НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно

НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан маргааш буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ны Пүрэв гарагт болно. Хуралдаанаар нийтийн тээврийн цахим төлбөрийн системтей холбоотой цогц асуудлыг хэлэлцэн батлах юм.

Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журмыг тус тус хэлэлцэнэ.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхарт 09:00 цагт эхэлнэ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж