Ньюс хөтөч: УИХ-ын Байнгын хороод хуралдана

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: УИХ-ын Байнгын хороод хуралдана

Ньюс хөтөч: УИХ-ын Байнгын хороод хуралдана

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг Төрийн ордны Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд болно.
  • Хууль зүйн байнгын хороо Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

11.00

  • Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
  • ЭМЯ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

11.30

  • MN мэдээллийн төвд Усны салбарын хууль эрх зүйн орчин ба институцын асуудлаар тус салбарын эрдэмтэд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамтран мэдээлэл хийнэ.

13.00

  • MN мэдээллийн төвд Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан залуучуудын холбооноос коронавирусын эсрэг шаардлагыг Монгол Улсын Засгийн газарт тавьж, иргэдэд уриалга хүргүүлэхтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлалаа.

14.00

  • Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ Төрийн ордны “Г” танхимд хуралдана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж