Монгол гэдэг нэрээр овоглодог цөөн амьтдын нэг монгол хадран загас түрсээ шахахын тулд “холын аялал”-д гарч, Ховд голоор дамжин, Баян-Өлгий аймгийн нутагт очдог нь батлагджээ. Тодруулбал, Монголын загас судлаачид монгол хадран загасанд уян тэмдэглэгээ тавьж, шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг нь судлах явцдаа сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна. Ховд гол, Хар нуурын сав газарт анх удаа хийсэн тэдний судалгаагаар монгол хадран загас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Сэжигтэйн хавцлаас дээш Ховд голоо өгсч, түрсээ шахдаг нь батлагдсан аж. Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сард Сэжигтэйн хавцал орчмоос барьж, уян тэмдэглэгээ зүүсэн загаснуудаас гурав нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дахь Ховд голоос баригджээ. Монгол хадранд суурилуулсан тус зүүлт нь загасандаа ямар ч хор хөнөөл учруулахгүй, уян пластик зүйл гэдгийг судлаачид онцолж буй юм.
Эл судалгааны үр дүн монгол хадран загасны хамгаалалд их ач холбогдолтой. Учир нь, Монгол Улсын Засгийн газар Сэжигтэйн хавцалд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр усан цахилгаан станц барихаар төлөвлөөд буй юм. Тус газарт монгол хадран загас хавар түрсээ шахдаг бөгөөд усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үржилд нь сөргөөр нөлөөлөх магадлалтайг эрдэмтэн судлаачид сэтгэл зовнин анхааруулж байна.
Харин албаны хүмүүс “Усан цахилгаан станц барихаар сонгосон газар нь монгол хадран загасны үржлийн цэгээс дээш байгаа учир ямар ч асуудалгүй” хэмээн тайлбарладаг. Өмнө нь тодорхой судалгаа байгаагүй бөгөөд судлаачид ч энэ загас Сэжигтэйн хавцалд ирж, түрсээ шахчихаад буцдаг гэсэн таамаглал байсан билээ. Тэгвэл монгол хадран загас үржлийнхээ үед Сэжигтэйн хавцлаас дээш, тодруулбал усан цахилгаан станц барихаар сонгосон газрыг дамжин өнгөрдөг нь ийнхүү тодорхой болсон учир тэнд загас дамжин өнгөрүүлэх суваг заавал байгуулах шаардлагатай болж байна. Байгуулахдаа монгол хадран загасны үржлийн үеийн нүүдлийг хэрхэн таслахгүй байх вэ гэдгийг одооноос бодох, шийдлийг хайх шаардлага тулгарч буй юм.
Учир нь, өмнө нь Дөргөний усан цахилгаан станцыг байгуулахдаа загас дамжин өнгөрүүлэх байгууламж хийсэн боловч тэр нь яг л төөрдөг байшин шиг хэлбэртэй, стандартын шаардлага хангаагүйгээс ямар ч загас дамжин гарч чадаагүй юм. Харин ч эсрэгээрээ монгол хадран загасны генетикийн нэгдмэл популяцийг баруун, зүүн хэсэгт хуваасан хэмээн судлаачид харамсангуй ярьдаг. Хэрвээ энэ алдааг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад давтах юм бол Монгол орны унаган загас болох хадран устах эрсдэл нүүрлээд байна.
Манай орны нуур, голуудад таван зүйлийн хадран загас байдаг. Үүнээс Алтайн өндөрлөг, Их нууруудын хотгорын нуур, голуудад тархсан монгол хадран загас, Хөвсгөл нуурт амьдрах хөвсгөл хадран загас нь нутгийн унаган зүйл юм. Өөрөөр хэлбэл, тухайн амьдардаг нуур, голоос өөр хаана ч байхгүй. Хадран загас цэнгэг усны индикатор бөгөөд энэ загасны тоо толгой олон байвал амьдарч байгаа орчин нь байгалийн унаган төрхөө алдаагүй байна гэж үздэг. Монгол хадран загас бусад дөрвөн зүйлээ бодоход биеэр том бөгөөд урт нь дунджаар 70 см, жин нь гурван кг хүрнэ. Мөн 5-6 насандаа үржилд орж, 16 жил насалдаг. Голчлон ёроолын амьтан, загасаар хооллодог холимог идэштэй загас юм.
Р.ДУЛАМ
иии 2020-01-28 77.111.246.125
өдий болтол барьсан усан цахилгаан станцуудаас хэрэг болж буй нь нэгээхэнч үгүй.
Зочин 2020-01-28 202.126.88.50
1д сэжигтэй биш Хэрэгтэйн хавцал гэдэг.2т бид малынхаа буянаар болоод байдаг учир тэр загас бидэнд ямар хамаа байна.3т Сайн юманд садаа мундахгүй гэгчээр мэдэхгүй юмаа битгий сенсаци болгож бай.Усан цахилгаан станцаас 1кв нь 40 төгрөгөөр цахилгаан үйлдвэрлэдэг.Орос хятадаас 220- 280 төгрөгөөр худалдаж авдаг.Харин яаж хамгаалал үр дүнтэй вэ гэдгийг ярина уу гэхээс биш усан Ц.С барих хэрэггүй гэдэг нь утгагүй ээ
иии 2020-01-28 77.111.246.125
Зардалаа хэзээ нөхөх станц гэхүү. Улсын мөнгө хулгайлдаг төсвийн байгууллагын нэг болноо.
Буянтогтох 2020-01-28 139.5.217.14
bvh yumig mongo gj hardag cham metiin lalruud vhej dald orwol taarna .an basheregtein hawtsal sonsogvin l***r mini
Irgen 2020-01-28 103.212.119.194
Sejigtein havtsal bish Shijigtiin havtsal. gedeg yum.Hovdod hogshin Demberel UIH d. songogdoh geed ard tumnii tarhi ugaahiin tuld tootsoo,sudalgaagui,ur ashiggui heden ch usan tsahilgaan. stants bariv.Bugd mongo ideh hulgai. hiih arga baisan busuu.
Загасчин Ш.Раднаа 2020-01-28 103.26.195.47
Хадран Европын, Сибирийн, Монгол гэсэн 3 зүйлтэй. Загасчид хадран гэхгүй хайруус, зэвэг гэхгүй ленок, гутаарь гэхгүй налим, цулбуурт гэхгүй сом гэж орсоор нь нэрлэнэ. Харин цурхайг монголоор нь нэрлэх нь элбэг.Ховдын хадран нуур, цэнгэг усны холимог амьдралтай тул махны амт нь нөгөө зүйлийн хадрангуудаа гүйцдэггүй.Том хар хадран Туулын эхэнд, жижиг цагаан хадран Туулын доохнуур, мөн Хэрлэнд байна.Олзонд бус, сайхан амрах зорилгоор хураамжийг нь төлөөд загасчлах хэрэгтэй.
Зочин 2020-01-28 182.160.1.93
Амарын гэж давжаа биетэй зүйл бий.
Зочин 2020-01-28 203.217.139.225
Zagsaa avraya!!!!
Содоо 2020-01-28 192.82.67.34
Эхлээд зөв бичиж сураад загас хамгаалах гэх мэтээр бусдын талаар бод гэж зөвлөе.
Зочин 2020-01-28 82.20.7.77
Бусад улс орны туршлагаас судлаад, зохицуулаад стандартад нийцсэн загас дамжин өнгөрөх орц гарцтай хийгээд баяр баясгалантай туузаа хайчлаад энэ төсөлийг дуусгаж болохгүй юу. Болно, болгоно гэхийн оронд бусдын тархи угаах хэмжээний сэтгэлгээгээр битгий ажил хийцгээ эрдэмтэд ээ.
Жич: Тул загасны үржил, идээшлийн нүүдэл 60-70 км гэж тэмдэглэгдсэн байдаг шүү…?!
Уншигч 2020-01-28 192.82.73.65
Би энэ талаар сайн мэдэхгүй гэхдээ Байгалийн шалгаралд нь даатгаад орхивол яах бол, түрсээ уцс аас наана нь шахаад буцаж ч болно биш үү, нэг хоёр жилийн дараагаас тэр хавьдаа нутагшаад үржиж олшрох биш үү, өөр улсаас гол мөрөнөөс загас зөөвөрлөж шилжүүлэн нутагшуулж үржүүлсэн туршлага цөөнгүй байдаг биз дээ. Гол ус нь ширгэчих биш аяндаа л болно доо. Ус байхад л амьдрал үргэлжилнэ.
Зочин 2020-01-28 66.181.187.154
Ховд гол хаанаас эх авч хаана очдог вэ?
Ховд гол Алтай таван богд уулаас эх авч Хар ус нуурт цутгана.
Зочин 2020-01-28 182.160.39.66
МОНГОЛ ХАДРАН -г МОНГОЛЫН БАХАРХАЛТ ЗАГАСААР ӨРГӨМЖИЛӨӨНД төрийн хамгаалалтад ав! УЦС – аа ч барь !
BatMon 2020-01-28 202.21.120.162
Хадран загасаа хамгаалж Усан цахилгаан станц барихаа зогсооё.
нэр 2020-01-28 66.181.161.90
усан цахлгаан станц барих нь маш ашигтай. дѳргѳн уцс нь жилд ббэхс-н 25-35хувийг хангаж ажиллаж байгха бѳгѳѳд оху-с 5 дахин хямд үнэ буюу 1кв/ц эрчим хүчийг 35-37.5 тѳгрѳгѳѳр нийлүүлж байгаа сэжигтэйн уцс баригдсанаар баруун аймгууд эрчим хүч хямдаар авахад маш их хэрэгтэй
Mongol 2020-01-28 202.21.116.78
Khovd gol bol gaihamshig shuu. Ene goloo bid hamgaalj yavah uchirtai. Khovdoos songogdson gishuud anhaaraasai bilee.
Зочин 2020-01-28 66.181.168.131
Хадрангаар ацаа хийнэ ээ. Эрчим хүч нэг номер ш дээ малнуудаа
Зочин 2020-01-28 202.21.107.74
Тархины тураал
Малд 2020-01-28 202.21.107.74
Тархины тураал!!!
Хадран 2020-01-28 182.160.1.93
Чиний амь 1 хадрангийн хэмжээнд хүрэхгүй дээ.
Зочин 2020-01-28 202.21.107.97
Мал байсан алаад идчихээд тархины тураал вэ?
зочин 2020-01-28 139.5.217.14
чи битгий х**
Зочин 2020-01-28 192.82.67.171
ДАРГА НАР БИШ ИРГЭД АНХААРАХ ЁСТОЙ.ИЙМЭРХҮҮ АСУУДЛЫГ СОНГУУЛИЙН ҮЕЭР МАШ САЙН ЯРИХ ХЭРЭГТЭЙ.НЭГ АСУУДЛЫГ НӨГӨӨГӨӨР НЬ УНАГААЖ БОЛОХГҮЙ. ХАРИУС Ч ХЭРЭГТЭЙ УЦС Ч ХЭРЭГТЭЙ.ХОВДЫНХОН НЭГ НЬ ОРДОНД СУУЖ НӨГӨӨ НЬ БАРЬЖ БАЙГАА АХ ДҮҮ 2 т САЙН ХЭЛЭЭРЭЙ.ТЭР ЧИНЬ ХОВДЫНХОНЫ ГОЛ БИШ ШҮҮ.ТУЖЫН НАРС,ОЮУ ТОЛГОЙ,МЭНЭНГИЙН ТАЛ БҮХ МОНГОЛЧУУДЫН ӨМЧ ШҮҮ.ХӨДӨӨНИЙ,ЖАЛГЫН СЭТГЭЛЭЭСЭЭ САЛАХГҮЙ БОЛ ЭНЭ УЛС УДАХГҮЙ.ДАЛДГАР ЭХ ОРОНЧИД ТОГЛООД ДУУСАХ НЬ Б.А.ЭХ ОРНЫХОО ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ БОЛЦГООЁ.
зочин 2020-01-28 139.5.217.14
хотын л***р минь хѳдѳѳ битий очорой ховд гол чинийх лав биш байх
Зочин 2020-01-28 103.26.193.73
ГОВЬ-АЛТАЙН ТАЙШИР СУМЫН УЛААНБООМЫН ХАВЦАЛД БАРЬСАН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ДАЛАНГААС ДООШ ҮХСЭН ЗАГАС ИХ УРСДАГ ЮМ БИЛЭЭ .
зочин 2020-01-28 202.72.245.123
хулгайгаар, хориотой аргаар олз ашиг харж барьдагаа л боличих, загас хамгаалах арга олон байна, загаснаас бол харанхуйд амьдрах гэдэг бодлоосоо татгалзах хэрэгтэй. 21-р зуунтайгаа хөл нийлүүлэн хөгжлийн манлайд хүрцгээе, Ховдчуудаа!!!!!!!!!
zolboo 2020-01-28 202.21.116.78
darga nar odoo l anhaarlaa handuulah heregtei shyy. Aliin bolgon daraa ni haramsch bh bilee.
zochin 2020-01-28 202.21.100.210
Энэ ч аюул шүү ,ховд голын ганц индикатор монгол хадран зөвхөн ховд болон богдын гол тэдгээрийн ай сав голуудаар нутагладаг ховордох эрсдэлтэй загас