоог цаашид нэмэгдүүлнэ. Оношлуурын хариу 24-48 цагийн дараа гарна. Эцсийн оношийг Японы тал гаргана.

-Монголд 13 эрсдэлтэй  тохиолдлыг үгүйсгэлээ гэж байна. Оношлуур нь өчигдөр ирсэн, хариу нь 24 цагийн дараа гардаг. Тийм байхад шууд үгүйсгэж болж байгаа юм уу?

-Дээрх 13 тохиолдлыг нэгдүгээр сарын 9-27-нд үгүйсгэсэн байгаа. Энэ нь өвчтөний бие сайжирсан, эсвэл лабораторийн шинжилгээгээр 22 үүсгэгч илрээгүй гэсэн үг.

-Жилд хэдэн хүн хатгалгаагаар нас бардаг вэ?

-Хүйтэн, вирусийн халдвар их тархдаг манайх шиг оронд уушгины хатгалгаагаар нас барсан тохиолдол их гардаг. Өнгөрсөн жилд гэхэд 431 хүн уушгины хатгалгаагаар нас барсан байна. Тиймээс уушгины хатгалгаа бүрийг шинэ төрлийн коронавирустэй холбож болохгүй. Гэхдээ хатгалгаатай холбоотой нас баралт бүрийг шинэ төрлийн коронавирусээс болсон уу, үгүй юу гэдгийг бид нотлох үүрэгтэй

Р.РЕНЧИНДУЛАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

76 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хатгалгаа 2020-01-28 124.158.88.8

Монголын Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус мөнгөний сонирхолтой улс төрчдын золиос болж байгаагийн нэг жишээ бол уушигны хатгалгаа өвчнөөр жилд 431 хүн нас барж байгаа үзүүлэлтээс тодорхой харагдаж байна. Өнөөдөр Дүүргийн эмнэлэгт үзүүлэх гэхээр уушигны мэргэжлийн эмч байдаггүй. зөвхөн 1,2,3 -р эмнэлэгт байдаг боловч тэр эмнэлэгт үзүүлэх боломжгүй байдаг . Энэ бол Монголын эрүүл мэндийн салбарын эмгэнэл. Монгол хүний амь нас эрүүл мэнд улс төрчдийн мөнгөнөөс дор үнэлэгдэх болсон бодит жишээ

Avatar

Зочин 2020-01-28 172.58.139.219

Hentii aimagt hunii ih emch baigaa bolov uu? 14 nastai huuhed hatgalgaar ood bolood baihdaa yadgiin be yamar nyarai huuhed bish arai dendenee.

Avatar

zochin 2020-01-28 122.201.23.84

юу үг вэ. Жилд 400-аад хүнээ зөвхөн уушигны хатгалгаагаар алдаж байна гэдэг эрүүл ийн салбарын үйл ажиллагаа шалан дээр унасны шинж. онгол улсын засгийн газар эрүүл мэндийн салбартаа улсын төсвийн 40 хувийг зарцуулах шаардлагатай болжээ. Дайн байлдаан болж байгаа газарт нь жилд 200-аад хүн үхэж байна ш дээ

Avatar

Zochin 2020-01-28 66.181.190.106

Ysee geldej baidgaaraa goej huursun neg joohon zaluu darga,shahaad shahaad yu ch garahaa baisan neg har avgai Buynjargaltan,elii balai yum yarisan Narangerel gev yy bas neg balai avgai… ene 3 aas oligtoi ajil garah uu daa zailuul,bidnii eryyl mendiig hamgaalah uu …chadvarjuulj zaluujuulaach ee saidaa

Avatar

Зочин 2020-01-28 202.21.108.50

1 жилд 431 хүн ханиадаар үхүүлж байгаа бол Засгийн газар, ЭМЯ ны сайд, улстөрчид зүгээр л огцроод зайлаад өгчих. Хүүкээ чи зайл л даа. Гай минь.

Avatar

зочин 2020-01-28 64.119.22.241

эрхэм яамны ажлтан гуай энэ хярамцаг шиг мэдээллийн аль нь үнэн бэ. мэдээлэлээ үнэн өгч чадахгүй бол ажлаа өг

Avatar

Цццц 2020-01-28 202.126.89.63

Эрүүл мэндийн газар энэ өвчинийг нуугаад байга юм шиг байна нэг бол 4000 хүн халдварласан нэг 4763 гээд алинд итгэх юм бэ хэлж байга зүйл нь хоорондоо зөрөөд байх юм

Avatar

Зочин 2020-01-28 91.99.33.117

Zochin: hilee haagaa chee..gaaliinhan muu ajilj bnaa.iim aihtar ovchin delhii niitiig tugshuuleed baihad chn , yun hilee neegeed bgaa yum be? EMD-iin saidaa, teneg bnaa.

Avatar

эрүүл мэнд 2020-01-28 64.119.25.187

хатгалдаандаа санаа зовмоор юм байна

Avatar

Зочин 2020-01-28 202.21.108.62

одоо ч бурханд л мөргөөд сууж байхаас яахав

Avatar

Зочин 2020-01-28 202.9.46.79

За Монголоос H1N1 юм уу, энэ вирус чинь шувууны ханиад гараатахлаа гээд зарлчихаж байгаа юм уу.

Avatar

Зочин 2020-01-28 64.119.24.19

Ene medeenuudee bodoltoi bichij baimaar yumsan. Nas barsan, halyursan hun bolgoniig medeelie gevel tsag tutamd l yum garna. Etssiin dun n garaad uneheer haldvartai baival uur hereg. Ingej niigmiig sandrald oruulj zambaraagui vaidald turhirch baigaa hevlrl medeelliihend hariutslaga tootsmoor yum

Avatar

Зочин 2020-01-28 64.119.21.110

Herev gadaadad yumuu hujaad yavj baigaad hol horigdson esvel haldvar avsan bh magadlaltai bol tendee l eruul mendiin baiguullagadaa handaj zohih emchilgeegee hiilgeh heregtei shuu! Yadaj l technolog sain hogjson iluu naidvartai emchlegdej ami nasaa hamgaalah madaglal ondortei. Sand mend naashaa ireed yah ch yum bilee emch naraa muulah gesengui bodit baidliig hun bur medej baigaa.

Avatar

зочин 2020-01-28 182.160.35.249

өө бүр H1N1 юм уу, энэ вирус чинь шувууны ханиад шдээ, өмнө нь гарч байсан Уханых өөр кодтай байсан шүү

Avatar

Зочин 2020-01-28 202.9.40.83

Эх орноо боддог бол тэндээ эмчлэгдээд эрүүл болсон хойноо ирэх хэрэгтэй шүү дээ. Уханьд байгаа оюутнуудыг наашаагаа оруулж хэрхэвч болохгүй. Бид эсэргүүцэж байна. Тэнд сурдаг Япон оюутнууд эх орон руугаа явахгүй халдвар тархаачихвал яана гэж айж байна гэсэн байсан

Avatar

Зочин 2020-01-28 192.82.75.128

Заваан юмнууд тэндээ учраа олохгүй үхсэнээ хийж ирээд байгаан. Бөөн гай чирээд

Avatar

Иргэн 2020-01-28 66.181.185.184

Цагаан сараа шидээчээ эдийн засгаа шийдмээр байна

Avatar

Зочин 2020-01-28 49.0.212.119

Ene tsogtbaatar gej hudal medeelel taraadag huniig ajilaas ni halaachee Sarangerel saidaa Erunhii saidaaa niigmiin setgel zuig dorgioson hudal medeelel taraagchtai hariutslaga tootsnuu!!!

Avatar

Зочин 2020-01-28 202.9.46.224

За яахав дээ Цэнглиш нь жаахан тааруухан учраас ирүүлсэн мэйлээ бүрэн ойлгоогүй л юм байлгүй дээ хэ хэ

Avatar

Зочин 2020-01-28 58.109.161.167

GADAAD RUU DEMII TENEHGUI BAIH, BAS DOTROO AIL IH HESEHGUI BAIH

Avatar

Zochin 2020-01-28 103.26.194.87

15 munutiin umnu MIAT iin ongots haashaa yvj bgaan medegdehgui huurluu.arai ter uhen biluu.ter buun virus g avj ireh gej shunu duluur yvj bgaan bushuuu. T

Avatar

BAZUK 2020-01-28 202.55.188.37

ХИЛЭЭ ХААГААЧ ЭЭ!!!!!

Avatar

Зочин 2020-01-28 211.36.157.162

Хэдэн хүнтэй гэж хил гаалиа хаахгшй бга юм бэ хятадын нэг жижиг хотын хэмжээнд ч хүрэхгүй цөөхөн хүн амтай байж нээх хүлцэнгүй зан гаргахаа болимоор юм орос гэхэд хятадуудад виз олгохгүй бна

Avatar

ner 2020-01-28 103.26.193.139

virusiin tarhalt namjtal hilee tyr haah heregtei.

Avatar

Зочин 2020-01-28 202.21.108.50

Хэнтийд юу болсон бэ, 7 охин халуурсан, 1 охин нь амиа алдчаад байхад халуурсан охидуудыг гэрт нь буцаасан эргүүнүүд Хэнтийгээр нэг байх юмаа.

Avatar

Зочин 2020-01-28 103.57.94.93

Хэнтийнхэн чинь ер нь л нэг тиимэрхүү шүү дээ.

Avatar

zochin 2020-01-28 169.204.238.34

oyunboldoos ehleed uu haha

Avatar

Зочин 2020-01-28 103.57.95.73

хатгаагаар 430 хүн нас барлаа гэнэ үү энэ тийм эмчилгээгүй өвчин үү араай л дэндүү байна даа Анивчаа сайдах

Avatar

Зочин 2020-01-28 211.36.157.162

Ацны чинь хатгаа онц аюултай тахлын тухай ярьж байхад х** чи

Avatar

хөл хориог зөв хийх 2020-01-28 192.82.66.101

одоо Хятадад байгаа оюутнуудыг эсвэл тусгай онгоцоор авчрах эсвэл ялангуяа Монголд сурдаг ажилладаг хятад хүмүүсийг түр зуур ирэлгүй гэртээ Хятаддаа бай гэх ёстой

Avatar

Зочин 2020-01-28 84.164.208.58

Aan medehgui, haa hol Eiropad hurtel ircheed baiga haldbaraas yag hajuud ni baigaa Mgl uls zugeer ungurchij ba gej baih uu?

Avatar

зочин 2020-01-28 66.181.161.32

Танай сайт шар сайтуудаас ялгарах юм алгаа. Өчигдөр бас л Архангайд коронавирус гарлаа гээд л биччихсэн байсан. Түүнээс хойш танай сайтад итгэх итгэл алдарсан шүү

Avatar

zochin 2020-01-28 202.9.46.125

spirteer ariutgal hiigeerei geed baisan uursduu uugaad yvaamuu

Avatar

иргзн 2020-01-28 202.179.26.168

Худал мэдээлэл тараасан Эрүүл мэндийн яамны Ажилтангуудыг гаргасан Журмынхаа дагуу Худал мэдээлэл тараасан гэж Торгож шийтгэх хэрэгтэй,

Avatar

хариуцлага тооцох 2020-01-28 192.82.66.101

Цогтбаатар гэж хүний бүх мэйлийг шалгана уу. 1 сарын 19-нд халдвар тогтоогдсоны дараа Австраличууд маш хурдан ажилласан. Тэр онгоцонд сууж Мельбурн хүрсэн бүх хүнтэй холбогдсон. Энэ мэдээлэл манай яаманд очсон байх ёстой. Мэдээллийг 9 хоног дарсан байх магадлалтай гэж үзэж байна. Энэ хүнийрхүү залууг ажлаас нь хална уу

Avatar

иргэн 2020-01-28 202.179.26.168

Эрүүл мэндийн яам ямар Хариуцлаггүй мэдэгдэл хийдэг юм вэ, Иргэд ээ Айдас хүйтэст авахуулаад

Avatar

New 2020-01-28 103.212.117.199

News яагаад мэдээллээ нягталж шалгаагүй байж айхтар гарчиг тавиад нийтлэдэг юм .Бараг хүлээгээд байгаа юм.уу хаашаа юм. .

Avatar

Зочин 2020-01-28 43.242.242.89

Эргүү юм уу хаашаа юм, бүхэл бүтэн нэг улсын яам байж, хэлэх ч муу үг олдохгүй юм, худал мэдээлэл цацвал хариуцлага тооцно гээд энэ хүн өөрөө хуцаад байсан биз дэ. Тэгээд одоо хариуцлагыг нь тооцооч

Avatar

Зочин 2020-01-28 150.129.143.168

Худал мэдээлэл тараасан ЭМЯ, албан тушаалтнуудыг тус бvр 2 сая тегрегеер торго

Avatar

Зочин 2020-01-28 66.181.178.115

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ АРД ТҮМНЭЭ САНДАРГАХ ЗҮЙЛ ХИЙСЭН БОЛ УУЧЛААРАЙ гэх ухаан байх боловуудаа

Avatar

хариуцлага тооцох 2020-01-28 192.82.66.101

ЭМЯ-ны ажилтан мөртлөө худал мэдээлэл тараасан энэ 2 хүнд хатуу хариуцлага тооцно уу

Avatar

иргэн 2020-01-28 202.70.34.70

Эргүү дагзнууд гэж энэ дээ,

Avatar

Зочин 2020-01-28 182.160.2.16

Mongol jild hatgaagaar 400 garan hun uhdeg aan aimaar bishuu ymar archaagui eruul mendiin salbaryaa uls we ene chin

Avatar

Зочин 2020-01-28 202.9.46.97

alhiimaa neeree kkk

Avatar

Зочин 2020-01-28 66.181.178.115

Ирсэн ганц email, мэдээллээ уншиад буруу ойлгодог, нягтлахгүйгээр худлаа мэдээ ард түмэндээ тарааж бужигнуулдан бүхэл бүтэн яам байх ч гэждээ

Avatar

Зочин 2020-01-28 66.181.178.115

ikon deerees uzeerei hahahahaha

Avatar

МОНГОЛЫН ЭМЯ ХАРИУЦЛАГАГҮЙ, ЧАДВАРГҮЙ ГЭДГЭЭ НОТОЛСООР БАЙНА 2020-01-28 64.119.25.190

МОНГОЛЫН ЭМЯ ХАРИУЦЛАГАГҮЙ, ЧАДВАРГҮЙ ГЭДГЭЭ НОТОЛСООР БАЙНА. ЭМЯ -ЫГ ӨӨРЧИЛЖ ЧАДВАРЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ НЬ ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БАЙНА. САЙД ДЭД САЙД ГАЗАР ХЭЛТЭСИЙН ДАРГА НАР НТР ГЭЭД АВАХ ЮМ АЛГОО.

Avatar

Зочин 2020-01-28 66.181.178.115

Австралийн ЭМЯ өөр мэдээлэл тавьсайн байнадаа. The patient, a man from Wuhan, flew to Melbourne from Guandong on 19 January. https://www.health.gov.au/health-topics Ер нь Мельбурнын ганц халдвартай хүн нь настай хятад хүн гэж байхын

Avatar

yag koronovirus ilerbel yamarch hamaagui ongozond suulgaad yavuul tendee uchiraa olno biz 2020-01-28 103.212.116.83

zov doo mongol hun mon baina. mongoldoo haldvar avchihaad tend ochood irerbel ter orondoo burtgegdene gej baina uls oronoo behjuulehed hun buriin huchin zutgel heregtei

Avatar

мэдээлэл зөрж байна 2020-01-28 192.82.66.101

энэ мэдээлэл ДЭМБ-н мэдээллээс зөрж байна. Австралид өнөөдрийн байдлаар 5 тохиолдол оношлогдсон: 1 хүн нь 50 настай ХЯТАД улсын иргэн бөгөөд Мельбурн хотын Монаш эмнэлэгт эмчлүүлж байгаа. 1 сарын 19-нд энэ хүн Гуанжугаас Мельбурнд ирсэн байна. Энэ мэдээлэл ДЭМБ болон Австралиын албан ёсны мэдээлэлтэй тохирохгүй байгаа тул холбогдох газрууд нь яаралтай шалгана уу

Avatar

иргэн 2020-01-28 202.70.34.70

Зүгээр нэг иргэнээс долоон дор ЭМЯ байх ч гэж дээ,

Avatar

zochin 2020-01-28 202.131.251.130

harin tiimee, iim humuus bidnii eruul mendiig hariutsaj baina geheer, tegeed edend hudlaa medeelel taraasand huleelgeh 2 say togrognii torguulia tavih heregtei sh dee. uuchlalt ch guihgui baigaa yum. teneg yumnuud.

Avatar

zocgin 2020-01-28 66.181.191.140

onoshluuraa dunguj uchigdur avch baigaa umnux toxioldluudaa yaj uguisgeed baigaa yum . tsenxer spirt sanitol guril xurtel oldoxgui bolson baina

Avatar

Зочин 2020-01-28 64.119.18.162

Sabo buleg ohin duude haldsan Uuhain Bayarhuu, tolgoid Zolboot Zamilan nart arga hemyee zarlsan baiyee. Hulgaich Orosoo dandaa hun zardag negen shargal nartai odor Sabo-d aluuldag baisan doo

Avatar

Зочин 2020-01-28 64.119.18.162

Ganaa chamaig Zagdaa uhtel balbay baisan martsanuu gey.

Avatar

Зочин 2020-01-28 64.119.18.162

Sabo buleg reket oroso ezemshiliin gazar haldsan tul mash hertsgii shiitgene gedgee medegdsen baina. oroso halaasnii hulgaich gedeg shuu

Avatar

Зочин 2020-01-28 64.119.18.162

sabo buleg, holimog bulegiin gishuud reket orosoo, Nilah Zagdaa, Jargal, Dondog nartai sorgoldoy baisan bilee. getel Orosoo, Hazgar gedeg zaluu Sabo bulegiin duuges mongo reketelsen uchiraas mafian dain degdsen baina.

Avatar

солиотой нэгэн 2020-01-28 203.91.115.56

энэ 431 арай үгүй байлгүй дээ Дэлхий дахинд 106 хүн халдварт өвчнөөс болж үхээд дэлхий айдаст байхад жилдээ 431 хүн хатгаагаар Монголд бол юу ч биш юмуу тэ

Avatar

Зочин 2020-01-28 64.119.24.7

Азгүй тахиа . Одоо эмчлээд тэндээс хөөж монгол руу явуулна.

Avatar

ИРГЭН 2020-01-28 59.153.112.108

Австралид очиж халуурсан нөхөр хаанаас, хаагуур дамжин тэнд очсон энэ тэрийг тодорхой мэдээлээч ээ ! Яг короновирус гэдгийг нь тогтоосон юм уу ?

Avatar

Зочин 2020-01-28 202.126.88.202

1 сарын 19 гэхээр чинь 10 хоног хужаад байж байгаад тэндээ халдвар аваад оччихсон юм биш үү

Avatar

Зочин 2020-01-28 202.9.46.26

Австралид очиж халуурсан нөхөр хаанаас, хаагуур дамжин тэнд очсон энэ тэрийг тодорхой мэдээлээч ээ

Avatar

Зочин 2020-01-28 66.181.161.37

Ийм учраас л ард иргэд айгаад байгаамаа, хатгаа туссан хvнд цаг алдахгvй эмчилгээ хийх хиймэл амьсгалын аппрат нтр эмнэлэгvvдэд хангалттай тоогооор байхгvй. Короно нтр нь ороод ирвэл хатгаа тусаал чад болох эрсдэл их бна.

Avatar

зочин 2020-01-28 202.55.191.194

Монос лав маск байхгүй гээд бүр автомат хариулагч дээрээ хариулт оруулсан бна

Avatar

Уншигч 2020-01-28 66.181.185.184

Зарим .мн Чойрт нас барсан хүний тухай мэдээлсэн худлаа болж таарч байна уу

Avatar

иргэн 2020-01-28 202.179.26.168

Манайд Илэрээгүй л гээд байгаа юм даа, хаа холын Улс орнуудад Халдвар тархчихаад байхад Хил залгаа манай Улсад өдий болтол Илэрээгүй гэхэд сонин бөгөөд Сэжигтэй л байгаа юм даа,

Avatar

Оношлоогүй л байна 2020-01-28 64.119.25.190

Онош удахгүй гарах биз

Avatar

Иргэн 2020-01-28 103.9.90.53

Муу амлаад байлгүй ариун цэвэртэй байхыг хичээмээр байна шүү

Avatar

Зочин 2020-01-28 64.119.17.101

Хүн бүр өөрсдөө хичээ, Хий хоосон хийрхэх хэрэггүй , Монгол Улс анхаар ч байна. Харин бид өөрсдөө эрүүл мэндээ чагнан анхаарч цаг алдахгүй холбогдох газарт хэл хүргэх нь чухал санагдаж байна.

Avatar

Зочин 2020-01-28 103.68.107.22

Ileruuldeg bagaj ch bhgui hevtej saihan s***h yumaa ed nar. oorsoddoo oorsdoo l sain anhaarsan ni deer ene uls oron heden luivarchidad naidah hereggui ard tumen min. naaduul chini songuulia l bodoj bgaa. ilersen ch ilreegui geel s****a shuu

Avatar

хүннү 2020-01-28 192.82.64.168

Хятадад халдвар авсан хүний тоо өдөрт хэдэн зуугаараа нэмэгдэж нас барагсад хэдэн арваараа нэмэгдэж байна. Иймд бид болгоомжтой байх нь зөв шүү. Одоо бие биеэнрүүгээ элдвийг үг чулуудах хэрэнггүй төр засаг бас ч гэж ажил зохоин байгуулаад байх шиг байна шүү. ХСҮТөвийг бэлэн байдалт байлгаж, нөөц эмнэлэгээр АШУИСургуулийн эмнэлгийг бэлэн байдалд оруулж байгаа гэсэн. Энэ хэцүү үед бид эвтэй байх хэрэгтэй. Залуучууд үүнд маналайлах хэрэгтэйдээ.

Avatar

Зочин 2020-01-28 150.129.143.168

Ene unen u? Ухань хотод Монгол Улсын нийт 200 орчим оюутан суралцдаг. Эдгээр оюутнуудын 170 нь 2020 оны 1-р сарын 2-ноос эх орондоо ирсэн ба 30 орчим оюутан нь Уханьд үлдсэн байна. Нэн аймшигтай нь Уханиас ирсэн 170 орчим оюутанг Монгол улсад ирсэнээс хойш хэн ч хаана ч ямар ч шинжилгээнд хамруулалгүй өнөөдрийг хүрчээ.

Avatar

Зочин 2020-01-28 66.181.181.223

Өнөөдрийг хүртэл өвдөөгүй бол халдвар аваагүй л гэсэн үг. Сүржигнэх хэрэггүй, стресс дархлааг сулруулна

Avatar

Зочин 2020-01-28 182.160.35.128

14 honogiin daraa shinj temdeg ilreegui bhad bidgii surjigneed bai. Humuusiig sandraah gesen baliar bodluudaa haytsgaa. Muu er daind huurnu.

Avatar

хүннү 2020-01-28 192.82.64.168

Оншлуур болдог чинь сайхан мэдээ байна. Иргэд тайван хүлээцтэй нэг эх үүсвэрээс мэдээлэл авах нь зөв. ЭМЯ тухай бүр нь ойр ойрхон мэдээллээр хангах хэрэгтэй. Тэгэхгүй бол гадуур худлаа мэдээлэл цацах магадлалтай байна. Бусад үед таг чиг байгаа үгүй нь мэдэгдэхгү 14 -30 хоногт ганцхан мэдээ хүргэдэг сайтууд худал мэдээлийг дамжуул мэдэнэ шүү. Шинжилгээний хариу гартал Өндөрхаан хотод хөл хорио тогтоож хүн машины хөдөлгөөнийг хорь. Бид болзошгүй аюулаас ингэж байж л эсэн мэнд гарна шүү.

Avatar

teneg 2020-01-28 192.82.72.239

Xilee xaagaahee ene Terzasgyn manuuxainuud U xiij bnaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж