Юанийн ханшийг улс төржүүлэхгүй байхыг Хятад Обамагаас гуйв

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Юанийн ханшийг улс төржүүлэхгүй байхыг Хятад Обамагаас гуйв

АНУ-ын удирдлага юанийн ханшийг чангаруулахгүй байна гэснийг нь Хятадын Төв банкны орлогч дарга Су Нин шүүмжлэв гэж The Wall Street Journal сонин бичжээ. Түүний хэлснээр юанийн ханш нь улс төржих  зүйл биш бөгөөд дэлхийн худалдаанд зөрүү гаргаагүй гэнэ. Гуравдугаар сарын 11-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хятадад хандан юанийн ханшийг “зах зээл” тал руу хөдөлгөхийг уриалсан юм. Түүгээр дэлхийн эдийн засгийг тогтворжуулахад том нэмэр хийгдэх ёстой гэж Обама хэлжээ. Су шүүмжлэлдээ өөрсдийн санхүүгийн хүндрэлийг арилгахын тулд бусдад зөвлөх хэрэггүй гэсэн байна. АНУ тогтмол Хятадад хандан юанийн ханшийг чангаруулах хэрэгтэй гэдэг ба тэр нь хямралын улмаас улам ч их яригдах болсон байна. Сүүлийн жилд ам.долларын юаньтай харьцуулсан ханш 1:6,83 гэдэгт тогтвортой байгаа юм. Олон тооны мэргэжилтнүүд Хятадын санаатайгаар юанийн ханшаа доогуур барьж экспортлогч нартаа тусалж байна гэж шүүмжилдэг. Ханшийг дор барьж байгаа нь 300 тэрбум ам.доллар хүрч байгаа АНУ-ын худалдааны зөрөөний нэг шалтгаан нь юм. Өөрийн валютын ханшаа барьж байхын тулд Хятадын ардын банк тус оронд орж ирж байгаа гадаад валютыг худалдан авч хуримтлуулдаг ба энэ бодлогынхоо буянаар Хятад валютын нөөцөө 2,4 триллион ам.доллар болгож чаджээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж