Газрын дарга нарын нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.01.27-нд нийтлэгдсэн

Газрын дарга нарын нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа

Газрын дарга нарын нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа

Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.1 дэх заалт, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 2.1-д заасныг үндэслэн дараахь ажлын байруудад сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна. Үүнд, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Захиргаа, удирдлагын газрын даргын, Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын даргын, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын даргын, Төрийн албаны зөвлөлийн Сургалт, судалгаа, мэдээллийн  нэгдсэн сангийн газрын даргын сонгон шалгаруулалтыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагт зохион байгуулна.

Тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг Засгийн газрын ХI байрны 1 давхарт “Төрийн албаны зөвлөлийн Сургалтын танхимд” 2020 оны 02 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд хүлээн авна.  Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийн Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас www.csc.gov.mn сайтаар орж хүлээн авах боломжтой.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж