Монгол Улс Үхань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ Хятадын ЗГ-т хүргүүлжээ | News.MN

Монгол Улс Үхань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ Хятадын ЗГ-т хүргүүлжээ

Монгол Улс Үхань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ Хятадын ЗГ-т хүргүүлжээ

Монгол Улс Үхань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ Хятадын ЗГ-т хүргүүлжээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусийн голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлээд байна.

Үхань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ Америк, Франц, Япон, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улс Хятадын Засгийн газарт мөн хүргүүлээд байгаа ажээ.

БНХАУ-ын Засгийн газар Үхань хотоос гадаадын иргэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, шилжүүлэн өгөх иргэдээр дамжин өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүй байдлын бүхий л нөхцөлийг хангасны дараагаар зөвшөөрөл өгөхөө илэрхийлсэн болно.

Гадаад харилцааны яам иргэдээ ойрын хугацаанд шилжүүлэн авахаар  ажиллаж байгаа бөгөөд “МИАТ” ТӨХК Үхань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангаад байгаа юм. Дээрх оюутнуудыг нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан хяналтанд байлгах ажлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулахаар төлөвлөж байна.

А.АНИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-28 192.82.69.173

Манай улс төрч хэлж сур үг бүгд буруу эрлзийн цуст хятад монгол засаг орд 76 бүгд буруу хятад улс монгол улс үхэл үү монголчуудад аа битгий хятад гэж сур хаяах хэрэгтэй 2020 онд хятад улс сөнөөх цаг болсон

Avatar

Зочин 2020-01-28 202.21.109.152

Хүнээ авалгүй л яахав. Ухань хотоос гарахаас нь өмнө шинжилгээнд оруулж шалгасаны дараа. ирэхээр нь тосож сайн шалгаж оруулах байгаа даа. Халдвар түргэн тархаж байгаа үед осолтой л шийдвэр.

Avatar

MT 2020-01-28 195.46.106.46

ZUV AJIL HIIJ BAINA. EDGEER IRGEDIINHEE ERUUL MEND, SETGEL ZUID NI SAIN ANHAARCH TUSLAH HEREGTEI.

Avatar

Бат fe 2020-01-28 66.181.161.14

Өссөн төрсөн газрын ус агаар хамгийн сайн эм дархлаа нөхөх сайн вакцин болох байхаа.Монголын төр иргэдийнхээ төлөө авч буй арга хэмжээнд талархаж байна.Эх орондоо хурдан ирээрэй.Хятадууд урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ найдвартай хиих байх аа Баярлалаа.

Avatar

o 2020-01-28 73.181.73.133

Zov buren demjij bna avchiraad virus duusah ur hurtel ontsgoi bdald bailgah heregtei

Avatar

123 2020-01-28 119.40.98.177

Монголын төр иргэдийнхээ төлөө авч буй арга хэмжээнд талархаж байна.Баярлалаа.

Avatar

erka 2020-01-28 66.181.188.150

ovoo doo tegmeer yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж