ОХУ-д цагдаагийн дүрэмт хувцсыг чөлөөтэй, ил борлуулж байгаад хяналт тавьж зохицуулах ёстой гэсэн шаардлагыг олон нийтийн "За безопасность" хөдөлгөөнийхөн Төрийн думын Аюулгүй байдал, авлигын эсрэг хороонд хүргүүлснээ мэдэгдлээ.
Тус байгууллагын шаардлагад өгүүлснээр сүүлийн үед цагдаагийн дүрэмт хувцас өмссөн этгээдүүд гэтм хэрэг хийх тохиолдол нэмэгдсэн байна. Цагдаагийн дөрвөн улирлын хувцсыг өнөөдрийн байдлаар онлайн дэлгүүрээс захиалан авах боломжтой байгааг “За безопасность” анхааруулсан байна.
“Цагдаагийн дүрэмт хувцсыг зохих ёсоор өмсөхийг зохицуулсан хууль эрх зүйн акт байдаг. Хэрвээ энгийн иргэн бусдыг хуурч, залилах зорилгоор өмссөн бол хариуцлага тооцох хуультай. Гэвч эрх зүйн энэ зохицуулалт өнөөгийн нөхцөлд хүчин мөхөс байна” хэмээн "За безопасность" хөдөлгөөний тэргүүн Дмитрий Курдесов тайлбарлажээ.
Цагдаагийн хувцсыг хууль бусаар өмссөн бол хувцсыг нь хурааж, 1500 рублиэр торгох хуулийн заалттай юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ