Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзлаа | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзлаа

Норвегийн Хаант Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.01.27/ Норвегийн Угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзлаа.

Угсаа залгамжлагч Хунтайж Хаакон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Норвегийн Хаант Улсад тавтай морилохыг хүсээд, энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд чухал алхам болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвег Улсын Баялгийн сан, Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг энэ удаагийн айлчлалаар өргөн хүрээнд ярилцахаар төлөвлөсөн бөгөөд Хунтайж Хааконыг айлчлалаар ярьсан асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм.

Мөн НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг дэмжих хүрээнд энэ оны есдүгээр сард Монгол Улсад НҮБ-ын гишүүн 195 орны 18 хүртэлх насны залуучуудын дунд спортын 19 төрлөөр “Ногоон наадам” зохион байгуулахаар төлөвлөсөн тул Хунтайж Хааконыг Монгол Улсад морилон саатахыг хүслээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2020-01-28 150.129.142.76

Мулгуу

Avatar

e 2020-01-28 103.26.195.58

elbegdorj shig ner tor hootsoldoj ,ooriigoo showdej tendeggui bolohoor ardtumnii huu uim

Avatar

зочин 2020-01-28 103.212.118.142

ТЭНҮҮЛЧИН, МОНГОЛДОО БОЛ ХОР НАЙРУУЛАГЧ, АРД ОЛНЫГ ХАГАЛАН БУТАРГАГЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж