Цагдаагийн дүрэмт хувцасны борлуулалтад хяналт тавихыг шаардав | News.MN

Цагдаагийн дүрэмт хувцасны борлуулалтад хяналт тавихыг шаардав

Цагдаагийн дүрэмт хувцасны борлуулалтад хяналт тавихыг шаардав

Цагдаагийн дүрэмт хувцасны борлуулалтад хяналт тавихыг шаардав

ОХУ-д цагдаагийн дүрэмт хувцсыг чөлөөтэй, ил борлуулж байгаад хяналт тавьж зохицуулах ёстой гэсэн шаардлагыг олон нийтийн "За безопасность" хөдөлгөөнийхөн Төрийн думын Аюулгүй байдал, авлигын эсрэг хороонд хүргүүлснээ мэдэгдлээ.

Тус байгууллагын шаардлагад өгүүлснээр сүүлийн үед цагдаагийн дүрэмт хувцас өмссөн этгээдүүд гэтм хэрэг хийх тохиолдол нэмэгдсэн байна. Цагдаагийн дөрвөн улирлын хувцсыг өнөөдрийн байдлаар онлайн дэлгүүрээс захиалан авах боломжтой байгааг “За безопасность” анхааруулсан байна.

“Цагдаагийн дүрэмт хувцсыг зохих ёсоор өмсөхийг зохицуулсан хууль эрх зүйн акт байдаг. Хэрвээ энгийн иргэн бусдыг хуурч, залилах зорилгоор өмссөн бол хариуцлага тооцох хуультай. Гэвч эрх зүйн энэ зохицуулалт өнөөгийн нөхцөлд хүчин мөхөс байна” хэмээн "За безопасность" хөдөлгөөний тэргүүн Дмитрий Курдесов тайлбарлажээ.

Цагдаагийн хувцсыг хууль бусаар өмссөн бол хувцсыг нь хурааж, 1500 рублиэр торгох хуулийн заалттай юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-01-28 49.0.212.35

Заад даа мэдэхгүй, Xятадууд дуурайлгаад хийе гэвэл хийнэ шдээ

Avatar

мгл 2020-01-28 202.9.40.185

Орос бас л болоогүй байна даа. Путин энэ зэргийн юмыг эрт ойлгоод зогсоочихсон байх гэтэл манайхаас дор байгаа юм байна.

Avatar

BBR 2020-01-28 43.242.242.67

манайхtai =

Avatar

Зочин 2020-01-28 202.21.112.51

Yuun bandiin medee oruulaad baigaa yum be? Bid Buriad yum uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж