Ерөнхийлөгч Норвегийн Баялгийн сангийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа | News.MN

Ерөнхийлөгч Норвегийн Баялгийн сангийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа

Ерөнхийлөгч Норвегийн Баялгийн сангийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа

Ерөнхийлөгч Норвегийн Баялгийн сангийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа

Норвегийн Хаант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.01.27/ тус улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Төв банк, Төрийн тэтгэврийн сан буюу Баялгийн сангийн удирдлагуудтай уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс 2012 оноос хойш энэ сангийн үйл ажиллагаа, менежментийг төрийн дээд түвшинд сонирхож, хамтран ажиллах сонирхолтой байгаа. Өнгөрсөн хугацаанд бид үргэлж баялгийн сангийн сайн талыг нь сонирхож байсан бол энэ удаад сөрөг болон учирч болох эрсдэлд бэлэн байхад түлхүү анхаарч баялгийн сантай болохоор эрмэлзэж байгаа” гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтаар, Баялгийн санг үүсгэн байгуулсан түүх, сангийн хөрөнгө оруулалтын стратеги ба менежмент, Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, Норвегийн эдийн засагт нефть, байгалийн хийн салбарын орлогын оруулж буй хувь нэмэр зэрэг асуудлаар голчлон ярилцлаа. Түүнчлэн Норвегийн Сангийн яам нь Баялгийн сангийн менежмэнтийг хариуцан ажилладаг бөгөөд тус яамны албан тушаалтнууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон түүнийг дагалдан яваа төлөөлөгдчийн сонирхсон асуултуудад хариулж, санал солилцлоо.

Норвег Улс нь 1969 онд Монгол Улсын адил өөрсдөө хайгуул хийж томоохон орд газруудыг /газрын тосны/ илрүүлсэн бөгөөд 1983 онд баялгийн сан байгуулах санаа гаргаж, 1990 онд хэрэгжүүлж эхэлсэн байна. Улмаар 2007 онд Европын хамгийн өндөр үнэлгээтэй үндэсний баялгийн сан болж, 2019 онд сангийн орлого анх удаагаа их наяд ам.доллар давсан амжилт тогтоосон юм.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2020-01-28 192.82.75.22

Энэ Т1 хулгайч МАН -ын авилгачидтай л хуйвалдаж чадна. Спиртийг Н2О болгож чадна. Илжиг..
Улс орны хэмжээний алсыг харсан зүйл ойлгохгүй ээ, наадах чинь. Дахиж сонгууль яаж луйвардах арга юу байна л гэж капитал цуглуулж яваа нь тодорхой.

Avatar

Зочин 2020-01-28 202.126.89.211

Нефть газ бол ашиглалтын зардлаа хурдан нөхөж өөрийн өртөг нь багаар их ашиг олдог.Манай алт зэс нүүрс зардал ихтэй.Ядаж байхад нүүрс зөөх төмөр замгүй машинаар зөөдөг. Энэ шар толгойтнууд огт ойлгохгүй.Одоо ирээд газар доорхи баялагаа шууд ханшаар нь үржүүлээд тэнгэрийн юм яриад унана.

Avatar

Зочин 2020-01-28 66.181.190.58

мОНГОЛЧУУД ЯАСАН ТАГЖГАР ЮМ БЭ Л ГЭЖ ХАРЖ БАЙГАА БАЙХДАА

Avatar

Зочин 2020-01-28 103.11.192.106

bainga l ene norvegiin san deer mongolchuud ochidog, odoo buur zalhuu ni hurej baigaa baih daa, 4 jil bayalgiin san gej showdsan… gants 2 uurhain licence deeeremdsenees uur id shid garsangui deee

Avatar

Зочин 2020-01-28 202.126.89.175

Сѳрѳг тал буюу хулгайд сангийн мѳнгѳ алдагдах нүх сүв байгаа эсэхийг сонирхож байгаа юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж