Афганистан: Осолдсон онгоц АНУ-ын цэргийн онгоц байжээ | News.MN

Афганистан: Осолдсон онгоц АНУ-ын цэргийн онгоц байжээ

Афганистан: Осолдсон онгоц АНУ-ын цэргийн онгоц байжээ

Афганистан: Осолдсон онгоц АНУ-ын цэргийн онгоц байжээ

НЭМЭЛТ 22.26 ЦАГ:

Осолдсон онгоц нь Афганистаны 110 хүнтэй агаарын тээврийн “Boeing” онгоц биш харин АНУ-ын Агаарын хүчний онгоц байжээ. Ослын газрын дүрс бичлэгээс харахад онгоцон дээр АНУ-ын Агаарын хүчний таних тэмдэг байгаа юм. Мөн Афганистаны тусгай хүчнийхэн ослын газарт нэвтрэхийг оролдож байгаа ч тус бүс нутаг нь Талибуудын мэдэлд байдаг учир нэвтэрч чадахгүй байгаа аж. Талибуудын зүгээс уг онгоцыг сөнөөсөн хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд онгоцонд АНУ-ын зэвсэгт хүчний өндөр албан тушаалтан явсан гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн АНУ-ын зүгээс ослын учир шалтгаан болон тус онгоц АНУ-ын онгоц мөн эсэхийг тогтооход хамтран ажиллахаа мэдэгдсэн ч Талибуудын эзэмшлийн бүс рүү орж чадахгүй байна. Сүүлийн мэдээллээс харахад энэ онгоц "Bombardier E-11A" загварын цэргийн ажиглалтын онгоц байж магадгүй байгаа ба онгоц бүхэлдээ сүйрчээ.


Афганистаны зүүн хэсгийн Газни мужийн нутаг дэвсгэр дээгүүр нисч явсан “Boeing” онгоц Улаанбаатарын цагаар 18.00 цагийн үед сүйрчээ. Урьдчилсан мэдээллээр онгоцонд 110 зорчигч байсан гэж эх сурвалжийн мэдээнд дурджээ. Газни муж нь Талибанчуудын хяналтад байдаг нутаг юм. Уг онгоц Херат хотоос нийслэл Энэтхэгийн нийслэл Дели хотын чиглэлд нисч байсан ба одоогоор ослын хохирол болон шалтгааны талаар мэдээлэл тодорхойгүй байна. Урьдчилсан байдлаар техникийн доголдлоос үүдэн онгоцонд гал гарсан гэх мэдээлэл байна.

Энэхүү онгоцыг эхэндээ Афганистан улсын төрийн өмчийн “Ariana Afghan Airlines” компанийн өмч гэж байсан ч зарим эх сурвалжууд тус улсын үндэсний армийн онгоц гэж мэдээлж байна. Гэвч Ariana Airlines-ын зүгээс манай компанийн онгоц биш, манай онгоц зорьсон газартаа хүрсэн, осолдоогүй гэсэн тайлбарыг өгч байгаа аж.

 

ЭХ СУРВАЛЖ: SPUTNIK, BBC, REUTERS, ASSOCIATED PRESS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
214
ХарамсалтайХарамсалтай
16
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
16
БурууБуруу
11
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-27 202.55.188.36

Yuuu l bolood bndaa ene delhiid

Avatar

endx; offisd ba Dm 2020-01-27 132.194.13.90

oiriinpu

Avatar

tsag yeiun medee 2020-01-27 132.194.13.90

1.ODOOGIIN ZASGIIN GAZRIIN nuluu; iimerxyy.

Avatar

Зочин 2020-01-27 202.9.46.114

Балай талибуудаач болж боинг хэлмэгдэхээ шахаж хаха

Avatar

Зочин 2020-01-27 202.9.46.114

уг нь Боинг гэж эхэлж мэдээлээд байсан ш дээ. Балай талибуудаас болж Боинг хэлмэгдхээ шахлаа хаха

Avatar

Зочин 2020-01-27 2.136.17.240

Ану Цэргийн онгоц.талбнд унагасан гэж

Avatar

2020 он 2020-01-27 192.82.74.18

20 онууд ч үнэхээр хараалтай юм шиг л байна шүү

Avatar

Zochin 2020-01-27 192.82.69.50

Diplomat alband ajillaj yadaad baih yun bdgiin
Gadaad hergiin yam zus oirtson gazar.Tomilogdson manuuhainuud urd ni ajillaj bgaagui l nuhduud anh elchingeer tomilogdohdoo

Avatar

Зочин 2020-01-27 202.21.109.62

Oird yu l bolood bndaa 2020 changa bn shuuu zaluusaaa teseed garana shu xaxa songuuliar l** glgnuded ogvoo gaigui llrt ogooroidoo zalusaa

Avatar

Зочин 2020-01-27 66.181.190.195

Энэтхэгийн нийслэл рүү л гэж бнашдээ.

Avatar

Зочин 2020-01-27 202.9.40.180

Нийслэл Дели гэж юу бичээд байгаа юм бэ. Афганистаны нийслэл чинь Кабул шүү

Avatar

Зочин 2020-01-27 66.181.183.75

Unshaad bodvol Enetheg ruu l yavj bsn yum baih gej anh bodloo. Yamar ch medleggui setguulchid…

Avatar

зочин минь ээ 2020-01-27 122.201.26.172

Афганистаны Херат хотоос Энэтхэгийн Дели рүү нисэж явсан гэнээ хө. Бүрэн уншвал тэгж байнаа. Чи минь ингээд байвал стрессийн гаралтай дархлаа сулрах болно шүү. Тэгээд титэм вирус авчихав.

Avatar

Hi 2020-01-27 91.141.2.52

Enethegiin niislel ni deli

Avatar

Zochin 2020-01-27 66.181.161.116

Enethegiin niislel Deli shvv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж