Афганистан: Осолдсон онгоц АНУ-ын цэргийн онгоц байжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.27-нд нийтлэгдсэн

Афганистан: Осолдсон онгоц АНУ-ын цэргийн онгоц байжээ

Афганистан: Осолдсон онгоц АНУ-ын цэргийн онгоц байжээ

НЭМЭЛТ 22.26 ЦАГ:

Осолдсон онгоц нь Афганистаны 110 хүнтэй агаарын тээврийн “Boeing” онгоц биш харин АНУ-ын Агаарын хүчний онгоц байжээ. Ослын газрын дүрс бичлэгээс харахад онгоцон дээр АНУ-ын Агаарын хүчний таних тэмдэг байгаа юм. Мөн Афганистаны тусгай хүчнийхэн ослын газарт нэвтрэхийг оролдож байгаа ч тус бүс нутаг нь Талибуудын мэдэлд байдаг учир нэвтэрч чадахгүй байгаа аж. Талибуудын зүгээс уг онгоцыг сөнөөсөн хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд онгоцонд АНУ-ын зэвсэгт хүчний өндөр албан тушаалтан явсан гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн АНУ-ын зүгээс ослын учир шалтгаан болон тус онгоц АНУ-ын онгоц мөн эсэхийг тогтооход хамтран ажиллахаа мэдэгдсэн ч Талибуудын эзэмшлийн бүс рүү орж чадахгүй байна. Сүүлийн мэдээллээс харахад энэ онгоц "Bombardier E-11A" загварын цэргийн ажиглалтын онгоц байж магадгүй байгаа ба онгоц бүхэлдээ сүйрчээ.


Афганистаны зүүн хэсгийн Газни мужийн нутаг дэвсгэр дээгүүр нисч явсан “Boeing” онгоц Улаанбаатарын цагаар 18.00 цагийн үед сүйрчээ. Урьдчилсан мэдээллээр онгоцонд 110 зорчигч байсан гэж эх сурвалжийн мэдээнд дурджээ. Газни муж нь Талибанчуудын хяналтад байдаг нутаг юм. Уг онгоц Херат хотоос нийслэл Энэтхэгийн нийслэл Дели хотын чиглэлд нисч байсан ба одоогоор ослын хохирол болон шалтгааны талаар мэдээлэл тодорхойгүй байна. Урьдчилсан байдлаар техникийн доголдлоос үүдэн онгоцонд гал гарсан гэх мэдээлэл байна.

Энэхүү онгоцыг эхэндээ Афганистан улсын төрийн өмчийн “Ariana Afghan Airlines” компанийн өмч гэж байсан ч зарим эх сурвалжууд тус улсын үндэсний армийн онгоц гэж мэдээлж байна. Гэвч Ariana Airlines-ын зүгээс манай компанийн онгоц биш, манай онгоц зорьсон газартаа хүрсэн, осолдоогүй гэсэн тайлбарыг өгч байгаа аж.

 

ЭХ СУРВАЛЖ: SPUTNIK, BBC, REUTERS, ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
214
ХарамсалтайХарамсалтай
16
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
16
БурууБуруу
11
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж