Норвегийн Хаант Улсын Ерөнхий сайд Эрна Солберг нар уулзлаа

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

Норвегийн Хаант Улсын Ерөнхий сайд Эрна Солберг нар уулзлаа

Норвегийн Хаант Улсын Ерөнхий сайд Эрна Солберг нар уулзлаа

Норвегийн Хаант Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Ерөнхий сайд хатагтай Эрна Солбергтэй өглөөний цай ууж, ажил хэрэгч яриа өрнүүллээ.

Хатагтай Эрна Солберг Монгол Улсын Ерөнхийлөгчийг Норвег Улсад тавтай морилохыг хүсээд хоёр улс халуун дотно харилцаатай гэдэг нь энэ удаагийн айлчлалаар илэрч байгаа бөгөөд цаашид харилцаагаа илүү өргөжүүлэх хүсэлтэй хэмээн уулзалтын эхэнд тодотголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хоёр улсын хамтын ажиллагаа цаашид өргөжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй салшгүй холбоотой болохыг тайлбарлав.

Тухайлбал, 1992 оны Үндсэн хуульд байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд байна хэмээн заасан ч лиценз нэрээр цөөн хүн баяжиж, баян хоосны ялгаа нэмэгдэж байгааг хуулийн хүрээнд буюу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар зассан гэдгийг хэллээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар “…газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ”, гэж заасан бөгөөд хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд дэлхий дээрх хамгийн шилдэг “баялгийн сан”-гийн менежменттэй Норвегийн Хаант Улстай хамтран ажиллах хэрэгцээ, шаардлагатай гэж үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлсэн юм.

Норвег Улс мөн Үндсэн хуульдаа Байгалийн баялгаа ирээдүй хойч үеийн эрхийг баталгаажуулсан, урт хугацааны бодлогод үндэслэн удирдан зохицуулна гэж заасан байдаг бөгөөд сангийн хөрөнгө 2019 оны нэгдүгээр хагаст 1.5 их наяд ам.долларт хүрсэн юм. Энэ нь баялгийн сангаа удирдаж буй дэлхий дээрх хамгийн шилдэг жишээ бөгөөд байгалийн баялгаа сангаар дамжуулан удирдаж эхэлснээр орлогыг ард иргэддээ ижил, тэгш хүртээмжтэй байдлаар ашиглаж эхэлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Норвегийн Ерөнхий сайд хатагтай Эрна Солберг нар баялгийн сангийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр улсын онцлог, баялгийн сангийн тухай хуулийг хэрэглэх асуудлаар удаан ярилцсаны эцэст хамтран ажиллахаар санал нэгдсэн юм. Ингэхдээ Норвегийн баялгийн санг анх үүсгэн байгуулалцаж байсан туршлагатай мэргэжилтнүүдийг Монгол руу, мөн Монголын залуу үеийн судлаачдыг Норвег улсад авчирах зэргээр хамтран ажиллах ойлголцолд хүрэв.

Уулзалтаар хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх олон төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж, айлчлалын дараа Гадаад харилцааны яам хооронд зөвлөлдөх уулзалт хийж, айлчлалын үеэр яригдсан асуудлыг ажил хэрэг болгоно хэмээн талууд тохиролцлоо.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж