Дэлхийн 13 оронд тархаад буй коронавирусаар нас барагсдын тоо 23 хувиар нэмэгдэж, 106 хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо 31 хувиар өсч 4515 болжээ. Эдгээр тохиолдлын ихэнх нь халдварын голомт болсон Үхань хотын оршин суугчид байгаа юм. Уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй байгаа ч эдгэсэн хүмүүсийн тоо 58 болсон байна. Бусад улс оронд халдвар авагсдын тоо:
- Тайланд-12
- Япон-4
- Өмнөд Солонгос-4
- АНУ-5
- Вьетнам-2
- Сингапур-5
- Малайз-4
- Балба-1
- Франц-3
- Австрали-5
- Канад-1
- Герман-1
- Кампуч-1
Шинэ төрлийн коронавирусын халдварыг дарахын тулд дэлхийн томоохон улс орнууд хүчин чармайлт гаргаж байна. ОХУ болон Япон улс коронавирусын эсрэг вакцин гаргах ажлыг эхлүүлээд байгаа бол Хятадын эрх баригчид халдварын тархалтыг хязгаарлахын тулд үндэсний их баяр Цагаан сарын баярын томоохон арга хэмжээнүүдээ цуцалж, хэд хэдэн хотод хөл хорио тогтоон, Бээжин хот Цагаан сарын амралтаа сунгаж байгаа юм. Түүнчлэн халдварын голомт Үхань хотод тархалт хамгийн өндөр байгаа ба тус хотод 1000 ортой түр эмнэлэг барих ажил явагдаж байна. Мөн Хятад улсын эрх баригчид Үхань хот руу цэрэг, хууль сахиулагчид болон 1,000 эмчийн бүрэлдэхүүнтэй багийг нэмэлтээр томилон ажиллуулж байгаа аж. Дэлхийн бусад улс орнууд ч мөн хил гаалиа чангатгах, хорио цээр тогтоох, Хятад руу аялахгүй байх анхааруулга гаргах зэрэг арга хэмжээг авч байна.
Эх сурвалж: GUARDIAN
Зочин 2020-01-28 64.119.24.19
hii huurugduj, sandraah iim medeeg udur bur toolj oruulah yamar shaardlaga baina ve
Зочин 2020-01-28 202.131.235.198
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн
хүмүүст ОХУ-ын Магистрийн гэрчилгээ
нөхөн олгож байна. Утас: 88671597.
Зочин 2020-01-28 1.223.35.59
maskaa zuu
Зочин 2020-01-28 1.223.35.59
mongoloos hol baig
kkkkk 2020-01-28 124.158.111.52
Emnelgees edgereed garsan hunii too 500
Бадрал 2020-01-28 203.91.115.42
Манай улсд илэрсэн гэж байна халдвартад ажилдаг нэг эгч эд нар нуугаад байна гэнэ
зочин 2020-01-28 119.40.100.66
Хятадаас хүн орж ирээд бна ш дэээээээээээээ
jin 2020-01-28 202.179.25.234
gereesee garahgui chigtee tseberlegee hiigeed olon niitiin gazraar yabahgui bol tusahgui ee
Зочин 2020-01-28 66.181.164.48
батлагдсан 4515 гэсэн байна Синхуагийн мэдээн дээр
jiji 2020-01-28 202.131.225.150
зөв байна.угасаа банкаар их хүн үйлчилүүлдэг учираас бирус авах эрсдэл өндөртэй шүү
зочин 2020-01-28 192.82.64.248
маск, гар ариутгагчийг монголд үйлдвэрлэдэг гээд байгаа, хэрвээ хятадаас оруулж ирдээггүй, үнэхээр үйлдвэр байдаг юм бол одоо бүтээгдэхүүнээ гаргаачээ,
bbbb 2020-01-28 202.131.225.150
Ene biruustai holbootoi buh gazraar hol horoo togtoson bna ene banknuudiin uil ajilgaag 7-14 hongoor amruulah heregtei.