Гурвалжин будааны үнэ Орост нэмэгджээ | News.MN

Гурвалжин будааны үнэ Орост нэмэгджээ

Гурвалжин будааны үнэ Орост нэмэгджээ

Гурвалжин будааны үнэ Орост нэмэгджээ

Өнгөрсөн 2019 онд гурвалжин будааны үнэ дунджаар 45%, зарим бүсэд үүнээс ч илүү нэмэгдсэн байна хэмээн дүн шинжилгээний "Эвотор" компани мэдээллээ. IT чиглэлийн судалгаа, шинжилгээний энэ компани нь Сбербанкны бүрэлдэхүүнд багтдаг.

"Эвотор” компанийн тайлангаар 2018 оны арванхоёрдугаар сард нэг килограмм гурвалжин будаа 47,9 рубль байсан бол 2019 оны арванхоёрдугаар сард 69,7 рубль болжээ. Хамгийн их үнэ нэмэгдсэн газрууд нь Пермийн хязгаар 91%, Буриад, Удмурт, Смоленск муж, Алтайн хязгаарт 82%  нэмэгджээ. Цөөн хэдэн бүс нутагт эсрэгээр буурсан байна. Тухайлбал, Еврейн автономит мужид 12%, Чукотскийн автономит тойрогт 8%, Ямало-Ненецкийн автономит тойрогт 5%, Ненецэд 3% үнэ нь буурчээ.

Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр 2020 он гарсаар гурвалжин будааны үнэ ялимгүй өссөөр байгаа ажээ. Он гарсаар 1,5% нэмэгдсэн байна.

Гурвалжин будааны тариалалтын хэмжээ сүүлийн хоёр жилд буурч байгаа нь ийнхүү үнэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-01-28 49.0.212.35

Дөрвөлжин будааны үнэ нь яасан байхнав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж