14 настай охин нас барж, Хонконгоос ирсэн хоёр иргэнийг тусгаарлав

Хуучирсан мэдээ: 2020.01.27-нд нийтлэгдсэн

14 настай охин нас барж, Хонконгоос ирсэн хоёр иргэнийг тусгаарлав

14 настай охин нас барж, Хонконгоос ирсэн хоёр иргэнийг тусгаарлав

НЭМЭЛТ: 21.45

Хонгконгоос  20:00 цагт газардсан Чингис хаан нисэх буудалд буусан онгоцонд өндөр халуурсан иргэн байна гэсэн мэдээллийн дагуу  иргэнийг Эрүүл мэндийн яамнаас тусгаарлах талаар мэдээлсэн.  Албаныхан тухайн иргэнийг тусгаарлан,  үзлэг шалгалт хийсэн байна.

Тодруулбал, холбогдох албаны хүмүүс онгоцны буудлын тусгаарлах өрөөнд нарийвчлан үзлэг хийжээ. Энэ үеэр Монгол Улсын хоёр иргэн өндөр халуурсан болох нь тогтоогдож, ХӨСҮТ-д нарийвчилсан шинжилгээ хийхээр авч явжээ. Энэ талаар ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн “Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын газраас Хонгконгийн онгоцонд өндөр халуурсан иргэний мэдээллийн дагуу Чингис хаан Олон улсын нисэх буудалд ХӨСҮТ болон ЗӨСҮТ /Зооноз өвчин судлалын үндэсний төв/-ийн Тандалт судалгааны мэргэжилтнүүд онгоц газардахаас өмнө ирсэн. Онгоцонд зорчиж явсан Монгол Улсын хоёр иргэн өндөр халуурсан болох нь үзлэг хийхэд тогтоогдлоо. Өндөр халуурсан иргэдийг ХӨСҮТ рүү нарийвчилсан үзлэг шинжилгээ хийхээр авч явсан. Урьдчилсан байдлаар, халуурсан иргэд Тайвань улсад сурдаг оюутнууд гэх мэдээлэл байна. Хоёр иргэний хувь тус улсад 2019 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 24-н хүртэлх хугацаанд суралцаж байгаад Монголд ирж байна” гэлээ. Хонгконгоос Улаанбаатарыг чиглэх онгоцонд дээрх өндөр халуурсан Монгол Улсын хоёр иргэний хамт 148 иргэн зорчиж явсан байна. Зорчигчдын биеийн байдлыг Хилийн мэргэжлийн хяналтынхан шалгаж, үзлэг шинжилгээ хийсний дагуу биеийн байдал хэвийн тул хилээр нэвтрүүлжээ. Ингэхдээ эдгээр зорчигчдыг нарийвчлан бүртгэн авчээ.


НАС БАРСАН 14 НАСТАЙ ОХИНООС СОРЬЦ АВЧ ХӨСҮТ-Д ИЛГЭЭЖЭЭ

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 14 настай охин нас баржээ. Талийгаач охин Хөх хотод сурч байсан бөгөөд коронавирусын халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаад буй. Талийгаач охин өнөө өглөөний 08:10 цагт эмнэлэгт ларингит уушгины хатгалгаа оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байна. Харамсалтай нь өнөө орой 16:50 цагт нас барсан тул сорьц авч ХӨСҮТ  рүү илгээсэн байна. Сорьцыг гарсан даруйд мэдээлэх аж. Мөн энэ талаар тус аймгийн Онцгой комисс дөнгөж сая мэдээлэл өгсөн бөгөөд нас барсан охины онош бүрэн тогтоогдоогүй байгааг тодотгоод Хөх хотоос ирсэн чихэр идсэн байж болзошгүй гэж үзэж, шалгаж байгаа гэлээ.  Нас барсан хүүхдийн амьдарч байсан байрыг битүүмжилж, ойр орчимд нь хорио тогтоогоод байгаа гэв.

2019.01.27 21.00 цаг /Нас барсан охины байранд хорио тогтоож, хамгаалалт авсан/

Тухайн хүүхэд нэгдүгээр сарын 25-аас эхлэн халуурсан бөгөөд эмчид хандахгүй гэрээр эмчилгээ хийж байгаад өнөөдөр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хандсан ч харамсалтай нь нас баржээ. Мөн тухай хүүхэд ангийнхаа хүүхдүүдтэй уулзсан бөгөөд эмч нар яаралтай хяналт тавьж, арга хэмжээ авсан байгаа. Одоогоор Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоогоод байна гэдгийг Хэнтий аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тайлбар: Гэрэл зургийг фэйсбүүк хуудаснаас ашиглав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
90
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж