Албан тушаалд одтой ч азгүй нэгэн | News.MN

Албан тушаалд одтой ч азгүй нэгэн

76:1

Албан тушаалд одтой ч азгүй нэгэн

Албан тушаалд одтой ч азгүй нэгэн

"NEWS" агентлаг УИХ-ын гишүүдийг үсгийн дарааллаар "76:1" булангаараа танилцуулдаг. Бид энэ удаад УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбатыг танилцуулж байна.


Ж.Эрдэнэбат 2012 оноос хойш сэлэнгэчүүдийг төлөөлж байгаа төрийн түшээ.

Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр ажил, амьдралын гараагаа төрсөн нутгаасаа эхлүүлж, хувийн нэгэн компанид нягтлан бодогч, Хянан шалгах хороонд байцаагчаар ажиллаж, улмаар 2000-2004 он хүртэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар, 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар тус тус ажилласан. Түүний улс төрийн карьер 2000 онд МАСЗХ гэж намын дэргэдэх залуучуудын холбоонд орон нутгаа төлөөлөх үеэс эхлэлтэй. Тэр үед тус холбооны даргаар нь өнөөгийн намын дарга нь ажиллаж байжээ.

Ж.Эрдэнэбат 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, өдгөө УИХ-д хоёрдох удаагаа сонгогдон ажиллаж байна. Түүний хувьд албан тушаалд одтой гэмээр. Харамсалтай нь, очсон улс төрийн албан тушаал бүр нь дандаа богино настай. Өмнөх парламентын үед Сангийн сайдаар найман сар ажилласан. Дараа нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН олонх болсноор Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилсон. Түүний энэ албан тушаал мөн л нэг жилийн настай байв. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг гурван үндэслэлээр огцруулсан.

НЭГДҮГЭЭРТ. Засгийн газрын нэр бүхий гишүүдийн шууд болон шууд бус хамаарал бүхий компаниудтай концессын гэрээ хийсэн.

ХОЁРДУГААРТ. Хүүхдийн мөнгөний урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг хааж, иргэдийн итгэлийг алдсан. Засгийн газар нэг жилийн хугацаанд муу ажилласан.

ГУРАВДУГААРТ. Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан.

Харин үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газраас дараах тайлбарыг өгч байв. Тодруулбал, Концессын долоон гэрээний тухайд ихэнх нь энэ Засгийн газар байгуулагдахаас өмнө шийдэгдчихсэн байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэлбэржүүлсэн төдий. Харин Хүүхдийн мөнгөний олголт, татвар нэмж, хасах бол цэвэр УИХ-ын шийдвэр. Татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг бууруулсан гэдэг бол Засгийн газрын гаргасан шийдвэр биш. Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгээр яриад эцсийн шийдвэрийг нь УИХ гаргасан. Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж яваа хүмүүсийн өөрсдийнх нь гаргасан шийдвэр. Тийм байж Засгийн газар муу ажилласан гэдэг бол шалтгаан биш ердөө шалтаг” хэмээн Ж.Эрдэнэбатын танхимын гишүүд нь тайлбар хийсэн.

Улстөрчийнхөө хувьд Ж.Эрдэнэбат төлөвшсөн, соёлтой улстөрчийн жишгийг харуулж чаддаг нэгэн. Гэхдээ тэр томилогдсон албан тушаалдаа зарчимтай, хатуу кандитат биш. Түүнийг намын зарим нөхөд нь Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд гэхээсээ илүүтэй аймгийн Засаг ноён гэх нь бий. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайшаах ганц зүйл нь эдийн засгийн хүнд үед ухаалаг бодлого гаргаж, ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах нь түүний Засгийн газарт хүнд шийдвэр байсан ч тэрбээр улсаа бодон эл сонголтыг гаргасан. Хэрэв тухайн үед Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаагүй байсан бол олон улсын өмнө дампуурлаа зарлах эсвэл маш өндөр хүүтэй зээл авч гаднын өр төлбөрүүдийг дарах ийм хоёр сонголт л байсан юм. Тэрбээр тухайн үед намын даргатайгаа зөвлөлдсөний эцэст ОУВС-гаас тавьсан хэд хэдэн шаардлагыг хүлээн зөвшөөрч зарим татварыг нэмэх зэрэг улс төрийн шийдвэр гаргасан нь мэдээж олон нийтэд таалагдаагүй. Үүгээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар танхимын нөхдөдөө ч тэр, гадна талд ч тэр баалуулж эхэлсэн.

Ж.Эрдэнэбат хувь улстөрчийнхөө характерийн хувьд төлөв, түвшин нэгэн. "Би би" гэж онцгойроод байхгүй жанжин шугам барьсан түшээ. Ерөнхийдөө М.Энхболдын “ хүн”.

УИХ-ын сул гишүүн болсноосоо хойш нам гүмхэн болж, хаа нэгтээ чуулган, байнгын хорооны хуралдаанууд дээр байр сууриа илэрхийлдэг. Үндсэндээ түүний санаачилсан автор гэж хамаатуулах хууль одоогоор алга.

АТГ УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр-2 хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т өнгөрсөн хавар иргэд хандсан нь ийнхүү шалгагдаж байна.

Тэрбээр үүнд тайлбар хийж, “Би ямар нэгэн буруутай үйлдэл гаргаагүй. Хэрэв буруутай үйлдэл хийсэн бол УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж шалгуулахад бэлэн” хэмээн мэдэгдэж байв. Уг хэрэг хэрхэн шийдэгдсэн нь одоогоор тодорхой бус байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын ХОМ-ийг сонирхвол, түүний нийт орлого нь 137 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 162 сая төгрөг, хоёр нийтийн орон сууцтай, нэг авто зогсоол, нэг Lexus 570-тай,  адуу-19, хонь-191, хурдан удмын адуу-1, үхэр-54
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийлээд 71 сая төгрөг, хадгаламж /дотоод дахь данс/ 47 сая  төгрөг,
Хөрөнгө оруулалт: Гүн сан эрдэнэс ХХК, Талын агт ХХК, Сүүтэй ХХК, Хэрх-Илч ХХК, Хэрх-Өргөө ХХК.

Төгссөн сургууль, мэргэжил

-1981 – 1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль

-1992 – 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр

-1997 – 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт

-2002 – 2004 онд Удирдлагын академи

-2003 – 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр

Ажилласан байдал:

-1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК -д нягтлан бодогч

-1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч

-2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

-2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч

-2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

-2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга

-2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:

-2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан

-2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан

-2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

-2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

-2010 онд Алтангадас одон

Гадаад хэл: Англи

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-28 202.126.92.2

… хөлгийн ахмад нөхдөө хэзээ ч хаяж явдаггүй…
Монгол Улын 29 дэх ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат

Avatar

Зочин 2020-01-28 192.82.72.70

Бид төрд ажиллаж байсан ийм хүмүүжилтэй хүмүүсээ л сонгох ёстрй шдээ, яг л төрийн ажил хийдэг мэддэг чадьарлаг төлөв хүн, саяхан төрийн албан хаагчийн шалгалтад бэлддэг сургалт дээр яг энэ хүнийг жишээ болгон танилцуулахөд мааш их таалагдсан

Avatar

Зочин 2020-01-28 103.229.121.204

Ж.Эрдэнэбат Төрийн хүн ямар байхав гэдгийг бодитоор тод кейс болж харуулсан. Яг доор нь ажиллаж байсан нэг хүн нь орой болгон зурагтаар ганцаарай л ажил хийж байгаа мэт попроод л байсан. Гэтэл дээр нь байсан энэ хүн урьдах ажилаа л үг дуугүй хийж байсан.Төрийн ажлыг богино хугацаанд маш сайн ампийцгүй онцсайн хийсэн гэж үзэж байна.Ажилд нь амжилт хүсье.

Avatar

Сэлэнгийхэн хэлээд өгнө дөө. 2020-01-28 139.5.218.74

Мөрийтэй тоглоомчин гэдгийг нь Сэлэнгийн захын бяцхан жаал хэлээд өгнө шүү.Ёстой төрд бүү хэл Өрхд баймааргүй зулбасга.

Avatar

иргэн 2020-01-28 43.228.130.60

Хятад угшилтайгаасаа болоод ЕС аас унасан. Миеэ Ерөнхийлөгч болсон бол энэ хүн унахгүй. Сэлэнгийг хятадуудаар хууль бусаар алт олборлуулж буй нууц ноёнтон. Одоогийн Сэлэнгийн Засаг дарга Оргил гэж нөхөр шал хятад хүн харагдана лээ. Ер нь Сэлэнгэчүүд хятадуудад эзлэгдсэн юм биш үү

Avatar

Зочин 2020-01-28 202.126.89.115

Zasssss xudlaa xudlaa yum bichxiinmaa, mnai Selenge shig saixan gazar xaana bnaa, xujaagaas oor xelex ug oldoxguiee ene xund mash mundag xun shuu ES Erdenebat

Avatar

Эр хүн 2020-01-28 139.5.218.74

Хятадын үр сад бол Эрдэнэбат.яагаад гэвэл мөрийтэй тоглож өдөр шөнөө ялгаа болиод өвөртлөж унтсан хүүхэндээ хэдийг өгснөө мартдаг ийм эрлийзээр төр удирдуулж бна даа.цөөхөн хэдэн Монголчууд аа.

Avatar

зочин 2020-01-28 66.181.165.135

Унасан эдийн засгаа өсгөх гэж их л хичээсэн , ажилласан. Одооны засаг бодлогын чанартай юу хийв . одооны хийж байгаа зарим ажлууд урьдны засгийн газрын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж гүйцэтгэж буй төдий.

Avatar

Nastan 2020-01-28 202.126.88.183

Jasraagui aas hoish uls orni erh ashgaa terguun eeljind tavij zasgaa zuv udirdaj chadsan tsorin gants PM. Huvia bodson bol IMF in hutulburt orohgui l pop shiidveruud gargaad yavj boloh bsan. Odoogin hurelsuhiin zasgin gazrin gyltaah heden ajil n bugd l Erdenebatin zasgin yed ehluulsen, eshul bolomjiin bii bolgosn bdag um shuu dee. Edin zasgin gun hymralaas avarsan achtan gedgiin bid bugd ogt martaj bolohgui shuu!!! Daraa daraagin ajild n amjilt husie. Jinhen turin tushee shuu.

Avatar

Зочин 2020-01-28 66.181.165.135

Уг нь энэ хүн улс эх орныхоо төлөө , эдийн засгаа өсгөх гээд их л мэрийсэн , даанч хэт их амбиц хөөсөн увайгүй хэдэн нөхдүүд хүсээр унагасан даа. одоо тэгээд энэ засаг юу хийв. зүгээр л энийг болохгүй тэрийг хатуу хориглоно , тэмцэнэ гээл попроод байхаас бодлогын чанартай юу ч хийхгүй байгаа. одоо хийж байгаа зарим зүйл бол урьд засгийн эхлүүлсэн ажилуудыг гүйцэтгэж байгаа төдий.

Avatar

Зочин 2020-01-28 202.126.89.167

Хамгийн зөв , тулхтай хүн шүү. жинхэнэ төрийн түшээ гэж боддог. Худлаа попорч гүйхгүй , урдах ажлаа л хийдэг жинхэнэ төрийн түшээ шүү. Ийм л хүн хэрэгтэй байгаамдаа.

Avatar

Зочин 2020-01-28 64.119.22.131

Ажил хэрэгч хүн шиг санагдсан

Avatar

Зочин 2020-01-28 64.119.22.131

Харин ч улс төржилгүй ажлаа сайн хийж Монгол улсыг сэхээнээс гаргасан хүн биздээ? МАН өөрсдийн шийдвэрээ үгүйсгэж мэдрэлтсээр байгаад засгаа унагаасан даа

Avatar

Zochin 2020-01-28 192.82.72.70

Yag unende iim xumuus ni l ulsad xeregtei shu, sagsalzsan mnai obloggui uvaigui xumuus olon bolson ene ued tun xovor xun sangddag

Avatar

Зочин 2020-01-28 202.126.89.115

Яг л жинхэнэ ноён нуруутай төрийн хар хүн санагддаг

Avatar

Unshigch 2020-01-28 202.126.89.251

Xarin bid azgui bnaa, ene ES aar yadaj 4 jil udirduulsan bol mnai uls ali xediin nambagar saixan uls bolchix bsandaa. Bid azgui uls

Avatar

Зочин 2020-01-28 220.79.24.142

Hhhhhe

Avatar

Зочин 2020-01-28 202.9.40.169

монгол эрчуудийн сор нь гэж зарж явдагдаа ядаж 10 хувь нь ийм болчвол монгол улс мон ч хурдан сэргээд ирнэдээ

Avatar

Зочин 2020-01-28 220.79.24.142

Хятад гаралтай

Avatar

2 тэнэглэл 2020-01-28 202.21.100.210

Энэ хүн бол улс төрийн талаар мэдлэг хомс 1.тэнэг юм шиг ерөнхийлөгчийн сонгууль сарын дараа болох гэж байхад 7 төрлийн татвар нэмдэг үнэхээр тэнэглэл.2. Татвар нэмэхдээ хэт хөрөнгөлөг хэсгийг хамгаалж дундаас доош давхаргын ард иргэдэд үхлийн цохилт өгсөн ёстой том тэнэглэл 3. Төгссөн сургуулийг үзэхэд ердөө тухайн үед дундаж сурлагатай залуу байж

Avatar

Зочин 2020-01-28 192.82.73.65

Боломжийн ажиллаж байсан шүү даанч хугацаа нь бага, хувь хүнулс төрчийн хувьд итгэл даахаар эргэж буцаад эсхүл урваж шарваад байдаггүй тогтвортой сэтгэхүйтэй төлөвшсөн хүн гэж хардаг. Ойворгон сагсуу онгироо дүвчин, бодлогогүй аманцар, унасаныг улам дэвсэлдэг урвагч хүн лав биш. Дэмждэг шүү, улс эх оронд хэрэгтэй шийдвэрийг тухайн үед гаргаж байсан

Avatar

Irgen 2020-01-28 202.126.88.182

MAN-iin hamgiin tulhtai sain bolovson huchin dee

Avatar

Зочин 2020-01-28 122.201.22.153

Гадаад хэл гэхлээр л нэг их англи энэ тэр гэж бичихдээ ичээч!

Avatar

hhhh 2020-01-28 103.229.176.130

Mongol turiin yurunhii said bol hamgiin huchirheg zangaragtai erembetei hun bdg ene alban tyshaaliig 60terbumiin miyee-n ugzugun dooroos heregjuulj bsn zasagiin gazar bolon mongoliin turiig utsan kuukeltei bolj haragduulsan ene hun bol monogl turiig doromjlogch doldoi gej tuuhend uldsen yumaaaa, 60terbumiihan sunutugutei mongol uls mandan badrag ahij mongoliin tuuhend iim emgeneltei 9 bitgii turuusei, mongol buh tsag ueiin tuuhend iim sul doroi yurunhii said bgaagui shuuuu, hezeee ch, tsaashid c

Avatar

hahahahaha 2020-01-28 202.9.46.46

худалдааны техникум төгссөн

Avatar

Зочин 2020-01-28 202.126.89.167

kkk. 8-r angiin bolovsroltoi erunhiilugchteigee martsan uu.

Avatar

зочин 2020-01-28 66.181.165.135

ккк. ямар ч байсан эдийн засгийн мэдлэгийн хувьд мань 2-оос хавь илүү байхоо. зарим улс төрчид маань сургууль соёл төгссийн болуу зайлуул гэмээр хүмүүс зөндөө байна даа гэж .

Avatar

МАН-ын гишүүн 2020-01-28 103.229.123.163

Ажил амьдралыг дороос нь эхэлсэн бас төрийн албаны бүх шатыг дороос нь дамжсан манай намын сайн бэлтгэгдсэн боловсон хүчин. Их хүндэтгэж явдаг. Эх орон ард түмнийхээ төлөө ихийг хийгээрэй гэж ерөөе. Дараагийн сонгуулиар гарч ирээд, Парламентын дарга, Ерөнийлөгч хийх чадал чамд бий.

Avatar

Зочин 2020-01-28 203.91.115.50

Түүний толгойлсон засгийн газар улсаа Оувс-н хѳтѳлбѳрт хамруулж дампуурахаас аварсан юм шүү дээ. 1991 оноос хойш тоолоход улс орны хувь заяаг шийдсэн цѳѳхѳн ажил байдаг юм. Түүний нэг нь энэ лавтай мѳн.

Avatar

zochin 2020-01-28 103.26.194.29

hamgiin buuri suuritai uhaalag nambatai ulsturch hvn. hvniihee huwid ch ulsturchiinhuu huwid zow hvn gj boddog. harluulah ym oldku muulangaa sailaad ch bga ym shig sonin niitlel bichxiima

Avatar

Зочин 2020-01-28 203.169.48.146

Mi-giiin utasan kukla

Avatar

mgl 2020-01-28 66.181.165.135

hamgiin shudraga tuluw uls turch gej boddog. ediin zasgiin hund hetsuu uyd hamgiin zow shiidweruudiig gargaj bsn gj boddog busad n chadaagvi l bzdee odoo ch chadahgv l bgaazde

Avatar

Зочин 2020-01-28 49.0.170.94

Erunxii saidiin ajiliig sain xiisen. Xurelsuxees l lav iluu iluu

Avatar

мгл 2020-01-28 202.9.40.185

Азгүйдээ биш ямарч чадваргүй хүн. Манангийн гишүүн.

Avatar

зочин 2020-01-28 66.181.165.135

Манан манан л гэхийн . Одоо жинхэнэ манандаа төөрчөөд аль нь үнэн аль нь худлаагаа ялгахгүй сууж байгаа шүү манай ард түмэн

Avatar

Зочин 2020-01-28 67.53.201.214

Дээрээ заавал нэг хүнээр удирдуулж, чиглүүлж байж ажил хийдэг нөхөр. Удирдагч, санаачлагч биш. Утсан хүүхэлдэй.

Avatar

Иргэн 2020-01-28 202.126.89.252

Англи хэл бол байхгүй шүү. Ер нь бол аймгийн хэмжээний л улс төрч. Жаахан зальтай учраас юу ч мэдэхгүйгээ бусдаас нууж мэддэг царай гарган явдаг. Санаачилсан нэг ч хууль байхгүй. Аймшгийн их шуналтай хүн

Avatar

Зочин 2020-01-28 202.131.245.34

Алтай констракшний Бат-эрдэнэ та хоёроос болж жирийн залуучууд шоронд орох гээд байна шүү . Идсэн угаасан мөнгөө хөгжлийн банканд төлөөрэй . Монгол драй милк гэдэг мөнгө луйвардах системээс чинь болж .

Avatar

Ganji 2020-01-28 139.5.218.147

Haana ch, hezee ch daruu bj chaddag hun. Daruu gdg n yum chaddaggui gsn ug ogthon ch bish shuu. Harin chn ulsin ediin zasgiig zow uyed n zow zamaar shugamd n orulsn hun.

Avatar

Zochin 2020-01-28 139.5.218.147

Odtoidoo bsh uneheer hj chadah hunee tsagiin hunded, niigmiin asuudaltaid MAN tomilson. Tr ch olnii itgelig aldaagui,l. Harin uls toriin huwin erh ashgiig iluud uzsen heseg humuusin huiwaldani bai blsn yum.

Avatar

мудак 2020-01-28 103.57.95.69

хамийн муу ажилсандаа

Avatar

Хүн муутай н о в ш и й н х у ж а а 2020-01-28 64.119.25.190

Амьсгаа, хүний адгуудын нэг.

Avatar

Миеэ 2020-01-28 192.82.74.148

ХҮРЭЛСҮХЭЭС БОЛ ДЭЭРЭЭ ДЭЭР ГЭХДЭЭ МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН

Avatar

Зочин 2020-01-28 202.126.89.52

Хаха joke-лөөд байгаарай

Avatar

ЗОЧИН 2020-01-28 202.126.89.168

МАНАН – ГЫН ЛУЙВАРЧИН ШААХАЙ ЯАЖ АЗТАЙ БАЙХ ВЭ ДЭЭ !!! ЕРӨӨ ГОЛЫН МААНЬ ЭХИЙГ ЮУ Ч ҮГҮЙ СЭНДИЙЧСЭН н**ш !!! х****л НЬ УДАХГҮЙ ХАТУУ БУУНАА !!!

Avatar

Зочин 2020-01-28 202.21.108.224

uix-d bgaa tsuuxun sain gishuudiin neg dee. amjilt xusie

Avatar

STALIN 2020-01-28 182.160.32.157

ENE XUN UGASA XEREGGUI MONGOLIIN ULS TORD,UTSAN XUUXELDEI,ERONHII SAID XIIX CHADVARGUI XUUXEN NIVSH

Avatar

Зочин 2020-01-28 202.21.98.238

Miyegiin hujaa hamaatan

Avatar

Иргэнд 2020-01-28 192.82.64.251

Даруухан гээд өөрөөс нь шийдэл гарахгүй юм хийхгүй байх ерөнхий сайд хэрэггүй лдээ

Avatar

Зочин 2020-01-28 192.82.73.212

Uhseniih ni angli hel yu ch bhgui yum bna lee shdee. Orchuulagch bsan ohin ni asem iin ued ichsen gej toimgui gesen. Erliizuud hunee yaj beldeggiig harj av tolgoi ene ter shalihgui amitan sh dee

Avatar

Иргэн 2020-01-28 103.212.117.17

Даруу попроод байдаггүй асуудалд бодитой ханддаг Монголын төрийн ноён нуруу болсон түшээнүүдийн нэг юм 2017 оны сонгуульд Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар Баттулгын талд ажиллаж МАН-аас нэр дэвшигчээ унагаж улмаар бурууг Эрдэнэбатад тохон түгжилдэж Ерөнхий сайдын суудлыг нь булаан авсан жигшүүрт үйлдэл хийсэн билээ. Цаг хугацаа үнэнийг шалгана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж